x

Ц.Ойдов: Хямралыг давахын тулд хүн бүртээ хүрсэн бодлого хэрэгжүүлэх ёстой

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Ойдовтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Коронавируст халдварт өвчний улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, хямралын үр дагавар дахиад 2-3 жил үргэлжилнэ гэж тооцоолж байна. Таны бодлоор эрх барьж байгаа нам, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих бодлогыг хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Сүүлийн хоёр сар манай улс дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа сайн арга хэмжээнүүдийг судалж, тэрний тухай ярилцаж өнгөрүүллээ. Энэ хугацаанд иргэд, судлаачид, төрийн бус байгууллагууд ингэвэл зүгээр гэдэг талаас нь нилээд олон санаачлага гаргалаа. Зарим нь Засгийн газарт эдгээр санал, санаачлагаа хүргүүлсэн. Үүний үндсэн дээр Засгийн газраас аравдугаар сарын 1-н хүртэл эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх долоон арга хэмжээг зарлалаа. Энэ нь ч түрүүчээсээ нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна л даа.

Наад зах нь малчдын ноолуур бэлтгэлийн ажил дээр маш их асуудал үүсч байна. Иргэд гомдож байна. Мөн албан бус сектер дээрээс орлого олдог, үүргийн худалдаа эрхэлдэг, дугуй засвар, үсчин гоо сайхан ажлуулдаг, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, тэр салбараас орлого олдог, боловсролын салбарт ажилладаг хүмүүс бүгд орлогогүй болсон. Гэтэл энэ хүмүүст Засгийн газраас гаргасан долоон арга хэмжээ хүрсэнгүй. Үр өгөөжөө өгөхгүй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ иргэн нэг бүртээ хүрэхгүй байна аа гэсэн үг. Үүнийг яаралтай засч, сайжруулах шаардлагатай гэж бодож байна.

-Тухайлбал, яаж?

-Судалгаагаар, манай иргэдийн 70 хувь нь ямар ч хадгаламж эзэмшдэггүй гэсэн үр дүн гарсан. Хадгаламж байхгүй гэдэг чинь орлогогүй болсон гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүст хамгийн наад зах нь чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгцээ, өвчин зовлонгоо эмчлэх эдийн засгийн чадавхи, дархлаа хэрэгтэй. Үнэхээр ард түмнээ бодож байгаа бол Засгийн газар зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой.

-Эдийн засгийн энэ нөхцөл байдалтай уялдаад төсөвт тодотгол хийх шаардлагыг танай намаас хэд хэдэн удаа тавьсан, Ерөнхий сайд ч мөн төдий удаа татгалзсан...?

-Ер нь бол урд өмнөх практикаас харахад улсын төсөвт тодотгол хийдэг. Аймаг орон нутгийн төсөв дээр ч тодотгол хийдэг. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үүн дээр маш хатуу байр суурь барьж байна. Сангийн сайд нь удаа дараа мэдэгдэл хийлээ. Ерөөсөө тодотгол хийхгүй гэж. Тодотгол хийнэ гэдэг нь алдаатай бодсон бодлого, дутуу тооцсон зүйлүүдээ хуулийн хүрээнд засч сайжруулна л гэсэн санаа.

Манай улсын хувьд энэ жилийн төсөвт зайлшгүй тодотгох хийх шаардлага байгаа. Шинэ нөхцөл байдал үүссэн. Зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн улс орнуудын асуудал болсон. Энэ үед төсөвт тодотгоод зогсохгүй, илүү арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад улс орнууд эдийн засгаа дэмжсэн, иргэд нэг бүр лүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байна. Санаанд оромгүй, төсөөлөөгүй гэнэтийн явдал болчихоод байхад хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа болих хэрэгтэй байна. Тэр сум бүр дээр тавьсан Соёлын төв жишээ нь өнөөдрийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэй зүйл мөн үү? Бодох л асуудал.

-Гэхдээ хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байна. Төсөвт тодотгол хийх нь одоо цаг хугацааны хувьд боломжтой юу?

-Хуулийн хүрээнд боломж байгаа гэж харж байна. Улсын хэмжээнд энд тэндгүй бүтээн байгуулалт гээд баахан мөнгө тавьсан байгаа. Үүнийг яаралтай өөрчлөх, иргэдээ, ажил орлогогүй болсон хүмүүсээ орлоготой байлгах бодлого хэрэгтэй байна. Өнөөдрийн нөхцөлд бэлэн мөнгөөр дэмжинэ гэдэг ямар нэг попрол, халамж биш. Эдийн засгаа дэмжиж байгаа бодлого. Бусад улс орнууд үүнийг маш амжилттай зохион байгуулж байна.

-Одоо УИХ-аар цар тахлын үед хэрэгжих нэг удаагийн хууль батлахаар хэлэлцэж байгаа. Энэ хуулиар жишээ нь ямар зохицуулалтуудыг хийх шаардлагатай вэ?

-Нэг удаадаа хэрэгжүүлдэг хууль олон улсын практикаас харахад байдаг. Зарим орнууд хуулиа батлаад хэрэгжүүлүүлээд явж байна. Төсөвт тодотгол хийхгүй, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэж зүтгэж байгаа шигээ яг ижил хууль гаргах юм бол байдлыг улам дордуулж ч мэднэ. Ялангуяа энэ жил сонгуулийн жил болж байна. Эрх баригч нам маш их улс төржиж байна. Бүх зорилгоо сонгууль руу чиглүүлж байна. Ийм үед УИХ-аас батлах нэг удаагийн хууль дээр маш болгоомжтой хандах ёстой. Иргэд олон нийт, судлаачид, улс төрийн байгууллагууд гээд бүх хүмүүсийн саналыг авч байж хийх ёстой гэж бодож байгаа.

-Ингэж хийвэл их хугацаа орно биз дээ?

-Алдаатай юм хийвэл бүүр их хохирол гарна шүү дээ. Тэгэхээр үүнд ул суурьтай хандаж, хийх ёстой. Хийе гэвэл боломж зөндөө байна. Маш хурднаар санал авна гэвэл цахим орчинг ашиглаж болно.

-Магадгүй сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар ачааны хүндийг үүрэх байх. Эдийн засагт бий болсон хямрал, түүний үр дагавар дахиад ч үргэлжлэх байх. Тэгвэл  АН-ын мөрийн хөтөлбөрт жишээ нь одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой, хямарлыг даван туулах талаар бодлого, төлөвлөгөө орсон уу?

-ДЭМБ болон зарим байгууллагын судалгаагаар энэ цар тахал 2022 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамаг гарсан. Яг энэ дүгнэлттэй холбоотойгоор зарим улс орон хямарлын эсрэг эдийн засгийн төлөвлөгөөгөө хоёр жилээр хийж байна. Манай Засгийн газар бол зургаан сараар хийсэн. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан байх хэрэгтэй.

Манай намын мөрийн хөтөлбөрт “Хямралын үеийн онцгой бодлого” гэсэн бүлгийг боловсруулж оруулсан байгаа. Энэ нь мэдээж цар тахлын аюулын цар хүрээг харж, төлөвлөж тооцоолж хийсэн. Үүнийг бид ҮБХ-ны хурлаар дэмжээд, аудитын байгууллагаар хянагдаад, хүлээж аваад явж байгаа.

-АН хэзээнээсээ хувийн хэвшлийг дэмждэг, эдийн засгийг либералчлах, төрийн оролцоог аль болох бага байлгах бодлого барьдаг байсан. Энэ уламжлал танай намын мөрийн хөтбөлбөрт хадгалагдаж чадсан болов уу?

-Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, чөлөөт  эдийн засгийг дэмждэг, баруун төвийн нам шүү дээ. Энэ утгаараа манай мөрийн хөтөлбөрт хөрөнгө оруулалттыг дэмжсэн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, хөгжүүлсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн бодлогыг дэвшүүлээд байгаа.

Хамгийн чухал хоёр зүйл бол НӨАТ-ыг 5 хувь болгох, бүх төрлийн бизнесүүдийг дархлаатай болгох том бүлэг мөрийн хөтөлбөрт орсон байгаа.

-Орон нутагт өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ? Өнгөрсөн 4 жилд хэр их өөрчлөлт гарав?

-2016 оны сонгуулиар Орхон аймагт МАН олонх суудлыг авч үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. 2012-2016 онд аймгийн хэмжээнд зам барих, орон сууцны хорооллуудыг тохижуулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зэрэгт анхаарал тавьж ажилласан. ИТХ-аар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн, үр дүн ч өндөр гарсан. Миний хувьд өөрчлөлтийг жирийн иргэдийн дунд байна уу гэж хардаг. Орхон аймгийн иргэдийн хувьд ажлын байраар хангагдсан уу, өрхийн орлого нэмэгдсэн үү гэж харах ёстой. Энэ байдлыг дүгнэж цаасан тайлантайгаа харьцуулах шаардлагатай юм.

Мөрийн хөтөлбөр, төсөв төлөвлөгөөнд тусгасан ажлуудаа хийхийн зэрэгцээ төлөвлөгөөнд байхгүй олон зүйл оруулж ирж, орон нутгийн хөрөнгө, санхүүг тарамдсан, сэтгэлийн хөөрлөөр хийгдсэн ажлууд ч их бий. Огт төлөвлөөгүй ажлаар үнэлгээ авах гэх ч бас ойлгомжгүй биз дээ. 

Одоо бол гол нь иргэдийнхаа амьжиргаа, хүнийхээ хөгжил рүүгээ харж анхаарах цаг юм гэж би харж байгаа. Аймгийн нам ч мөрийн хөтөлбөртөө ингэж боловсруулсан.

Хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол коронавируст халдварын үед авах эдийн засгийн арга хэмжээ нэн чухал. Хүн чанартай хоол хүнсээр хангагдаж байж эрүүл байна. Энэ өвчинг хохирол багатай давж чадвал цаашид хэрэгжүүлэх олон төлөвлөгөөт ажил байгаа. Одоо бол нэн тэргүүнд яаж иргэдээ хоол ундтай, эрүүл саруул, өвчин зовлонгоос холуур байлгах вэ? гэдэг асуудал.

-Сүүлийн үед танай намын залуусаас “Монгол дархлаа” гээд давалгаалаад байна. Энэ санаачлагын талаар тодруулж болох уу?

-“Монгол дархлаа” нь гурван том мессеж өгөх зорилготой. Нэгд, хуулийн засаглалтай, хариуцлагатай болъё гэж байгаа юм. Хариуцлага гэдэг бол маш том дархлаа. Төр, байгууллага, иргэн гээд бүх түвшиндээ хариуцлагыг гол түлхүүрээ болгоё гэж зорьсон.

Хоёрт, Дэлхийн бүх улс орон бүтээмжээр өрсөлдөж байна. Өнөөдөр Монголд мянган малтай хүний эдийн засгийн бүтээмж гэж алга. Багш, ажилчдын хөдөлмөрийн үнэлгээ хөгжсөн улс орнуудаас хэдэн арав дахин бага байна. Бид ийм л үнэлэмж, үнэлгээтэй байгаа. Иймээс шинэ санал санаачлага, оюуны бүтээлүүдийг илүү дэмждэг болох, эдийн засгийн эрх зүйн орчныг илүү тогтвортой байлгах, санхүүгийн орчноо тунгалаг байлгах зэрэг олон шинэчлэлүүдийг хийж байж бид бүтээмжтэй улс болно. Бүтээмж бол Монголын эдийн засгийн дархлааг бий болгох чухал түлхүүр юм.

Гуравт, манай улс мэдээллийн төөрөгдөлд орлоо. Үүнийг ашиглаж байгаа улс төрчид, улс төрийн бүлэглэлүүд маш их байна. Ийм учраас бид мэдлэг рүү тэмүүлж, мэдлэгтэй үндэстэн болох ёстой. Энэ гурвыг үнэт зүйл гэж үзээд үүнийг дэмжсэн залуучууд нэгдэж өдрөөс өдөрт олон болж байна. Нэг, хоёр жил биш нэлээд олон жил үргэлжилнэ гэж харж байгаа.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 31 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 16 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top