x

А.Баярмагнай: Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нагац ах, түүхийн ухааны доктор, СГЗ А.Баярмагнай гуайтай ярицлаа.

-Сайн байна уу, сайхан зусч байна уу, Та? Нагац ахын хувиар Х.Тэмүүжин нэр дэвшигчийн удам судар, аав ээжийн тухай үүх түүхийг нь хуучилна уу?

-Сайхаан, та нар сайхан зусч байна уу? Энэ сонгуульд нэр дэвшээд байгаа Тэмүүжин бид нар садан төрлийн улс. Тэмүүжин миний төрсөн дүүгийн том хүү. Би Тэмүүжингийн нагац ах нь, Тэмүүжин миний зээ дүү. Аав, ээжийнх нь дөрвөн талын удам судрыг хөөхөөр Төв халхын дөрвөн аймгаас хаашаа ч гардаггүй. Хишигдэлгэр Төв аймагт 10 жилээ төгссөн, Анагаах төгссөн. Өвөрхангай, Төв аймагт, сүүлдээ ЭМЯ, Эм  хангамжийн газарт ажилласан. Багад нь нас барчихсан юмаа, хөөрхий.

Хишигдэмбэрэлийн эцэг нь Мөнх-Очир гуай гэж, Төв аймагт насаараа прокурор хийсэн хүн. Миний багад цагдаагийн ахмад хувцастай энэ тэр явдаг байлаа. Саявтархан 80 нэлээд гараад бурхан болсон.

Мөнх-Очир гуайн эцэг нь Лувсанцэрэн гуай Төв аймгийн Лүнгийн хүн. Лувсанцэрэн гуайн эцэг нь Бат-Өлзий, Бат-Өлзий гуайн эцэг нь Хойлог гэж хүн байсан. Хойлог, Бат-Өлзий, Лувсанцэрэн, Мөнх-Өчир, Хишигдэмбэрэл, Тэмүүжин гээд зургаан үе...

Тэмүүжингийн аавийн ээж нь Лэгзмаа гуай. Аймагт насаараа бага эмч хийсэн. Жаргалант, Лүн сумдад ажиллаж байсан. Лэгзмаа гуайн эцэг Дагдан Дагдан гуай Ардын хувьсгалын партизан хүн. Хиагтыг чөлөөлсөн 400 морьт цэргийн нэг. Тужийн нарсанд тулалдаж шархадсан. Хийгтаас зугтсан гаминг радын журамт цэргийн нэг анги Тужийн нарсанд угтаж байлдсан, тэр дотор явсан юм гэнэ лээ.

-Та Тэмүүжин нэр дэвшигчийн ээжийнх нь төрсөн ах байх аа?

-Тэмүүжингийн ээж нь миний төрсөн дүү. Даариймаа миний хамгийн бага дүү. Би 4-5-тай байсан юм болов уу. Тэмүүжингийн ээжийг төрж байсныг би муухан мэддэг юм. Улхын булан гэдэг газарт төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд Хүн эмнэлгийн техникум төгсч аймагт бага эмч хийсэн. Бидний эцэг Бор-Өндөрийн “дууч” Адьяа гэж хүн байсан. Өндөрширээт, Алтанбулаг хавиар андахгүй мэднэ дээ. Улхын буланд нутаглаж байсан хүн. Манай Ажаа /Адьяа/ эхээс 12-улаа. Сэрээтэр тайж гэдэг хүний хүүхдүүд. Сэрээтэр тайжийн эцэг нь Дорги тайж гэж хүн байсан юм гэнэ лээ. Хоёр Өнжүүлийн уулын хооронд нөмөр сайтай том хадан цохио бий. Доргийн цохио гэдэг.

-Зээ дүүгийнхээ бага, идэр насны тухай дурсахгүй юу?

-Хавар хонь хургалах цагаас хурга ишигтэй хөөцөлдөөд, хонь хариулж, хурдны морь унаж өссөн. Хөдөөний хүүхэд яагаад чийрэг байдаг юм гэхээр багаасаа морь унадаг. Хурдан морь унаад давхихаар ядахдаа амьсгаа нь задарчихсан байдаг. Ноцолдох барилдах тал дээр бол хотын хүүхдийг дагуулахааргүй. Тэмүүжинг морь унаж байхад би морийг нь уяж байсан юм даа. Миний морь уях гэж юу байх вэ. Манай эцэг хэвтрийн дэглэмтэй арав гаруй жил болсон юмаа. Тэр хооронд би зун болгон гарч, морио барьж уядаг, Тэмүүжин ах, дүү нартайгаа унадаг байлаа.  

Морины ажлаас хамгийн хүнд хүчрийг нь манай Тэмүүжин хийнэ. Хурдан морь сунгах, тарлах чинь хамгийн хиймортой сайхан ажил. Хамгийн хүнд хүчир ажил нь морь тойруулах. Морьтой ч тойруулна, явган ч тойруулна. Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн. Хурдан морь унаж Айдсын даваа ч давж үзсэн. Хөдөөний хүүхэд хотын хүүхдээс ялгаатай нь бие чийрэг, уур уцаар багатай, арай уужуу тайвуу зан төрхтэй байдаг. Тийм л хэмжээний гэж бодож явдаг даа.

-Өвөөгийнхөө тухай их ярьдаг юм билээ?

-Манай Ажаагийн дэргэд их суусан хүн. Тав, зургадугаар ангид байхаасаа эхлээд. Хэвтэрт орчихсон хүн юу эсийг ярих вэ. Бага залуудаа Ганданд шавилж байсан. Гэлэгваагийн ном нэлээд үзсэн гэдэг юм. Тэр тухайгаа Тэмүүжинтэй нэлээд ярилцсан байдаг. Сэтгэлгээний загвар, модуль гэж ярьдаг. Тэрэнд манай Ажаа бас жаахан халдсан, орсон шиг санагддаг.

-Х.Тэмүүжиний эхлүүлсэн хуулийн шинэчлэлийн талаар та юу бодож явдаг вэ? Яагаад зогссон юм бол?

 -Үндсэн хуулиа хоёр ч удаа шинэчиллээ. Сайжруулаад л байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хууль дээрээ суурилсан бусад хуулиудаа олигтой шинэчилж чадахгүй байна. Гэмт хэргийн хууль, Зөрчлийн хуулийг батлуулсан. Тахарын албыг бий болгож, гэрч хохирогчийг хамгаалсан. УИХ-аар баталсных нь дараа дараачийн сайд нь татаж аваад, Тэмүүжингийн хийсэн шинэчлэл, юмнууд байхгүй болоод нөгөө ордныхон, албан тушаалтныг хамгаалсан юм руу орчихсон шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацааг нь өөрчлөөд, ард түмний талд биш албан тушаалтны, цагаан захтны талд л болчихоод байгаа.

Тэмүүжингийн хуулийн шинэчлэлийн зорилго нь ард түмний эрх ашиг. Хуучин хуулиуд нь төрийг, тогтолцоогоо хамгаалдаг. Тэр хоёрын дундаас зөрчил гарч байгаа юм л даа. Би мэргэжлийн хүн биш. Үүнээс цааших нарийн ширийнийг нь мэргэжлийн хүмүүс, үзэл бодол нэгтэй хүмүүс нь ойлгуулаад, дэмжээд аваад явна л даа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 9 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 12 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 15 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 17 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 18 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 3 цаг 47 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 3 цаг 49 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 3 цаг 50 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 3 цаг 53 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 9 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 4 цаг 36 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 4 цаг 38 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 4 цаг 52 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 5 цаг 37 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 10 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 13 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 15 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 17 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 9 цаг 53 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 5 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top