x

Голомт банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банкнаас энэ жил 16 дахь жилдээ зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ 2020.11.03-ны өдөр Бест Вестерн Премьер Туушин Зочид Буудалд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудаас 4 шатны шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан тус бүрт батламж болон 1 сая төгрөг байршуулсан The Color Card-ыг гардуулан өгсөн юм.

Монгол Улсад бизнесийн байгууллагуудаас анхлан нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс өнөөг хүртэл нийт 1400 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгон, сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. 

Шилдэг 100 оюутныг танилцуулж байна. 

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзалгүй өргөн цар хүрээнд олгогддогоороо онцлогтой билээ. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 30 орчим магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 700 гаруй оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас 41 хувьд МУИС, 14 хувьд ШУТИС, 13 хувьд СЭЗИС, 5 хувьд СУИС-ийн оюутнууд шалгарчээ. Мөн шалгарсан оюутнуудын 27 хувийг АШУҮИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр их сургууль, MIU, ХУИС болон бусад сургуулийн оюутнууд бүрдүүлж байна. Харин мэргэжлээр нь ангилж үзвэл, нийт шалгарсан оюутны 23 хувь нь санхүү, эдийн засаг, 21 хувь нь эрх зүй, 17 хувь нь мэдээллийн технологийн ангийн оюутнууд байгаагаас гадна эмч, олон улсын харилцаа, урлаг, сэтгүүл зүй зэрэг төрөл бүрийн мэргэжлийг сонгон суралцаж буй шилдэг оюутнууд энэ жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 43 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 50 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 54 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 39 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 9 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 20 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 45 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 8 цаг 49 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 8 цаг 54 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 8 цаг 59 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 4 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top