x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өглөө эрт мөн л унтаж байхад орж ирээд оронд байхад халуун үзлээ. 36 хэмтэй хэвийн байлаа. Саяхан ТВ-тэй болсон бол Юнител модем илгээж интэрнэттэй болоод сайхан байна. Манай өрөөнийхөн хэсэг нам сууж компьютер дээрээ ажлуудаа сайхан амжуулж авав. Гол хэдэн имэйлдээ хариу өгч, мөн шалгаж, авч үзэж чадахгүй байсан материал, контентуудаа татаж авлаа.

Өрөөнөөс огт гарахгүй 5 хонохоор яах аргагүй агаар салхи үгүйлж эхэлдэг юм байна аа. Цонхоо онгойлгох гэхээр том шүрүүпээр нам дарсан байсан. Хүн дуудаад онгойлуулах гэсэн ашгүй битүү хамгаалалтын хувцастай залуу дороо гүйгээд ороод ирэв. Шүрүүпийг нь авсан ч цонхыг бүх талыг нь битүү силикондсон байлаа. Дулаан алддаг учраас ингэсэн гэж хэлэв. Бүгдийг задлаад цонхоо онголгойхоор завсраар нь дулаан алдаад хүйтэн өрөө улам хүйтэн болоод хөлдөж үхэх байх гээд түрдээ оролдохгүй орхихоор шийдлээ. Эмч орж ирэхээр нь маскаа зүүгээд 5 минут гадаа зогсож болох уу гэсэн болохгүй ээ, өөр асууж жон жон гэх юм юу байна гэсэн янзтай харав. Яагаад гадаа гаргаж болохгүй гээд байгаа юм бол доо?

Гэснээс бид нараас ямар төлбөр мөнгө авахгүй гэсэн. Хүмүүс байн байн асуугаад байгаа болохоор давтан энд бичлээ. Улсад овоо хэдэн жил татвар төлснийх, 2 долоо хоног улсын мөнгөөр (логикоор улсын мөнгө гэж байхгүй л дээ) карантийлахад ер нь яах вэ дээ. Ямар жил болгон ингэх биш. Бараг амьдралд ганц олдох “боломж” бус уу ккк.

Бидний зарим хааяа найтахаар нийтээрээ ихэд сэжиглэнэ. Пүү паа, чи одоо, наад маскаа зүү л дээ заваанаа гээд л. Нөгөө ах хүү чумдаанаасаа өөрийнхөө солонгосоос авсан маскаа гаргаад бид хэдэд бүр тарааж өгөв. Худлаа ханиагаад байвал чумдаанаасаа өшөө гоё юмнууд гаргаж өгөхөөр л юм билээ. Хаха. Та хэдэд ямар нэг зовиур байна уу гэж асуугаад эмч дахиж орж ирэв. Ашгүй үйл ажиллагаа нь жигдэрч буй бололтой. Одоо цэвэрлэгээ нь жигдрээд явчихвал сайхан болчих гээд л байна.

Фэйсбүүк постыг translate хийгээд манай найзууд гадаадын янз бүрийн улсаас уншаад санаа зовсон мессежүүд нэлээдийг илгээсэн байв. Тэр дундаас цуг сургалтанд суусан Аргентин найзын мэндчилгээнээс надад сайн сайхныг хүссэн чин сэтгэл нь нэвт үнэртэж байлаа. Сургалт дээр байхдаа мэдрэмжгүй наргиа хийгээд мань хүнийг гомдоож байсан ч дараа нь эвлэрээд. Ккк Хүнд хэцүү үе таарвал хадгалж яваарай гээд жижигхэн хөөрхөн кросс өгсөн байсныг нь зургийг нь аваад эргүүлээд явуулсан чинь баярлаж байна гэж жигтэйхэн.

Автобусны ариун цэвэр ба өрөөний мөөгөнцөрийн тухай мэдээллийг түгээснээс хойш хүмүүсийн ерөнхий хандлагыг цухас ажвал бид муу, муухай, сөрөг, сул талуудтайгаа бараг эвлэрчихсэн юм биш үү? Яаж ийж байгаад түүнээс муу жишээг олж гаргаад нөгөө муухай гэж байсан зүйлийг нь бараг сайн, сайхны жишээ болгочих гээд байх юм. Уг нь хүн урагшаа, зөв, сайхан, сайн, цэвэрхэн зүйл рүү үргэлж тэмүүлдэг баймаар юм. Хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нь “Энэ чинь угаасаа Монгол шүү дээ. Битгий сүржигнэ” гэх. Монгол гэхээр яагаад муу, муухай, болох болохгүйн туйл болоод, бүр жишиг болоод тогтсон юм бэ? Монголыг ийм байх ёстой гээд ямар дурак нь тэр залуусын тархийг ингэтэл нь угаасан байх уу? Хүний эрх, өөрийнхөө эрхийн талаар бараг ямар ч ойлголтгүй байдаг нь үеийн залуусын сэтгэгдлээс мэдрэгдэх юм. Нямсамбуу гавжийн хэлснээр сайн сайхан гэдэг зүйлийг бид мэдрэхээ байгаад хоёр муугийн аль гайгүй мууг нь сайн, сайхан гэж үнэлдэг болсон байх шиг байна даа.

Яг ийм орчинд олон лайк, шэйр авахын омогшуулсан, огшуулсан, попорсон, худлаа цэцэрхсэн, эсвэл уянгын халилтай, эх оронч пост оруулах шиг амархан юм ёстой алга. Өөрөөр хэлбэл, онгирч байгаа юм биш шүү, тэр нэг давалгааг дагуулаад удирдах шиг хялбар зүйл үнэндээ алга. Гэвч бидний ухамсар, сонирхол, хүсэл огт тийм биш л дээ. Сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа талдаа жаахан ойрхон ажиллаж байгаагийн хувьд олон нийтийг соён гэгээрүүлэх ажил ямар чухлыг цаг тутам мэдэрч байгаа. Нөгөө талаасаа мэдлэг, мэдээллийг креатив, бүтээлч, хошин байдлаар хүмүүст өгөхгүй бол иргэд шингээж авч чадахгүй болсон сорилтыг ч маш сайн ойлгож байгаа.

Өнгөрсөн жил манай ажлынхан Cannes Lions International Festival of Creativity-д бөөнөөрөө оролцсон юм. Ваав л даа гэтэл илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь алдарт Ogilvy-н босс Rory Sutherland байсан юм. Түүний энэ онд бичсэн "Ямар ч утгагүй тэнэг санаануудын гайхамшигт хүч" номыг хайсаар байгаад Дубайгаас олж авсан санаж байна. Түүнийг гүйлгэж хараад хэвтэж байна. Энэ номонд хөгийн амттай Red Bull яагаад алдартай хэвээр буйг, галт тэрэг цагаасаа хоцорсон ч цаг зааж буй самбарыг хараад хүн яагаад тайвширдаг, 3 өөр өнгөтэй шүдний оог яагаад хүмүүс авдаг тухай кэйсүүдийг сэтгэлзүйн талаас нь гайхалтай тайлбарлажээ. Хүн ухаалаг бодгаль огт биш. Цагаа тулахаар адгуустай адил биесээ дагадаг сэтгэлийн амьтан гэдэг час хийсэн дүгнэлтийг хийжээ. Бусдад нөлөөлье гэдэг юмны учир шалтгааныг бүү хөө, ухаалаг шийдэл хэзээ ч шилдэг гаргалгаа байдаггүй юм гээд хатуу бичжээ байгаа юм даа.

Роригийн сэтгэхүйн логик, олон нийтийн харилцааны ид шидийг хураангуйлбал:

  • Мундаг маркетер, олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтэн байхын тулд хааяадаа жаахан ч гэсэн мэдрэмжгүй байх ёстой!

  • Сайн шийдлийн шал эсрэг тэнэг шийдэл заримдаа төгс сайн нь байж болдог!

  • Дундаж хүнд зориулж хэзээ ч бүү ПР, маркетинг хий!

  • Ухаалаг хүмүүст ухаалаг шийдэл хэзээ ч ажилладаггүй!

  • Туршлага дагаж анхаарал төвлөрдөг. Эхлээд сайн, муу туршлагыг нь бий болго!

  • Цэцэг бол сурталчилгааны төсөвтэй хогийн ургамал гэдгийг сайтар ойлго!

  • Логик ид шидийг устгадаг! Дандаа ухаантай бүү царайл!

  • Ажиглалт, туршилттай адилхан азтай тохиолдол ч мөн адил шинжлэх ухааны нэг хэсэг гэдгийг санаж яв!

  • Мэдрэмжгүй зүйлсийг байнга турш. Учир хэн ч үүнийг хийдэггүй юм!

  • Асуудлыг дандаа ухаалгаар шийдэх нь байнга гурилтай шөл идэхтэй агаар нэг уйтгартай зүйл!

  • Энгийн байж сур! Энгийн аяглаж зоригло!

  • Хэрэв асуудлыг шийдэх ухаалаг хариулт байсан сан бол бид хэдийнэ олчих байсан!

Намайг зарим хүмүүс хааяа мангар мэдрэмжгүй л гээд байдаг юм:) Энэ салбарыг сонирхон судалдаг хүмүүс уг номыг аваад нэг гүйлгээд харчихад гэмгүй шүү гэж зөвлөмөөр байна.

Хичнээн ном гүйлгэж харж, интернэт орж байгаа ч гэхдээ л бас хийцгүйрч эхэлж байна шүү. Өдрийн хоолоо идчихээд жаахан ажлаа хийж байгаад оройн хоол орж иртэл нам унтсан байлаа. Мобиком зөөврийн станц явуулж сүлжээгээ сайжруулахаар шийдсэн тухай мессеж ирэв. Энэ бүтэн сайн өдөр (Өчигдөр гэсэн үг. Интернэттэй болсон үеэс бичиж эхэлсэн тул энэ постууд 3 хоногийн хоцрогдолтой орж байгаа) ирж суурилуулна гэнэ ээ. Энэ хавийнхан башийлаа шүү:)

Гэснээс өмнөх өдрүүдийн постын сэтгэгдэл дээр хажуу байранд карантийлагдсан залуус орж ирээд холбогдсон байв. Бүр уйдаад байвал байраараар онлайн шефийн харилцаа тогтоох төслийн санааг урлаад сууж байна ккк. Нөгөө цагдаа сэргийлэх болоод байсан хэргийн эзэн ч өөрөө пост дээр би ганц л удаа балкон дээр гарсан ш дээ гээд ороод ирсэн байна лээ золиг чинь.

Ёооё нээх гоё паб энэ тэр сууж цоо шинэ задгай шар айраг уух юмсан. Чингис шар айрагны тэр жижигхэн кози орчин, модон тек, даруулга, шарсан төмс, гахайн өөхийг ямар их санаж байна аа.

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 26 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 46 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 7 цаг 50 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 7 цаг 53 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 1 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 8 цаг 50 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 8 цаг 50 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 8 цаг 53 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 47 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 43 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 11 цаг 49 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 11 цаг 54 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 11 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 18 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 21 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 26 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 31 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 34 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 13 цаг 58 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 4 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top