x

Д.Эрдэнэбаатар: Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо

АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”–ийг зарлажээ. Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна. Тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатараас шилдэг олдворынх нь талаар тодрууллаа.

-Энэ оны Дэлхийн 10 шилдэг судалгааны нэгээр таны удирдсан багийн судалгаа шалгарчээ. Баяр хүргэе. Судалгааны багийнхнаа эхлээд танилцуулна уу?

- Баярлалаа. Энэ бол манай Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нарын 20 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн юм шүү. Энэ удаагийн 2019 оны хээрийн судалгааны ажил маань манай Сургуулийн Археологийн тэнхим, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажил юм. Бидний малтан шинжилсэн 189-р булш болон 10-р булшны олдворууд дэлхийн шилдэг 10 судалгааны 9 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Есийн тоо монголчууд бидний хувьд маш их азтай байгаагийн шинж. Манай судалгааны багт археологич Б.Галбадрах, антропологич Э.Мижиддорж, археологич Ж.Эрдэнэ, сэргээн засварлагч Б.Батчимэг, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнгийн доктор Ли Ганг, Ван Ли, Луй Бин нарын археологич судлаачид мөр зэрэгцэн ажилласан. Бүтэн таван сарын турш хийсэн судалгааны ажлын анхны үр дүнгээ бид харлаа. Мэдээж судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

-Дэлхийн шилдэг олдвороор нэрлэгдээд буй мөнгөн луунууд ямар онцлогтой вэ?

- Хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж хийсэн, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загварт урлагийн төгс шийдэл юм. Бид одоо чухам юуны зориулалттай болохыг шинжлэн судалж байна. Мэдээж эхний таамаглал маань Хүннүгийн буюу Хүн улсын хаан төрийн сүр хүчний бэлгэдэл болох нь тодорхой. Цаашид лавшруулан судлах ажлыг одоо ид хийж байна. Судалгааны ажил маань бүрэн дууссаны дараа энэ сэдвээр Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж гарах байх аа.

-Балгасын тал дахь “Гол мод -2”-ын Хүннүгийн язгууртны булшнуудаас өөр ямар ямар үнэтэй олдвор гарсан бэ?

- Эхний малтсан 189-р булшийг бид 3 жилийн турш малтан шинжилсэн, энэ жил малтаж дуусгасан эртний булш юм. Хэдийгээр энэ булш маш их тоногдсон байсан ч, азаар эндээс дээрх хос мөнгөн луу олдсон. Энэ нь манай Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж үзэж болно. Тэр дундаа мөнгөн хос луу монголчууд бидний өвөг дээдэс луу гэдэг амьтныг хэрхэн төсөөлж бүтээснийг бодитойгоор харах боломжтой боллоо гэсэн үг юм.

Луу нь хэдийгээр домгийн амьтан боловч бидний өвөг дээдэс лууг нохой биетэйгээр төсөөлөн урласан байгаа нь маш сонирхолтой. Бидний хүүхдийн булш байж магадгүй хэмээн таамаглаж малтсан 10-р булш бол, харин огт хөндөгдөөгүй байсан. Иж бүрэн нэг эвэрт янгирын дүрс бүхий мөнгөн чимэглэлтэй, модон сүйх тэрэг дагалдуулан тавьсан, 70 гаруй настай эрэгтэй хүнийг оршуулсан байсан. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын хийгээд хүн судлалын \антропологи\ олон зүйлийн гэрч баримт, эх сурвалж болох үнэ цэнэтэй судалгааны ажил болсон. Би түрүүн хэлсэн, бидний судалгааны ажил зөвхөн эхэлж байна. 

-Ер нь, АНУ-ын “Археологи” сэтгүүл шилдгүүдийг хэрхэн нэрлэж зарладаг юм бол? 

- АНУ-ын “Археологи” сэтгүүл нь дэлхийн нийтийн янз бүрийн газар оронд хийж буй  археологийн судалгаануудын үр дүнг өөрсдийн редакцийн гишүүд, дэлхийн нэртэй томоохон археологич нарын саналыг үндэслэн нэрлэдэг уламжлалтай юм билээ. Урьд өмнө нь, бид бас 2011 онд анх малтсан булшны судалгааны үр дүнг нэр дэвшүүлж байсан юм. Гэвч шалгараагүй. Харин энэ жилийн хувьд санаандгүй байхад бидний судалгаа шалгарсан нь “даравч далдай нь, булавч бултайж” буйн шинж байх аа.

-Тус сэтгүүлд манай археологийн олдворууд "Топ"-оор нэрлүүлж байсан тохиолдол бий юу?

-  2008 онд билүү Монгол-Оросын хамтарсан археологийн шинжилгээний анги бас Ноён уулын булшны судалгааны үр дүнгээ дэвшүүлж байв. Гэвч ОХУ-ын шилдэг археологийн судалгаагаар нэрлэгдэн ОХУ-ын судлаач Н.Полосьмак улсынхаа төрийн шагналыг хүртэж байсан.

-“Хү” хамтлаг лого-гоо танай судалгааны олдвороос санаа аван бүтээсэн гэдэг үнэн үү?

- Би “Хү” хамтлагийн лого-г харсан. Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Д.Дашдондог надтай танилцан өөрийн хамтлагийн анхны пянзаа надад бэлэглэсэн юм. “Хү” хамтлагийн лого-г манай 2011 оны судалгааны үр дүнгээр илэрч олдсон зарим мөнгөн чимэглэлийн суурийг ашиглан, нэг эвэрт бэрсийн дүрстэй эвлүүлэн “Хү” гэсэн үг орсон лого хийсэн байна билээ. Тэр лого-г хийсэн хүнийг зохиосон гэхэд хэцүү, харин бидний судалгааны олдвороос “дэлссэн”  гэвэл онох байх. Ямартаа ч Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 46 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 48 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 52 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 53 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 54 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 24 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 25 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 26 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 30 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 46 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 13 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 15 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 29 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 14 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 47 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 50 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 52 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 54 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 29 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top