x

Франк Юнг: Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй байна

Манай улс гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ ээлж дараалан татаж авсаар байгаа. Харин манай улсаас нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэд бага байна. Энэ бол манай улсад итгэж найдаж байгаагийн нэг тод жишээ юм. Ингээд бид Монголд амьдарч буй гадаадын иргэд ямар бодол, сэтгэгдэлтэй явдаг талаар Герман улсын иргэн Франк Юнгтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Надад бас таатай байна. Монголын өдөр тутмын сонинд зочноор уригдана гэдэг нэр төрийн хэрэг гэж би талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би герман хүн. Намайг Франк Юунк гэдэг. Би монгол эхнэртэй. Одоо гэр бүлийн хамт амьдарч байна.

-Монголд хэчнээн жил амьдарч байна вэ?

-Би Монголд амьдраад есөн жил болсон байна. Анх Монголд ирж байснаас хойш цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна шүү.

-Та ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Барилгын инженер мэргэжилтэй. Одоо бол тэтгэвэрт гарсан байна.

-Энэ олон жил Монголд амьдрахад юу таны сэтгэлийг хөдөлгөж, эх орноос тань дутахааргүй элгэмсэг, ойр дотно байлгаж чаддаг вэ?

-Байгаль их сайхантай. Үзэсгэлэнтэй. Өөрийнхөө дураар эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах боломжийг Монгол л надад мэдрүүлдэг. Есөн жил намайг Монголд байхад надаас Та хэдэн настай вэ? гэж хэн ч асууж байгаагүй.

Харин Та юу хийж чаддаг вэ? гэж асуудаг. Энэ нь надад маш таатай санагддаг. Учир нь Европын орнуудад нас их чухалд тооцогддог. 55 наснаас дээш бол ажилд ороход бэрхшээлтэй. Бараг боломжгүй.

Гэтэл Монголын хэв маяг, ёс заншил их өөр. Харин ч нас нэмэх тусам эргэн тойрны хүмүүсийн хүндлэл нэмэгддэг нь анзаарагдсан. Настай хүмүүст их хүндлэлтэй харьцдаг нь их дулаан мэдрэмж төрүүлдэг. Европт зарим залуу үеийн бодлоор бол тэдэнд ямар нэг байдлаар хөгшин хүмүүс садаа болж байгаа юм шиг санагдах үе байна.

-Коронавирусийн халдвар дэлхийг бүхэлдээ бүрхээд буй энэ цаг үед хэн бүхэн л айдастай байна. Танд энэ үед нутаг руугаа буцах тухай бодол төрөв үү?

-Германд би ганцаараа. Хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй болсон. Харин Монголд бол миний эхнэр, хүүхэд, ач гуч гээд хамгийн том гэр бүл минь байгаа учраас хаана амьдрах вэ? гэсэн асуудал шууд шийдэгдчихэж байгаа юм. Тиймээс нутаг буцах юмсан гэсэн хүсэл нэг их төрөөд байдаггүй.

Монголд энэ өвчний талаар аль эрт ярьж, иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж ирсэн. Тиймээс их тайван хүлээж авсан, Би нэгдүгээр сард төрсөн нутагтаа очиж найз нөхөдтэйгөө уулзаад ирсэн. Тухайн үед найзууд манай Монголд гудамжаар явж буй хүмүүс бүгд амны хаалттай явдаг.

Улс даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярыг хийхийг цуцалж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хориглосон гэж ярихад итгэдэггүй, тоглоом хийдэг байсан.

-Тухайн үед Европын орнуудад халдвар тархаагүй нь тэгж хүлээж авахад нөлөөлсөн байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бүр итгэхгүй. Ямар сонин юм, арай сүртэй байна уу, асуудалд арай л сүртэй хандаж байна гэж хүлээж авдаг байлаа.

-Одоо Герман дахь найзуудын тань бодол, хандлага өөрчлөгдсөн байж таарах нь ээ?

-Байдал яг эсрэгээрээ болсон. Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй, амны хаалттай явахыг зөвлөж байна. Мөн олон хүнтэй газраар явахыг хориглож байна шүү дээ. Найзууд маань “Танай Монголд ямар сайхан амар амгалан юм бэ. Болдогсон бол очих юмсан” гэж ярьж байна.

-Европын орнуудад халдвартай холбоотойгоор ази хүмүүсийг гадуурхах байдал газар авсан. Одоо бүр даамжраад аль ч улсад гадаад хүнийг гадуурхах тал ажиглагдах боллоо. Танд энэ байдал мэдрэгдэж байна уу?

-Гадаадын сувгуудаар энэ тухай мэдээ их гарч байхыг би үзсэн. Би өнөөдрийг хүртэл Монголд ямар нэг байдлаар гадуурхагдсан, над руу хүмүүс онцгүй харсан зүйл болоогүй. Хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод гарахад хэн ч намайг гадаад хүн гэсэн нүдээр харж байхыг би хараагүй шүү.

Манай зарим гадаад найзууд ч энэ тухай ярьдаг. Тэд маш тайван байгаа. Монголчуудын энэ дотно, элгэмсэг байдал нь надад таалагддаг. Тэд хэнийг ч ялгадаггүй. Сүүлийн үед харин нэг зүйл ажиглагдах боллоо.

-Таны ажигласан зүйл юу болохыг мэдэж болох уу?

-Амны хаалтгүй хүмүүс их болсон байна. Хэдэн сарын турш амны хаалттай явсан иргэд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байхад илүү хайнга болоод байх шиг санагдсан. Гадуур маш олон хүүхэд тоглож байна. Монгол Улс халдвартай маш сайн тэмцэж байгаа. Гэтэл ийм ялихгүй асуудлаас үүдэж хяналтаа битгий алдаасай л гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 23 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 8 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 41 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 46 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 48 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 36 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top