x

М.Оюунчимэг: Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, үг хэлж, тууз хайчиллаа.

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг уг төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлээ тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамтай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулж байгаа юм. Энэ төвд Чингэлтэй дүүргийн иргэд түрээсийн төлбөргүйгээр эрүүл, аюулгүй орчинд өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болж байгаа юм.

Нээлтийн үеэр УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг: “Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг. Чингэлтэй дүүргийн онцлог бол өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд маш их байдаг. Энэ дүүрэгтээ нэр дэвшээд явж байхад хамгийн их ажигдлагдсан, мөн иргэдээс хүсэлт их ирдэг байсан зүйл нь “Бид хашаандаа л үйлдвэрлэл эрхлээд байна, өрхийн үйлдвэрлэлээс, үйлдвэрлэгч хүртлээ хөгжмөөр байна аа” гэсэн хүсэлт байсан. Тэгээд тойрогтоо нэг ийм өрхийн үйлдвэрлэл төв барья гэж шийдээд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгаж чадсан юм. Ингээд дүүрэг, хороо, ХХААХҮ-ийн яамны нэр дээр хамтраад нэг жил хагасын дотор энэ өрхийн үйлдвэрл дэмжих төвийг амжилттай барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Өнөөдөр байдлаар Чингэлтэй дүүрэгт 725 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, 55 ААН-ийн тогтмол үйл ажиллагаа явуул, 1300 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ер нь хашаандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маш их байдаг. Та бүхэн 7-р хорооноос эхлээд 19 дүгээр хороо руу явбал хашаандаа үйлдвэрлэл явуулж, ханган нийлүүлэх чиглэлийн модон эдлэл, оёдол, төмөр хийц, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслээс  авхуулаад бүх нэн хэрэгцээтэй дотоодын стандартын чанар хангасан үйлдвэрлэл эдгээр хашаануудад явагдаж байгаа юм. Байшин хороолол болох 1-6-р хороонд орц, подволд оёдлыг үйлдвэрлэл явагдаж байна. Бид хашаа, подволоосоо гарч үйлдвэрлэл үйлчилгээний төв дотор үйл ажиллагаагаа явуулж өсөн дэвжих зайлшгүй шаардлага байгаа. Тийм ч учраас бид хамтраад энэ сайхан өргөөг Чингэлтэй дүүргийнхээ өрхийн бизнес эрхлэгчиддээ зориулж байгаа юм. Энэ төвийн маань онцлог бол багаараа ажиллах, нэг нэгнээ дэмжих, кластер маягаар хамтарч ажиллавал бизнес дээшээ явах боломжыг илүү бүрдүүлж байгаа юм” хэмээн хэллээ.

Тус төв нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга бөгөөд 801 мкв талбайтай, нийт ашиглалтын талбай нь 575.9 мкв байх юм. Үүнээс 316 мкв талбайг нь үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттөй үнээр ашиглуулах аж.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр:

  • Хөнгөлөлттэй ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийн нөхөрлөл бүлэг байгуулах, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох хөгжүүлэх;
  • Сургалт, сурталчилгаа явуулах мэдээллийн танхимтай;
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр оёдлын чиглэлээр кластерийн сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй хамтран мэдээлэл сургалтын чиглэлээр иж бүрэн кабинет өрөөг тохижуулжээ.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр үйлвэрлэлчдэд ямар давуу байдал үүсч байгаа талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТТБ-ын ажилтан Д.Мөнхчимэгээс тодрууллаа.

Тэрээр “Бид нарт борлуулах давуу тал гарч ирлээ. Өмнө нь бүтээл хийгээд бүтээгдэхүүнээ борлуулах хэцүү байсан. Энэ төв байгуулагдаад бид нарт бүтээлээ борлуурах, сурч хөгжих боломжийг нээж өглөө. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” маань оюуны бэрхшээлтэй залуучуудыг дэмжиж, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор ажлын байр бий болгон ажилдаг байгаа. Бид залуучууддаа сеткан гар урлал зэрэг гар урлалын чиглэлээр сургаад ажиллаж байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.88.232)
    boli2 bi 7 horoond aimdardag naad awgai chin barag ym hiigeegvi
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Ард (111.222.137.216)
    ТЭГЭЭД ӨНГӨРСӨН 4- н ЖИЛД ДЭМЖИХГҮЙ 7- н ДОЛООН ТАТВАР НЭМСНЭЭ МАРТАА ЮУ ..?!
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 5 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 9 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 13 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 18 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 21 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 32 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 37 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 3 цаг 55 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 4 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 17 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 22 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 28 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 36 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 39 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 43 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 9 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 6 цаг 48 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 19 цаг 13 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top