x

Жил бүр хууль зөрчин батлагддаг төсвийн хөрөнгө оруулалт

Жил бүрийн улсын төсвийг батлах үед гардаг алдаа дутагдлууд энэ жил бас л давтагдаж байна. Техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй ажлууд жил бүрийн улсын төсвөөр орж ирээд батлагддаг буруу жишиг эдгэшгүй өвчин мэт болжээ. Нэг хуулийг батлахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулийг зөрчсөн хууль баталдаг болчихсон гэсэн үг. Төсвийн тухай хуулийн 29.4-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэж хуульчилсан байдаг.

Гэтэл сүүлийн 3 жилийн төсвийг батлахдаа хуулийн энэ заалтыг зөрчсөн, энэ жил мөн зөрчсөн хууль батлах гэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу нийгэм, эдийн засгийн ач холбогдлоороо эрэмбэлэгдээгүй, улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүй төсөл хөтөлбөрүүд ч сүүлийн жилүүдийн төсөвт орж батлагдаж байгаа.

Үндэсний аудитын газрын 2019 оны дүгнэлтэнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төсөвлөснөөс 2018 оны эхний 8 сарын байдлаар хэрэгжилт нь 30.8 хувьтай байна” гэж дурдагдсан байдаг. Зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтууд нь хөрөнгө оруулалт он дамжиж царцах, улмаар төсөвт өртөг нь ихээр нэмэгдэж төсөвт дарамт үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн нөгөө талаар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, төсөвт нүүрлээд байгаа хулгайг өөгшүүлж байгаа нэг хуульчилсан хэлбэр байж мэднэ.

Монгол Улсын 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл, арга хэмжээнээс 71.3 хувь нь бас л техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байсан. Нийт 368.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 91.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх 34 төсөл, арга хэмжээг 2020 оны төсвийн төсөлд тусгасан байсан.

2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 196 барилга, байгууламжийг төлөвлөснөөс 28.1 хувь буюу 55 барилга, байгууламж нь мөн л хуулийн заалт зөрчсөн буюу ТЭЗҮ, зураг төсөвгүйгээр тусгагдсан гэсэн аудитын дүгнэлт гарчихсан байна. Төсвийн тухай хуулийн 29.3.5-д “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэж заасныг  зөрчсөн нийт 149 төсөл, арга хэмжээг 2021 оны төсвийн төсөлд тусгасан байна гэсэн дүгнэлт бас гарсан байна. Хуулийн энэ шаардлагыг хангахгүйгээр нийт 105.7 тэрбум төгрөг дутуу төсөвлөсөн нь төсөл, арга хэмжээ хугацаандаа ашиглалтад орохгүй хойшлох, гүйцэтгэл удааширч өртөг зардал нэмэгдэх эрсдэлд орно.

Яагаад жил бүр УИХ, ЗГ хүчин төгөлдөр хуулийг зөрчсөн хууль батлаад байна. Хуулийг мөрдөж хэрэгжүүлж манлайлал үзүүлэх ёстой төрийн институтүүд хэзээ энэ алдаагаа болих уу. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй жил бүр алдаагаа давтаад яваад байх уу. Үндэсний аудитын газрын хараат бус байдлыг, улсын төсөв буюу нийтийн хөрөнгөнд тавих хяналт шаардлагыг хэзээнээс хэрэгждэг болгох уу. Хууль зөрчсөн хууль баталдаг энэ буруу жишгээ хэзээ бид зогсоох уу. Төсвийн зарчмуудыг хэзээ хуульчилж үр ашиг бүтээмжтэй, ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоог хангасан болох уу. Төсвийн хулгайг бид хэзээ таслан зогсоох уу. Төсвийн шинэчлэлийг тойрсон маш олон асуудлууд биднээс шийдлээ хүлээсээр байна.

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ /Эдийн засагч/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top