x

Д.Одбаясах: 20 жил дэлхийн алдартай 100 тайзан дээр тоглож байж авсан миний шагнал Соёлын тэргүүний ажилтан...

Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк нь Монгол улсын энтертайнмент “FORCELAB LLC”-тэй хамтран ажиллах гэрээг хоёрдугаар сард байгуулсан бөгөөд коронавирустай холбоотойгоор түр хугацаанд хамтын ажиллагаа нь хойшлоод байсан юм. 

Тэгвэл тус энтертайнментийн уран бүтээлчдийг дахин Унгарын соёлын яам, Унгарын үндэсний цирк урьжээ. Урилгыг "Forcelab entertainment" хүлээн авсан бөгөөд Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгарын элчин сайдын яам, Туркын засгийн газар болон Унгарын соёлын яамны дэмжлэгээр Унгар улсыг Эрдэнэт хотын уран нугаралтын багш Ч.Дэлгэрцэцэгийн шавь нар болох Б.Урангоо, Д.Эрдэнэсүрэн, О.Мөнхзул, С.Ариунжаргал нар зорихоор боллоо. 

Хэдийгээр дэлхий даяар коронавирусаас болж бүгд эх орноо зорихыг эрмэлзэж байгаа ч Монгол уран бүтээлчдийн хувьд зоригтой алхам болж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ. 

“Энэ талаар бид “Forcelab entertainment”-ийн Artist producer Д.Одбаясахаас тодрууллаа. 

Юуны өмнө энэ хүнд нөхцөлд уран бүтээлчдээ европ руу явуулахаар болсонд баяр хүргэе. Энэ шийдвэрийг гаргахад хүнд байсан уу? 

⁃За баярлалаа... Мэдээж бид хэцүү цаг хугацаанд уран бүтээлчдээ гаргах болсон ч нөгөө талаараа Монголынхоо нэрийг Дэлхийн том тайзан дээр алдаршуулах болсондоо баяртай байгаа. Аливаа уран бүтээлчдийн туйлын зорилго хүсэл тэмүүлэл нь Эх орныхоо нэрийг улс орон болгонд сайнаар дуурсгах шүү дээ...!  

⁃Одоогийн нөхцөл байдлын хувьд бараг боломжгүй алхамыг шийдэмгий гаргалаа уран бүтээлчдийн багш, ар гэрийхэн хэр дургүйцэж хүлээн авсан бэ? 

⁃Хэдийгээр эрсдэлтэй ч манай уран бүтээлчдийг Унгарын үндэсний циркийн зүгээс өндөр аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллах мөн тухайн оронд гарч болзошгүй бүх эрсдэлийг бүрэн хариуцан урьдчилан сэргийлэх гэрээтэй учраас Багш, уран бүтээлчдийн гэр бүлийн зүгээс маш нааштай эерэгээр хүлээж авсан. 

Монгол улсаа төлөөлөөд Унгар улсыг зорьж байгаа 4 уран бүтээлч хэр хугацаанд Унгарын үндэсний циркт тоглох вэ? 

⁃Одоогийн байдлаар 9 сарыг дуустал тоглох ёстой. Гэхдээ Унгарын үндэсний циркээс гэрээгээ дахин сунгаж тоглуулах хүсэлтэй байгаа. 

Таны хувьд өөрөө мөн нугараач хүн дэлхийн 30 гаруй орны 500 тайзан дээр тоглосон байдаг. Үүнээс 100 орчим тоглолт нь дэлхийн маш алдартай брэндүүдийн нээлт, гала шоунуудад тоглосон гэж сонссон. Одоо бол та өөрөө продюсер болсон байна. Энэ үйл явдлаас харахад таныг тайзнаасаа буух болсон гэж ойлгож болох уу? 

⁃/Инээв/....Ер нь би тайзнаасаа үхэн үхтлээ буухгүй гэж боддог хүн дээ. Хэдийгээр одоо нугараачийнхаа хажуугаар продюсерийн үүрэг гүйцэтгэж Монгол уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж байгаа ч цаашдаа ч тайзан дээрээ тоголсоор байна гэж бодож байгаа. 

⁃Соёлын тэргүүний ажилтан уран бүтээлчид Монголд ер нь их байдаг таныг ч нэг нь гэж сонссон..? 

⁃Монголд удаан байгаагүй учраас хэчнээн тийм цолтой хүн байдгийг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд энэ шагналыг 2018 онд авахад маш их баярласан. Учир нь энэ шагналыг би дэлхийн алдартай 100 гаруй тайзан дээр 20 жил нугарч байж авсан шагнал учраас надад ямар ч урлагийн гавъят зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, Чингисийн одонгоос ч үнэ цэнэтэй шагнал юм. 

⁃Ингэхэд таны оролцож байсан хамгийн том арга хэмжээ ямар арга хэмжээ байсан бэ? 

⁃Хамгийн гэж тодорхойлоход олон арга хэмжээ нэрлэх хэрэгтэй болно. Гэхдээ 2017 оны усан сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээний хаалтын шоунд урилгаар тоглосон маань сэтгэлд илүү тод үлдсэн дээ. 

⁃Ингээд сүүлийн хормыг танд үлдээе...? 

⁃За баярлалаа... Сүүлийн хормоо ашиглаад энэ удаагийн төслийг амжилттай гүйцэтгэхэд маш их дэмжлэг үзүүлсэн Унгар улсын соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Fekete Peter, Унгар дахь Монголын элчин сайдын яам, Монгол дахь Унгар улсын элчин сайдын яам мөн Уран бүтээлчдийг маань бэлдэж өдий хүрэгсэн Ч.Дэлгэрцэцэг багшдаа болон уран бүтээлчдийн ар гэрийхэн талархснаа илэрхийлье! Мөн тун удахгүй үндэсний их баяр Наадам болох гэж байна. Тиймээс бүх Монголчууддаа сайхан наадаарай гэж хэлье даа...! 

⁃Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 24 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 27 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 30 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 4 цаг 0 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 4 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 4 цаг 2 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 4 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 22 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 4 цаг 48 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 4 цаг 50 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 5 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 5 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 23 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 28 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 30 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 10 цаг 5 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top