x

М.Хад-Эрдэнэ: Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэхээр төлөвлөсөн

М.Хад-Эрдэнэ: Баасан гаригт маскны түүхий эдтэй болно

Монголдоо амны хаалт буюу та бидний нэрлэж дадсанаар маск үйлдвэрлэгч цор ганц байгууллага болох “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун Фарм” эмийн үйлдвэрийн Чанарын баталгаажилтын менежер М.Хад-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

-Амны хаалтын эрэлт нэмэгдэж, олдоц муу байх шиг. Үйлдвэрлэгч байгууллагын хувьд эрэлтийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-“Мөнхийн тун” ХХК-ийн харьяа “Тун фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа юм. Тэдгээрийн нэг нь маск буюу амны хаалт. Бидний хувьд вирусийн тархалт гарч маскны эрэлт хэрэгцээ их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор 24 цаг тасралтгүй ажиллаж, өдөрт 35-40 мянган маск үйлдвэрлэж байна.

-Тасралтгүй үйлдвэрлэж байгаа ч гадуур тасалдал үүсээд байгаагийн шалтгаан юу вэ?

-Бид өөрсдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглан тасралтгүй ажиллаж байгаагаа сая хэллээ. Аль болох тасалдал үүсгэхгүй, хүн бүрт хүртээмжтэй байхыг зорьж ажиллаж байгааг харилцагч байгууллагууд болон манай эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд маань мэдэрч байгаа байх аа.

Маск бол зах зээлд төдийлөн эрэлттэй бүтээгдэхүүн биш. Бид урьд нь өдөрт дунджаар 8000 орчим маск үйлдвэрлэж гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг ханган ажилладаг байсан.

Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас сүүлийн найм, есөн хоногт эхний хагас жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихсэн. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болоод байна.

-Түүхий эдийн нөөц дуусч байгаа гэж хэллээ. Үйлдвэрлэл зогсоно гэсэн үг үү?

-Бид эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж буй байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд аль болох хурдан хугацаанд нөөц бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн улстай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болоод байгаа.

Тухайлбал, хоёр хоногийн өмнө манай компанийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг БНСУ-аас түүхий эд нэн даруй импортоор оруулж ирэх хэлэлцээр хийсний ачаар энэ долоо хоногийн баасан гариг гэхэд бид есөн тонн буюу ойролцоогоор гурван сая маск үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна. Урд хөршөөс мөн түүхий эд татан авахаар төлөвлөсөн. Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэнэ гэж төлөвлөлөө.

Мөн түүхий эд ирэх хүртэлх хугацаанд бид карбон шүүлтүүр бүхий утааны маскаа үйлдвэрлэж байна. Уг маск нь вирусээс хамгаалахаас гадна агаарын бохирдлоос хамгаалах ач холбогдолтой юм.

-Цаашид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Мэдээж боломжтой. Энэ удаагийн шинэ вирус болох коронавирусийн дэгдэлт дулаан улиралд илүү ихсэх магадлалтай гэгдээд байгаа. Тиймээс бид гарч болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд маскны машиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ахиад нэг маск үйлдвэрлэгч машиныг шинээр худалдаж авч байна.

Гэхдээ энэ нь хамгийн хурднаар бодоход гуравдугаар сарын эхээр орж ирэхээр байна. Уг машин ирснээр бид Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангаж ажиллах боломжтой болно гэж үзэж байгаа.

-Ер нь танай маск бусад маскнаас ямар онцлог, давуу талтай вэ?

-Манай үйлдвэр 2014 оноос хойш эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Анх БНХАУ-ын стандартыг нэг жилийн хугацаанд хэрэглэх зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн явцад БНСУ, Япон болон Европын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг судалж үзсэний үндсэн дээр Монгол Улсын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг боловсруулан гаргаж, зохих стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байна. Нэг үгээр бол бидний үйлдвэрлэж буй маск олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, найдвартай гэдгээрээ онцлог.

-Маскийг хэрхэн хэрэглэх тал дээр хэрэглэгчдэд зөвлөмж өгвөл?

-Ямар өнгө, хэмжээтэй хийгдсэнээс үл хамааран бүчтэй хэсгийг гадна талдаа гаргаж зүүх хэрэгтэй. Халдвартай орчинд маскийг хоёр цаг тутамд, хэвийн орчинд хамгаалах зорилгоор зүүж байгаа бол 4-8 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Мөн хэрэглэсэн маскаа ил задгай хаяхгүйгээр таглаа бүхий хогийн саванд баглан хаяж, гараа сайтар угаах хэрэгтэй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 8 цаг 2 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 4 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 8 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 9 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 10 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 40 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 41 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 42 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 46 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 10 цаг 2 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 29 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 31 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 45 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 30 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 3 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 6 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 8 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 10 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 45 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top