x

М.Энхсайхан: 2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн УИХ-д орж ирээсэй

-М.Энхсайхан: Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил-

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын гучин жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрөгч хугацаанд ардчилал дахь бидний алдаа оноо юу байсан бэ?

-Алдаа оноо маш их бий. Гучин жилийн хугацаанд болж өнгөрсөн эдгээр олон асуудлуудыг ярина гэдэг маш их цаг хугацаа орохуйц ажил. Хамгийн гол нь энэ гучин жилд бид эрх чөлөөгөө олж авсан. Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил. Бид тэр хариуцлагаа хаясан.

-Хариуцлагаа яаж хаясан юм бэ?

-Бид эрх чөлөө, хүний эрх гэдгийг хариуцлагаасаа түрүүнд ярьсан. Харин хариуцлагын тухай ер ярьдаггүй байлаа. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа байсан болов уу.

-Ололт нь юу байв?

-Ололт амжилт их бий. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилтэйгээ харьцуулбал манай улсын эдийн засаг арав гаруй дахин өсчихжээ. Цаашаа бүр ч их өсөж, дэвжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсыг дарангуйлал руу шилжиж байна гэж үзэх хүмүүс байна л даа. Үнэхээр ийм зүг рүү Монгол Улс яваад байна уу?

-Ардчилал өөрийнхөө үнэ цэнэ, эрх чөлөөт байдлыг үргэлж хамгаалж байх ёстой. Хэрвээ энэ үүргээсээ няцвал Монголын нийгэмд юу ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын түүхэнд болоод бусад улсын түүхэнд ч ардчиллаасаа ухарсан гашуун түүхэн цаг үе, үйл явдлууд байдаг. Тийм учраас ардчилал гэдэг өдөр тутмын ажил байх ёстой. 

-Ихэнх хүмүүсийн хувьд ардчиллын ганц бамбайг Ардчилсан нам гэж хардаг шүү дээ. Ардчилсан намын хувьд ардчиллыг хамгаалах бамбай болох үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ?

-Ардчиллыг аль нэг нам нь өмчлөөд хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь бүх намууд ардчиллыг үнэлж, ардчилсан үнэлэмжтэй байх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш гучин жил өнгөрсөн байна. Энэ хугацааг харахаар бүхэл бүтэн нэг үе эрх чөлөөний мэдрэмж дээр өссөн гэсэн үг. Тиймээс энэ эрх чөлөөний мэдрэмж дээр цааш алхахад илүү сайхан болчихсон байгаа. Хэн нэгэн энэ мэдрэмжийг өмчлөөд хэрэггүй.

-2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна. Ямар нэг таамаглал бий юү?

-2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн Улсын их хуралд орж ирээсэй гэж хүсэж байна. Польшийн парламентын дэд дарга буюу Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн илтгэлийг сонсохын тулд би Польшийн парламентын сонгуулийн үр дүнг харсан. Польшийн парламентад хориод нам байна.

Тэгтэл манайд хоёр нам л бий шүү дээ. Тэгэхээр парламентад цөөхөн нам биш маш олон намын төлөөлөл ороод ирэхээр нийгэм гэдэг цэцэг шиг өнгө алагласан, үзэл бодолтой болдог байх. Түүнчлэн олон нам төрд гарснаараа том намуудыг илүү хариуцлагажуулахад хэрэгтэй байж магадгүй. Тиймээс Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй өнгө алагласан үзэл бодолтой болоосой гэж бодож байна даа.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз янзаар л ярьж болно. Одоо сонгууль ойртчихсон учраас хүмүүс элдвээр л хэлэх байх. Миний хувьд гүйцэтгэх засаглалыг эдийн засгаар л үнэлнэ. Эдийн засаг дээшилж байна уу, ард иргэдийн амьдрал дээшилж байна уу гэдэг дээр л асуудлыг хэмжинэ байх.

Одоо болж буй үзэгдлүүдийг ярья. Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд шахагдаад, саарал жагсаалтад орчихсон байгаа шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудлуудыг харахаар тааруухан үзүүлэлт болчихоод байна л даа.

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд егч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Engiin irgen (150.129.143.96)
    Eh ornooso urwaj eh ornoo hariinhand hudaldsan muu luiwarchin urwagch. Hurdhan yaliig ni uuruulj shorond bvh nasaar ni hataah heregtei
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Монгол (150.129.142.44)
    Тэнэг мал минь хорвоогоос хурдан зайл даа
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.142.44)
    Та нар шиг бузар шуналтнуудын үё өнгөрсөн. Шорондоо тайван нойрсоорой. Эргүү минь
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (92.240.178.127)
    Luuhain mini bitgii shaa chinii ediin zasag l hugjij bgaa biz
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.41)
    эдиин засаг өсчихлөө ч гэж дээ, хэн нэг улстөрч үүнд гавьяатай бол дэнсиопэн л бх даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.253)
    Гадаад өр 100 дахин өссөн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Энхсайхан авилгачдыг цээрлүүльё гэж байсан нь цаг үеийн чухал асуудал байсан даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Ардчилагчдыг үзэн ялагчид ардчилалыг хөгжлийн замыг үзэн ядаж улс орноо хорлож байгаа хэрэг
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    МАН яагаад АН ыг дайснаа гэж боддог юм бэ Үндсэн хуулиндаа ардчилсан улс байгуулахаар заасан биз дээ АН чинь ардчилал биш Ардчилал бол хөгжлийн зам учир МАН ч гэсэн ардчилсан замаар явах ёстой Өөр зам үгүй
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
    • жвзнсрн
      Энхсайханыг тэнэг гэж буй хүн эцгээ өөрийгөө хэн гэдгээ харуулж бна монгол улсад шинэчлэлийн эхүеийн салхийг хагалсан цөөн хүний нэг агуу хүн, бүү атаарх чавар чинь хүрэхгүй байж хүн доромжлох эрх бхгүй
      2019 оны 12 сарын 11
    • Зочин
      Чам шиг тэнэгүүд ардчилалыг АНустай андуурдаг юм
      2019 оны 12 сарын 11
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 52 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 57 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 58 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 28 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 29 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 31 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 34 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 50 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 33 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 18 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 51 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 54 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 56 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 58 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 33 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top