x

Дахин их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олдлоо

Дорнод аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс Чойбалсан хотод ажиллаж эхэлсэн.

Аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг 5 өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Баянтүмэн сумын 4 дүгээр Хотонт багийн танкийн саад гэх газарт хог цэвэрлэгээ зохион байгуулах явцад их хэмжээний тэсрэх сум олдсон мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газар ажиллаж нийт 300 гаруй цэнэгтэй сум, галт хэрэгсэлийг олж устгах ажлыг зохион байгуулж байна.

Тус газраас

  • Зенитийн пулмёт ОПЗ сум, 37мм хошуу

  • 12,7 БЗД сумны хошуу 85 ширхэг

  • 125мм Убедно-тренировочный сургалт дадлагын хонгио 8 ширхэг

  • 125мм пушка /Т-72/ ОФ задрах дэлбэрэх сум 56 ширхэг

  • 125мм Пушка /Т-72/ Д-81 Кум хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг

  • Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум-42 зэрэг сум, галт хэрэгсэл олдсон, өмнө нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Өгөөмөр, Өлзийтийн тал гэх газраас байлдааны зориулалттай 13 нэр төрлийн 176 ширхэг сум, тэсрэх бодис илрүүлж тэсэлгээ хийж устгах ажлыг зохион байгуулсан.

Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 7058102 дугаарын утсанд дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй, тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Эх сурвалж: ДОРНОД АЙМАГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 2 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 6 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 10 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 15 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 18 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 29 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 34 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 3 цаг 52 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 1 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 14 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 19 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 25 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 33 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 36 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 40 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 6 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 6 цаг 45 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 19 цаг 10 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top