x

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних ухаалаг камер суурилуулна

О.Чинзориг: “Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

-Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн удирдлага хяналттай ухаалаг телекамерын төв байгуулна. Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байдаг.

Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг.  Үүнийг шийдвэрлэхийн тулд бид камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд  2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил Нийслэлийн 2000 цэгт камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашлаад 2021 онд хотын, суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байна.

-Энэ ажил хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэхүү ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийгээд дууссан. Цагдаа, Тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төлийн камер байршуулах вэ гээд ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болсон. Одоо үндсэн ухаалаг систем болох камер сонгох, худалдан авах ажлууд эхлэн гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийж эхэлж байна.

Ерөнхийдөө сарын дараа гэхэд нийслэлийн гудамж талбайд ухаалаг камерууд суурилагдаад ирнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын 1-н гэхэд төслийн нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.

-Шинээр тавигдах камерууд бүгд хүний царайг таних уу?

-Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар эсхүл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних,  хайх боломжтой технологийг нэвтрүүлэх юм. Ингэснээр таны хүүхэд эрсдэлгүй тайван тоглох боломжтой болно.

Түүнчлэн энэхүү систем нь автомашиныг дугаараар нь таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гарахад тохио өгч яаралтай мэдэгдэх гээд олон давуу талтай. Бид дэлхийн томоохон хотууд ашиглаж байгаа, туршиж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг систем байгаа.

Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байгаа учир дараагийн шатанд шилжих шаардлагатай болж байна.

-Энэхүү ажил хэдэн төгрөгийн төсвөөр хэрэгжиж байгаа вэ?

-Бид энэ жилдээ нийслэлийн төсвөөр 4 тэрбумын орчим төгрөгөөр 2000 ухаалаг камерыг суурилуулна. Жилд нийслэлийн камер дээр 2-3 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Энэ төслийг  2023 он хүртэл гурван жилийн хугацаанд хийхэд ойролцоогоор 100-120 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ жил ямар ч байсан ерөнхий сууриа тавин нэгдүгээр үе шатаа хэрэгжүүлнэ.

Камерын үнэ өртгийн хувьд орчноосоо хамаараад камерууд янз бүр байна. Тухайлбал замын хөдөлгөөн дээр машин танихын тулд өртөг өндөртэй камерууд байх шаардлагатай. Бид одоохондоо худалдан аваагүй байгаа учраас нэг камер хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төсөвтөө тааруулан шаардлага хангасан камеруудыг  угсралт суурилуулалтад ашиглана.

Түүнчлэн энэхүү ажлаараа бид камерын стандартын асуудлыг хөндөж байгаа. Ухаалаг системтэй холбогдохын тулд аль ч үйлдвэр нь мэдэгдэхгүй янз бүрийн камерыг суурилуулахгүй нэг төрлийн чанарын өндөр шаардлага хангасан камер хэрэглэнэ. Камер нь хотын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний амь настай холбоотой учир камеруудын стандартыг дээшлүүлж өгч байна.

-Камерын хяналтыг яаж хийх вэ?

-Камерын ухаалаг систем дээр суурилсан нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий асуудлуудыг хянаж ажиллана. Бид камер суурилуулчаад эзэнгүй хаяачихдаг тэр нь эдвэрсэн эсэхийг мэддэггүй. Тиймээс энэхүү системийг нь хэрэгжүүлснээр нэг ёсондоо камеруудыг эзэнтэй болгож байна гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 26 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 28 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 32 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 33 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 34 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 4 цаг 4 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 4 цаг 5 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 4 цаг 6 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 4 цаг 10 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 26 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 4 цаг 53 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 4 цаг 54 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 5 цаг 9 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 5 цаг 54 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 27 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 30 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 32 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 34 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 10 цаг 9 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top