x

Шинэ салхи сэвэлзүүлэх ХУУЛЬЧИД

УИХ-ын сонгууль болоход ердөө 23 хоног үлдлээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зорилготой зорилгогүй нь мэдэгдэхгүй үй түмэн мэдэгдэл, мэдээлэл дунд сонгогчид живж байна. Худал хуурмаг попууд цаашилж, мэргэжлийн, мэргэшсэн гэх тодотголтой хүмүүс наашлах цаг айсуйг сонгогчид мэдэрч буй заа. Иймд бид өнөөдрийн нэр дэвшигчид дунд гялайж гялтайх тун цөөхөн хуульчид байгааг өнөөдрийн дугаараараа онцлон хүргэж байна. Ингэхдээ АН, МАН, бие даагч гэж ангилан ялгахыг хүссэнгүй.

АРДЧИЛСАН НАМД ДАХИН “ЦОЙЛОГЧ” Х.ТЭМҮҮЖИН

АН-аас нэр дэвшиж буй гайгүй гэх хүмүүсийн тодотголд Х.Тэмүүжин зүй ёсоор багтана. Тэрээр Төв аймагт нэр дэвшиж буй. 2016 онд өвдөг шороодож өнжсөн. Учир нь түүнийг улстөрд байхгүй болтол нь балбасан, улстөрийн карьерийг нь балласан. Тэр сайд болуутаа маш зоримог шинэчлэл, өөрчлөлтүүд хийж улс-төрийн дараагийн үе ирснийг зарлаж орхисон. Бас вант улс шиг болсон хүчний байгууллагынхантай шууд гардан тулаанд орсон нь түүнийг ийнхүү газар уруу хүчтэй гэгч нь түлхэж орхисон билээ. Гэвч тэр ёс суртахуунаа гээлгүй, зарчмаа хамгаалсан ноён нуруу нь хугараагүй. Одоо тэр өвдгөө гөвөөд шинээр дахин босож буй. Ардчилсан намд дахин “цойлох” хүнээр Х.Тэмүүжин гэх автор нэрлэгдэж буйг онцлох хэрэгтэй.

“БОЛОМЖИЙН ХҮН” Ж.СҮХБААТАР

Ж.Сүхбаатарыг УИХ-д нэр цэвэр, шударга гишүүдийн тоог нэмж, мэргэжлийн хуульч, төлөвшсөн төрийн түшээ гэж үнэлж намын дарга У.Хүрэлсүх Чингэлтэйд илгээжээ. Дараагийн Парламентад мэргэжлийн гарамгай хуульч Ж.Сүхбаатарын туршлага, чадвар хэрэгтэй гэж УИХ-ын дарга үнэлсэн. Түүний хувьд гайгүй гэх тодотголд багтах цөөхөн хэдэн нэр дэвшигч хуульчдын нэгт зүй ёсоор багтана. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр, докторант цолтой. “Улаанбаатар Эрдэм” Хууль зүйн сургуульд багшаар ажлын гараагаа эхэлж байж. 30 гаруйхан настайдаа УИХ-ын гишүүн болж, зоригтой дуугарч, болохгүй, бүтэхгүй зүйлийг эсэргүүцэж явсан имиж түүнийх. Намынхаа булхай луйврыг эсэргүүцэж, МАНАН-тай тэмцэж, намдаа хариуцлага тооцож намаасаа гарсан. Тэр Т.Бадамжунай тэргүүтэй МАНАН мафийг эсэргүүцэж байсан анхны тэмцэгч юм. Түүний зөв байсныг цаг хугацаа ч харуулсан.

Поп улстөрчид моодонд орсон энэ цагт тэр бодлого ярьдаг, бодлого боловсруулдаг “боломжийн хүн” гэдгээрээ ялгарч байгаа. Тиймээс шударга гишүүдийн тоог нэгээр нэмж тодрох “Боломжийн хүн”-ээр нэрлэгдэж байна. Ж.Сүхбаатар гэдэг бие хүн нь бус, түүний эрдэм мэдлэг, туршлага парламентын гадна үлдэнэ гэдэг Монголын төрд л хайран билээ.

БИЕ ДААГЧДИЙГ “ӨНГӨЛӨХ” ЗАЛУУ ХУУЛЬЧ Ж.ЭРХЭМБААТАР

Салхи залуучууд руу эргэх цаг болсны нэг илэрхийлэл Ж.Эрхэмбаатар гэх залуу хуульч. Тэрээр цоо шинээр бие даан нэр дэвшиж буй. ЖДҮ хулгайн талаар дуу хоолойгоо илэрхийлэн, салхи сэвэлзүүлж орж ирсэн залуучуудын төлөөлөл. ЖДҮ-гийн луйврыг дарахын тулд захиргааны шүүхийг татан буулгах гэж байгаа тухай олон нийтийн сүлжээгээр орилж олны анхааралд оруулж, бас өөрөө орж ирсэн нэгэн. Өнөөдрийн нийгэмд мэдлэгтэй, мэргэшсэн, асуудлын гүн рүү ордог, шудрагаар дуугардаг залуу үеийн төлөөлөл нэн шаардлагатай байгаа. Үүнийг нөхөх хүний нэг хэмээн эл залуу үнэлэгдэж буй юм.

Эх сурвалж: EGUUR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 5 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 9 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 14 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 18 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 22 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 26 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 37 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 42 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 4 цаг 0 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 9 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 22 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 27 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 32 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 40 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 43 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 48 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 14 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 37 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top