x

С.Амарсайхан: Хүүхэд эндсэн асуудалд хариуцлага зайлшгүй яригдана

Өсвөр насны дөрвөн хүүхэд өчигдөр 17 цагийн орчим Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших усан толионд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирал С.Эрдэнэтуулыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна. Мөн тухайн газарт “Хан талст” ХХК Наран шарлагын талбай байгуулахаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийслэлээс тухайн газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байжээ. 

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан: "Маш харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Дөрвөн хүүхэд эндлээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Хариуцлага, ажил үүрэгтэй холбоотой олон асуудлууд байна. Хүүхэд, иргэдэд эрсдэлтэй орчин их байна. Энэ бол Улаанбаатар хотод байнга яриндаж байгаа асуудал шүү дээ. Алхаж хишгэж байгаа газар болгонд маань эрсдэл байна гэж хэлэхэд хэлсдэхгүй. Тийм ч учраас дор бүрнээ аюулгүй байдлаа хангая, хашаа хорооноо эхлээд ухсан нүх, салхи шуургатай үед эрсдэлд орж, өөрийгөө болон бусдын аюулгүй байдал, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх талд анхаарья гэж хэлж байсан. Өмнө хүртэл хашаа хороогоо цэгцэлье, хаврын шуурга аюултай байна гэж хэлж дуусаад л маргааш нь хашаа нурж өчнөөн олон автомашин, эд хөрөнгөөрөө иргэд хохирсон. Үүнтэй адил ийм асуудлууд хаа сайгүй өрнөөд байна. Хэзээ ч, хэний ч өмнө аюул ирэхэд ойрхон байгаа учраас хүн бүхэн, ААН бүр анхааралтай байя. 

Цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой энэ асуудалд би 14 хоногийн өмнө очсон, очиход "Наран шарлагын газар" хийж байна, цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг байдлаар зөв зүйтэй зүйл хийх гэж байгаа юм байна, гэхдээ аюулгүй байдлаа хангаж ажил, гэрээ хэлэлцээр хийсэн гэдэг асуудлаа сайн нягтал гэдэг үүрэг даалгавар өгөөд явсан. Сүүлд очиход хотоос тавьж байгаа дугуйн замыг эвдсэн, далан шуудуй ухсан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Ямар ч зөвшөөрөлгүй байсан учир тавдугаар сарын 18-ны өдөр ажлын хэсэг байгуулаад шалгалт ороод явж байсан" гэлээ. 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирлыг ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Өөр хэн хариуцлага хүлээх ёстой вэ? 

-Маш харамсалтай асуудал шүү дээ. Үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд хэцүү байгаа. Үйл ажиллагаа явуулж байсан компани ойр орчмоо хамгаалдаг, харуул хамгаалалт гээд. Цэцэрлэгт хүрээлэн чин өөрөө 200-300 ажилтантай. Төсөв хөрөнгөө авдаг. Тэнд зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хянах тэдний өдөр тутмын хариуцсан ажил. Тэр дундаа ажлын хэсэг гараад үйл ажиллагаагаа даруй зогсоо, эрсдэлтэй, аюултай байна гэж байхад үйл ажиллагаа явуулсан учир цаашид хариуцлагын асуудал хаа хаанаа яригдана. Хуулийн байгуулга мөрдөн шалгах ажиллагаа явуулна. 

-Та өмнө очихдоо барилгын үйл ажиллагааг дэмжинэ гэсэн байсан? 

-Цэцэрлэгт хүрээлэнтэй гэрээтэй, хамтраад үйл ажиллагаа явуулдаг олон ААН-үүд байгаа. Нийтийн бүтээн байгуулалт, иргэдийг ая тухтай амрах орчныг бүрдүүлэхэд хамтарч ажиллаж байгаа ААН-үүдээ дэмжнээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг шалгаад явж байхдаа тэр газарт очсон. Хэрвээ нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байвал үйл ажиллгааг нь тасалдуулахгүй явуулах хэрэгтэй. Очиход зөвшөөрөлгүй байсан. Энийг хуулийн байгуулга шалгах нь зүйтэй. Зөвхөн тэрнээс боллоо гэдэг асуудлыг хэлэх бол өрөөсгөл. Эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналт тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс орчин тойрондоо аюулгүй байдлаа хангах ёстой. Зөвшөөрөлгүй, орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангадаггүй ийм байдалтай хот хатуу тэмцэж байгаа. Харамсалтай нь хүч хүрэх, хүрэхгүй газар олон байна. Олон арван жилийн ийм буруу жишиг, асуудлууд хаа сайгүй байгаа. Үүнийг цэгцэлье гээд явж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ саяхан Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 4 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 8 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 13 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 16 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 27 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 32 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 3 цаг 50 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 3 цаг 59 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 12 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 17 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 22 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 30 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 34 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 38 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 4 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 6 цаг 43 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 19 цаг 8 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top