x

А.Лхагвацоодол: Х.Тэмүүжин бол энэ шинэчлэлийн оройд туг шиг яваа залуу хүн

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог, Төв аймагт нэр дэвшигч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн иргэд сонгогчтой хийх уулзалт үргэлжилж байна.

Түүний Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодол “Горьдлого хамгийн сүүлд үхдэг гэдэг үнэн юм байна. Ардчиллын цэнхэр туг анх намирсан цагаас дэмжиж ирсэн тэтгэвэртээ гарсан ахмад байна. Өнгөрсөн хугацаанд бид олон шударга хүнийг сонголоо. Гэвч нийгэм маань шударга болсонгүй. Улс орныг сайн хүнээр биш, сайн хуулиар засагладаг юм байна. Хуулийн шударга ёсны төлөө төрсөн ийм сайн хуульч нутгаас маань нэр дэвшиж байгаад баяртай байна” хэмээн угтав.

Нэр дэвшигчтэй хийсэн уулзалтын дараа Алтанбулаг сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодолтой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын найм дах удаагийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд залуучуудын хүч нөлөө чухал, өөрчлөлт хийх цаг болжээ гэж олон хүн ярьж байна. Багш таны бодол?

-Залуучууд заавал сонгох эрхээ эдэлж, очих хэрэгтэй. Таны сонголтоор дамжиж таны амьдралд өөрчлөлт орно. Одоо байгаа энэ амьдрал бидэнд, та бүхэнд хангалттай биш байна. 30 жилийн өмнө биднээс хоцрогдсон байсан улс орон одоо биднээс илүү хөгжсөн байна. Бидний оюун ухаан, шүүлтүүрээр улс орныг удирдах хүмүүс сонгогддог учир бид сонгуульдаа хариуцлагатай хандах ёстой.

Ялангуяа манай үеийнхэн нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд “Аль намынх вэ?” гэж асуудаг. Одоо үүнийгээ өөрчлөхгүй бол болохгүй. Аль сургууль төгссөн, ямар эрдэм, боловсрол эзэмшсэн, юу хийдэг, чаддаг гэдгийг нь харах хэрэгтэй. Дан ганц намаар талцах нь хуучинсаг үзэл. Одоо хүнийг асуухдаа ямар чадвар, боловсролтой гэдгийг харах хэрэгтэй болчихоод байна. Цаг үе үүнийг шаардаж байна.

Х.Тэмүүжин сайд өмнө нь сайн хуулиуд санаачилж, хийж байсан. Тэр хуулиуд нь зарим нэг албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нь хохирол учруулж байсан учраас гүжир гүтгэлгүүдэд орж байсан. Тэр гүтгэлгээ олон нийтэд хоногшуулах гэж маш их хичээсэн. Тэгэх тусам би энэ хүнийг харж, дэмжиж явдаг. Үнэхээр хуулийн зөв бодлого, шударга ёсны төлөө төрсөн хүн. Нутгийн иргэддээ хандаж “Хуульч Тэмүүжинг дэмжээрэй” гэж хэлэх байна.

-Та өөрөө хуучин, шинэ хоёр нийгмийн үед амьдарсан хүн байна. Хуучин үе болон одоо үеийн хууль гэж юу болох талаар бодлоо хуваалцвал?

-Хуучин тогтолцооны үед тийм ч олох хууль байгаагүй. Мэдээж Үндсэн хууль байсан. Гэхдээ нийгмийн бүх харилцааг зохицуулсан, төрөлжсөн хуулиуд байгаагүй. "Танайх энэ жил Хүүшийн өвөлжөөнд өвөлж" гэвэл түүнийг л дагадаг, захиргаадалтаар ажил явдаг байсан үе. Багийн дарга, баригадын даргын үг хууль. Хуульд биш, даргад захирагддаг нийгэм байлаа. Энэ арга барил чинь одоогийн бидний амьдарч байгаа шинэ нийгэм, шинэ тогтолцоонд зохицож өгөхгүй байна. Даргад эрх мэдэл өгчихөөр дарга хандивын зүйлийг хувьдаа авна, концесс авна, төсөл авна, дарга тендерт ялна. Ийм зүйлийг бид хүлээн зөвшөөрөөд сууж болохгүй. Хүн төрөлхтөний жам ёсны хөгжил ч ийм зүйл байж болохгүй гэдгийг харуулж байна.

Би энд нүүж ирээд мойлны мод тарих газар хөөцөлдөөд авч чадахгүй байхад надаас хойно гурван жилийн дараа ирсэн дарга газар авч байна. Тэгэхээр надад сайхан амьдрах боломж бага, дарга бид хоёрын боломж тэнгэр газар шиг өөр байна. Эрх мэдэлтэн, жирийн иргэний хооронд ийм их ялгаа байна шүү дээ. Хэрвээ бид нутаг орноо, амьдарч байгаа газраа хөгжүүлье гэвэл бүх хүнд ижил боломж байх ёстой. Иргэд бид үүнээс өөр юуг хүсэх билээ. Боломж хүн бүрт нээлттэй байдаг, боломжоо ашиглаж чадахгүй бол дараагийн чаддаг хүнд нь өгөөд явдаг байх хэрэгтэй. Бусдад хохирол учруулсан бол төлүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг бид шударга ёс гээд байгаа юм.

-Нэр дэвшигч Тэмүүжин “Төв нутаг хөгжлийн төв цэг болох ёстой” гэж ярьж байна. Энэ боломжтой юу?

-Төв аймаг Улаанбаатар хоттой эдийн засгийн хувьд хамгийн ойр аймаг. Хотын хэт их механик бөөгнөрлийг манай Төв аймаг руу шилжүүлэх боломжтой. Манай аймагт зөвхөн мал аж ахуй, газар тариалан төдийгүй үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Яагаад гэвэл зах зээлдээ ойр, зам харилцаа сайтай. Ганцхан үүнийг зохион байгуулдаг, зангиддаг төрийн бодлого л өнгөрсөн 30 жил дутагдаж ирлээ.

-Энэ удаагийн сонгуулийн талаарх таны бодол?

-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон нэрвшигч нэр дэвшсэн гэж байна. Ард түмэн тэднийг юу гэж ярьж байна гэхээр “Өө яасан шуналтай хог вэ” л гэж байна. УИХ-д нэгэнт сонгогдчихвол тэнд нь хүссэнээрээ авч идэх үнэгүй юм байгаа юм шиг бодол хүмүүст төлөвшсөн байна. Дээрээ ч тэр, доороо ч тэр. Энэ бол өнгөрсөн хугацаанд манай улстөрчдийн тарьсан буруу үйл ажиллагааны үр дүн юм. Мэдээж улс орноо засья, залруулъя гэсэн хүн байгаа. Гэхдээ тэд нь цөөн байна шүү дээ.

Яагаад гэвэл төрд одоо 160 гаруй үйлдвэр, маш их газар байна. Төр нь маш баян, иргэн ядуу байна. Зөвхөн татвараар ажилладаг ядуу төр байвал хэн ч тийшээ ингэж үхэн хатан зүтгэхгүй. Төр баян байгаа учраас тэнд идэж уух, албан тушаалаа ашиглах боломж нээлттэй байна. Тэгээд л ийм олон хүн төр лүү дайрч байх шиг. Тэнд байгаа улсын гэх өмчийг булаалдсан хүмүүс нэгнээ яаж харлуулж байна.

-Тэгвэл Х.Тэмүүжин нэр дэвшигчийг та хэр сайн мэдэх вэ?

-Үзэл бодол, итгэл үнэмшлийг нь дэмждэг. Түүний хэлээд байгаа хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Энэ шинэчлэлийн оройд нь туг шиг яваа ганц залуу. Тиймээс би дэмждэг. Түүний намхан байна уу, өндөр байна уу, гүтгэсэн байна уу, харлуулсан байна уу надад хамаагүй. Энэ хүний толгойд байгаа мэдлэг, итгэл үнэмшил надад, Монголд хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 24 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 26 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 30 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 31 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 33 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 4 цаг 2 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 4 цаг 3 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 4 цаг 5 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 4 цаг 8 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 24 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 4 цаг 51 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 4 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 5 цаг 7 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 5 цаг 52 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 25 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 28 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 30 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 32 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 10 цаг 8 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top