x

Н.Сүрэнчулуун: Охины маань тархины яс цуурч, цус хурсан байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсээс “Аз жаргалтай хот" хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж саяхан мэдэгдсэн.

"Аз жаргалтай хот" хөтөлбөр хэрэгжсэн Улаанбаатарт өнөөдөр нялх үрсэд аюултай орчин бүрдээд байна.

Бага насны хүүхэд осолдсон хүнд, хөнгөн гэмтсэн мэдээллүүд өдөр алгасахгүй ар араасаа гарах болж. Тавдугаар сарын 27-ны өдөр арваад хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тоглохоор очсоны дөрөв нь тогтоол усанд живж нас барсан хэрэг гарсан.

Талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхний нулимс гүйцэд хатаагүй байхад л дахин нэг хүүхэд тоглоомын талбайн савлуурт даруулж хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.

Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяраар Баянгол дүүргийн XV хороо, 1,000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулж хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Осол болсон тоглоомын талбай руу очиход бүх тоглоомуудыг хураагаад аваад явчихсан, шороо бужигнаж байлаа.

XV хороо 23 дугаар байрны орчимд хүүхэд тоглох газар тун ховор юм. Халтар хултар будсан хашаа, том сагсны талбайгаас өөр тав тухтай салхилах цэвэр орчин энд алга. Осолд орсон охин Дөрөвдүгээр хорооллоос тоглохоор ирээд байжээ. Хүүхдийн тоглоомын савлуур дээр сууж ганц савлаад л даруулж унасан байна.

Бид охины аав Н. Сүрэнчулуунаас тодруулга авлаа.

-Охин тань савлуурт даруулж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэж сонслоо. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Манайх дөрөвдүгээр хороололд амьдардаг. Охин маань хүүхдийн баяраар эмээтэйгээ хамт Гуравдугаар хороолол руу ирж тоглохдоо савлуурт дарууллаа. Тархины яс нь цуурч, тархинд нь цус хурсан байна. Одоогоор хэвтрийн дэглэм сахиж байна.

-Тоглоомын талбайн гүйцэтгэгч компаниас тантай холбогдсон уу?

-Хоёр залуу ирж уулзаад охины маань биеийн байдлыг асуугаад явсан. Энэ талбай ашиглалтад ороод удаагүй юм билээ. Чанар муутай гүйцэтгэлээс нь болж охин маань амь насаа ч алдахад ойрхон байлаа. Гүйцэтгэгч компанийн төлөөлөл буруугаа хүлээж хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан.

-Гүйцэтгэгчээр нь ямар ямар компани ажилласан бэ?

-Энэ тухай надад огт мэдэгдээгүй. Хоёр залуу л ирж уулзсан. Ах нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Охин хагалгаанд ч орж магадгүй. Эмч нарын хурлаар шийдэгдэнэ” гэлээ.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТУХАЙН БАЙРНЫ СӨХ-Д ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ ГЭВ

Бид 23 дугаар байрны СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Отгонбаяраас тодруулга авлаа.

-Танай байрны хажууд тоглоомын талбайн савлуураас хүүхэд унаж хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Энэ сарын 1-нд хүүхдээ дагуулаад тоглоомын талбай руу очиход тойруулаад цагдаагийн тууз татчихсан байсан. Тухайн үед цаагуур наагуур нь хүүхдүүд гүйлдээд тоглож л байсан. Цагдаа нар ирээд ослын газрын зургуудыг дарчихаад “Одоо наад тоглоомуудаа хураа” гэж хэлээд явсан байна лээ.  

-Энэ тоглоомын талбай хэзээ ашиглалтад орсон юм бэ?

-Манай байрны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай байдаггүй байсан даа.

Хүүхдүүд шороон дээр л бужигнадаг байсан. Өнгөрсөн намар СӨХ-оос байрны урдах талбайг тохижуулахаар төлөвлөгөөг нь гаргаад ажил эхлэх гэж байхад л хүмүүс ирээд тоглоомын талбайг хэмжиж үзээд байсан юм.

Очоод лавлаж асуухад “Нийслэлээс төсөв тавьж байна, 30 сая төгрөгөөр танай байрны ойр орчмыг тохижуулна” гэж гэсэн юм. Сагсны талбайг будаж, жижиг гулсуурыг л 30 саяын төсвөөр хийнэ гэж байсан. Өнөөх гулсуур нь хоёр сарын өмнө ашиглалтад орсон. Сая бол сандалнуудынх нь түшлэг хугараад уначихсан, зарим нэг тоглоомууд нь эвдэрчихсэн байсан.

-Ямар компани гардаж гүйцэтгэсэн юм бол. Та бүхэнд хүлээлгэж өгсөн үү?

-Ямар компанийн гүйцэтгэгчээр ажилласныг нь сайн мэдэхгүй юм. Тоглоомын талбайн ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьж ажилласан. Гүйцэтгэл бол хангалтгүй байсан. Хүүхдийн дээрээс унасан савлуурыг газар ухалгүйгээр бетонд цутгаад л цементэн дээр тавьчихсан байсан. Чанар муутай тоглоомын талбай барьж байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг” гэсэн юм.

Ердөө хоёрхон сарын өмнө л 30 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж тохижуулсан тоглоомын талбайд өнөөдөр төмрийн үртэс ч алга. Хэдэн тийшээ хэмхэрч салж унасан тоглоомуудаа бүгдийг нь ачаад явсан талаар эндхийн оршин суугчид хэлж байна.

Манайд хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг ч түүнийг мөрдөж ажилладаг байгууллага ховор гэнэ. Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэгч компаниуд нүглийн нүдийг гурилаар хуураад алга болж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

2020 он гарснаас хойш 451 хүүхэд биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ. Дээрх тоон үзүүлэлт тоглоомын талбайн чанар стандартад хатуу хяналт тавих цаг ирснийг илтгэж байгаа юм.

571 ТОГЛООМЫН ТАЛБАЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА ГЭВ

Бид энэ талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуулаас тодруулга авлаа.

-Тоглоомын талбайд хүүхэд унаж гэмтсэн тохиолдол ар араасаа бүртгэгдэж байна. Тоглоомын талбайд дагаж мөрддөг стандарт байдаг ч хэрэгжилт сул байдаг юм шиг?

-Өнгөрсөн жил хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан. Өмнө нь хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн тохижуулах, ямар тоглоом байх ёстой вэ гэдэгт нэгдсэн стандартгүй байсан. Тоглоомын талбай гэхээр өөртөө таалагдсан тоглоом авч тавиад хашаа татдаг. Үүнийгээ тоглоомын талбай гээд л явж байсан.

Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Стандарт хэмжил зүйн газраас хүүхдийн тоглоомын талбайн MNS6751 2019 стандартыг баталсан. Одоо тоглоомын талбай хүлээж авахдаа энэ стандартыг барьж ажиллаж байна.

-Өнгөрсөн жил баталсан тоглоомын талбайн стандартын хэрэгжилт хөрсөн дээрээ ямар байна вэ?

-Нийслэл хотын Стандартын аюулгүй байдлын газрыг шинээр байгуулсан. Тус байгууллагатай хамтарч Нийслэлийн мэргэжлийн хяналт болон манайх нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж байна.

Тоглоом нь стандартыг хангаж байна уу, хүүхдийн нас насанд тохирсон тоглоом байна уу гэдгийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар 571 тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Стандарттай болсноор бүх тоглоомын газар эзэнтэй болно. Тухайн тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байгаад гэмтэж бэртэх, магадгүй амь нас нь эрсдэх тохиолдолд хариуцлагыг тухайн талбайн өмчлөгч өөрөө хүлээнэ.

Тухайлбал, орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр хүүхэд бэртсэн тохиолдолд СӨХ хариуцлага хүлээнэ. Тиймээс тоглоомын талбайг жил бүр засварлаж, стандартын шаардлагыг хангуулах ёстой” гэсэн юм.

Хаа хамаагүй хараа хяналтгүй тоглоомын талбайнуудыг нэн даруй цэгцлэх цаг ирээд байна. Эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа тоглож буй орчныг хянаж шалгах шаардлагатай байгааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж байна.

О.Дашням "Өдрийн сонин"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 39 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 41 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 42 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 4 цаг 12 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 4 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 4 цаг 14 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 4 цаг 18 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 34 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 5 цаг 0 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 5 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 5 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 6 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 37 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 10 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top