x

С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарах нь тав хүртэлх жилийн хорих ялтай

"Хишиг трейд" компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д хувиараа бизнес эрхэлж байна.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн асуудал БНСУ-д хөдөлмөрлөж, бизнес эрхэлж байгаа монголчуудад сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл гарах боллоо. Таны хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Цэцийн дарга асны дуулиан таны бизнест яаж нөлөөлж байна?

-Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалтай хүн онгоцны үйлчлэгчийн биед халдсан асуудалд БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ичгүүртэй байдалд оруулж, нэр нүүрийг нь шавартай хутгачихаад байна л даа.

Миний хувьд БНСУ-д бизнес эрхэлдэг. Бизнесийн олон ч түнш бий. Харилцагчид маань компанийн Монгол гэсэн нэр хараад Д.Одбаяртай холбоотой мэдээллийг илгээж байгаа юм. Хүмүүсийн харилцааны хэм хэмжээний наад захын ёс суртахууныг мэдэхгүй хүн танай улсын Цэцийн даргаар ажилладаг юм уу, танай төрийн албан хаагчдын ёс зүй ийм юм уу гэх асуудал алхам тутамд л монгол иргэдийг дагаж байна.

-Д.Одбаяр өндөр албан тушаалтай учраас асуудал ингэж өндөр авав уу. Ер нь БНСУ-д санамсаргүйгээр ч юм уу эмэгтэй хүний өгзөгт хүрсэн тохиолдолд ямар шийтгэл хүлээдэг вэ?

-БНСУ-д бол зөвшөөрөлгүйгээр хүний биед хүрэх нь байж болохгүй асуудал. Тэр дундаа эмэгтэй хүний өгзөгт хүрсэн асуудлыг БНСУ-ын хуулиар гэмт хэрэг гэж үзнэ.

Хэн нэгний өгзөгний зургийг зөвшөөрөлгүй дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай. Ийм хатуу хуультай байдаг учраас л БНСУ-д нийгэм цочир хүлээж авч байгаа юм. Ёс зүйн лекцэн дээр хүртэл Д.Одбаярын жишээг дурдаж байгаа юм.

-Д.Одбаярын гаргасан үйлдэл жирийн ажилчдад яаж туссан бол. Та юу анзаарав?

-Үйлдвэр, зочид буудлын дарга нар нь монгол ажилчдад бэлгийн дарамт үзүүлээд байж болно гэсэн ойлголттой болчихсон юм шиг санагдсан. Монгол эмэгтэйчүүд ийм асуудалтай тулгарч ажлаасаа гарсан хэд хэдэн тохиолдлыг нийгмийн сүлжээнээс уншсан.

-Бэлгийн дарамтад өртсөн юм бол хуулийн байгууллагад хандаж болдоггүй юм уу. Хатуу шийтгэлтэй байдаг талаар та яриандаа дурдлаа шүү дээ?

-Тэнд ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүд дээрх хуулийн заалтыг тэр бүр мэддэггүй юм шиг санагдсан. Зарим нэг нь хараар ажил хөдөлмөр эрхэлдэг учраас айж эмээдэг байх. Ингээд л ажлын байраа өөрчлөхөд хүрдэг юм билээ.

-Бэлгийн дарамтад өртөөд ажлаасаа гарчихсан бодит жишээ байна уу?

-Үйлдвэрийнх нь эзэн бэлгийн дарамт үзүүлээд байгаа талаар надад нэг эмэгтэй мэдэгдэж л байсан. Миний хувьд хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн л дөө. БНСУ-д чинь хохирогчийг хамгаалдаг хуультай талаар мэдээлэлгүй байдаг юм билээ. Хараар ажиллаж байгаа учраас бариад хорьчихно гэж айгаад ажлаасаа гарчихсан байна лээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол визний асуудлаас шалтгаалж хорихгүй шүү дээ. Надтай холбогдож байсан эмэгтэйд хаана, ямар ажил олох уу гэдэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтээр БНСУ-д хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн эрх ашиг их хохирч байгаа. Монголын Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ийм ёс зүйтэй юм чинь энд ажиллаж байгаа хүмүүс бүр доод түвшний гэж ханддаг болсон байна лээ.

Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас огцорсон ч БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа 48 мянган иргэдэд ажиллаж амьдрах эрх ашгийг ингэж хохироосондоо уучлалт гуйсангүй.

-Ер нь БНСУ-д ёс зүйн асуудал гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээсэн жишээ юу байна?

-Ёс зүйн алдаа гаргасан л бол хариуцлагаа хүлээж уучлалт гуйдаг жишиг БНСУ-д бий. “Кореа Эйр” компанийн захирлын охин нь онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан байгаа юм. Үүний төлөө захирал нь охиноо дагуулж гарч ирээд уучлалт гуйж байсан удаатай.

Захирлынх нь охин манай Цэцийн дарга шиг бэлгийн дарамт үзүүлээгүй шүү дээ. Ийм байхад л уучлалт гуйж хариуцлага хүлээж байгаа юм. Одбаяр бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргачихаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байна.

Монгол Улсын нэр нүүрийг шившиглэснийхээ төлөө Одбаярыг онгоцны буудал дээр буугаад л уучлалт гуйх болов уу гэж харж байлаа. БНСУ болон Монголын нийгмийн ялгааг л харуулсан хэрэг болж байна л даа. Уул нь адилхан л ардчилсан нийгэмтэй улс.

Солонгост охин нь ёс зүйн зөрчил гаргасных нь төлөө уучлалт гуйж байхад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан Цэцийн гишүүн чимээгүй ажлаа хийгээд явж байна. Үүнд нь БНСУ-д ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд бухимдалтай байгаа. Одбаяр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныхаа төлөө 7 сая воноор торгуулаад л өнгөрч байна.

-Цэцийн дарга асан Д.Одбаяр “Би хэлмэгдчихлээ, намайг гүтгэлээ” гэх утгатай ярилцлага хэвлэлд өгсөн байна лээ?

-БНСУ бол хууль, дүрмээ дээдэлдэг улс. Хэрэв БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Д.Одбаярын нэр төрд халдсан, гүтгэсэн бол хэдэн тэрбум ч вонын нэхэмжлэл гаргах боломжтой шүү дээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч баталгаагүй мэдээ материал нийтэлж хүний нэр төрд халдахгүй.

Хүний зургийг зөвшөөрөлгүйгээр авч нийгмийн сүлжээнд тавихыг хуулиар хориглодог улс шүү дээ. Та анзаарсан бол телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн дүрс нэвтрүүлэхдээ царайг нь бүдгэрүүлдэг. Жижиг асуудалд дээр л ийм ач холбогдол егдөг улс бүхэл бүтэн улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг огт хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлж, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ цацах үндэслэл байхгүй.

БНСУ-д ажиллаж амьдарч, нийгмийн харилцаанд оролцож байгаагийн хувьд үүнийг баттай хэлнэ. Д.Одбаяр хэлмэгдсэн бол Солонгосын шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа. Д.Одбаяр хийсэн хэргийнхээ төлөө 7 сая вонын торгуулиа төлөөд ирсэн.

-Д.Одбаярын өгсөн мэдүүлгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний ойр дотно харилцаатай байдаг дүү маань Д.Одбаярыг байцаалтад ороход нь орчуулагчаар ажилласан. Тэрбээр болсон үйл явдлыг зохион байгуулалттай хэрэг гэж мэдүүлсэн байсан.

Байцаалтын үеэр орчуулагч эмэгтэй рүү дайрч хэл амаар доромжилсон байна лээ. Болсон үйл явдлын дүрс бичлэгийг үзээд торгуулиа төлсөн нь гэм буруугаа хүлээж байгаа үйлдэл. Улс эх орныхоо нэрийг гутаачихаад Үндсэн хуулийн алх тогшоод сууна гэдэг хэрхэвч болохгүй зүйл.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.11)
    Одбаяр муухай юм хийсэн дээ ядаж нас намбаа бодохгүй өөдгүй тагцөг
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.87.251)
    энэ солонгосын боол юугаа солиороод байна аа тэндээ улдээрээ малаа Нэр хунд ч гэх шиг муу цагаачид ямар юм байдгийн
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.22.98)
    Лаларын солонгосууд монголд хүүхэн хүчиндээд л явж бхад яагаад нэр хүнд нь унадаггүй юм бэ
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 38 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 40 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 44 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 45 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 46 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 16 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 17 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 18 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 22 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 38 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 5 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 6 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 21 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 6 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 39 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 42 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 44 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 46 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 21 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top