x

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаа нь ил тод биш байдалтай холбоотой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ЖДҮ-ийн салбарын талаар ярилцлаа.

-Та ЖДҮ-ийн дэд хорооны дарга болоод сар гаруй болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан бэ. Сонгуулиас өмнө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Улсын төсвийн төсөлд ЖДҮХС-д мөнгө төсөвлөөгүй оруулж ирснийг тавиулах гэж нэлээд хөөцөлдсөн боловч үр дүнд хүрсэнгүй. Харин Тусгай сангуудын тухай хуулиар санг татан буулгаж, бусад сантай нэгтгэхээр оруулж ирснийг дэд хорооны болон байнгын хороо болон гишүүдтэй уулзсаны үр дүнд тусад нь авч үлдэж чадлаа. Цаашид ЖДҮ-чтэй уулзах, сангийн ажлуудыг эмхтгэхэд гар бие оролцож ажиллахаар төлөвлөж байна. Ирэх 2020 онд ЖДҮХС-д эргэн төлөлтөөр 50 орчим тэрбум төгрөг орж ирэх тооцоолол гарсан байгаа юм билээ. Тиймээс эргэн төлөлт хэр зэрэг байх, үүнийг хэрхэн хуваарилах вэ гэдэгт хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

-ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуульд бие даасан агентлагтай болох заалттай. Энэ дагуу шийдвэр нь гарсан боловч ирэх оны төсөвт үүнд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Та энэ агентлагийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Төсөвт мөнгө суугаагүй учраас агентлаг байгуулагдах нь худлаа болж байх шиг байна. Тэгэхээр дараа дараагийн Засгийн газартай агентлагийн асуудлаа нухацтай ярилцах шаардлагатай болж байна. Дараагийн сонгууль болоход зургаахан сар үлдээд байгаа учраас энэ удаагийн парламент, Засгийн газар бүхэл бүтэн агентлаг байгуулаад суухад цаг хугацааны хувьд боломжгүй байлаа.

-ЖДҮ эрхлэгчид гэлтгүй ер нь үндэсний үйлдвэрлэгчдийн байнга хэлдэг зүйл нь ижил төстэй бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг нэмэгдүүлэх. Та УИХ-д төлөөлж буйн хувьд энэ талаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл бий юү?

-ЖДҮ хөгжүүлэхэд нэг талдаа татвар, хоёрдугаарт, импортын бараа, бүтээгдэхүүнийг орлуулах асуудал яригддаг. Экспортод ЖДҮ-ийн бүтээгдэхүүн гаргаж, дотоодод валют оруулах нь тулгуур асуудлуудын нэг мөн. Ер нь дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ өнөөдрийг хүртэл “зэрлэг” зах зээл дээр “Та нар өөрсдөө хөгжчих” гэсэн нөхцөл байдлаар хөгжиж ирсэн. Тиймээс энэ салбарт, ялангуяа ЖДҮ-ийн хувьд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, боловсон хүчний тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Экспортын бүтээгдэхүүн гаргах, импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоод зах зээлээ эзлэх бүх зохицуулалтыг төрөөс маш том цогц бодлогын хэмжээнд авч явах нь зөв. Мэдээж, үүний тулд импортын барааны татварыг бага зэрэг нэмэгдүүлж, дотоодын аж ахуй нэгжийн татварт хөнгөлөлт үзүүлдэг байх, эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт хийж хэрэгжүүлэх ёстой ажил олон бий. Түүнээс биш хооронд нь”зодолдуулаад” орхивол гадаадын масс үйлдвэрлэлийг Монголын үйлдвэрлэгч нар өртгийн хувьд гүйцэхгүй нь ойлгомжтой биз. Тухайлбал, бид өнөөдөр жимсний нийт зах зээлийнхээ дөнгөж 4-5 хувийг л хангаж байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ зах зээлд гэхэд л хөгжих боломж асар их байгаа юм.

-УИХ-д ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлсөн лобби бүлэг байх хэрэгтэй юу?

-Засгийн газрын нэгдмэл байр суурьтай том бодлого л орж ирэх ёстой. Би энд мянга хашхираад, тэнд лобби бүлэг байгуулаад нэмэргүй. Яагаад ч хэдэн нөхдийн лоббидож байгаа зүйлийнх нь амыг таглая гэдэг өнцгөөс явж огт боломгүй. Ерөөс Засгийн газар эдийн засгаа тэлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжих, цаашлаад иргэдээ ажилтай, цалинтай болгох бодлого хэрэгжүүлж байж ажил болох учиртай. Тиймээс дараа дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй.

-Монголбанкнаас жил бүр ЖДҮ-ийн санхүүжилтийн судалгааг гаргадаг. Энэ судалгааг ер нь өнгөрсөн хугацаанд энэ салбарын бодлого боловсруулахад хэр зэрэг ашиглаж байсан гэж та бодож байна вэ?

-Монгол хүний толгойд улсын төсвөө бий болгох, үүгээрээ буцаагаад хэдэн байшин барилга барих, үүний тулд татвар төлдөг хэдэн компаниудад тендер олгох гэдэг өнгөц байдлаар шийдсэн зүйл буюу нэг нь өгч, нөгөө нь авдаг тогоон дотроо эргэлддэг цикл бий болчхоод байна. Түүнээс илүү баялаг бүтээсэн, илүү бүтээгдэхүүн гаргасан, ДНБ-ийг нэмэгдүүлсэн бодлого алга. Ийм байхад Монголбанкны судалгаа 30 жилийн турш ямар ч өөрчлөлтгүй гарах нь аргагүй шүү дээ.

-ЖДҮ-ийг аливаа улс орны стратегийн салбар гэж үзэхэд буруудахгүй байх. Хэдийгээр ДНБ-нд багахан хувийг эзэлдэг ч иргэдийг ажилтай орлоготой байлгадаг. Энэ утгаараа төр мөнгө харамлах биш харин ч илүү их зарцуулах ёстой. Ийм голдиролд орохын тулд юу хийх ёстой вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бодлогоо тодорхойлдог институц бий болгоно гэсэн урт хугацааны хөтөлбөр оруулсан. Энэ хөтөлбөртэй уялдуулж ЖДҮ-ийг хөгжүүлэх томоохон хөтөлбөр гарах ёстой байх. Үүгээр Монгол Улсыг бүсчилсэн байдлаар буюу хаана, ямар ЖДҮ-ийн бүтээгдэхүүн байна, үүн дээр түшиглэн яаж хөгжүүлэх вэ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнс, мал аж ахуй дээр түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгоход ямар цогц бодлого гаргаж, улмаар кластерчилсан байдлаар бие биедээ түшиглэсэн, түүхий эдийн нийлүүлэлтээс эхлээд бүтээгдэхүүнээ дамжуулан борлуулах аргаар хийдэг байх гэх мэт асуудлыг зайлшгүй гаргаж, тодорхойлох шаардлагатай. Одоохондоо бүдүүн тоймоор л ажиллаад байна л даа. Хоёрдугаарт, өөр өнцгөөс олж харах хэрэгтэй. Хэдэн аж ахуй нэгжийг дэмжээд тэднийг л таван төгрөгтэй болгох гээд байгаа юм биш. Ажлын байр бий болгох, ядуурлаас гаргах, ард иргэдээ амьжиргаатай болгох, дундаж давхаргаа бүрдүүлэх гэсэн өнцгөөс асуудалд хандах нь зүйтэй. Төр ядуурлаас гаргана гээд хүний ам руу бэлэн хоол хийгээд байх уу, ажлын байр бий болгоно гээд хэдэн цэцэрлэг, сургууль барьж, энэ дагуу үүссэн ажлын байрыг бий болсон гэж үзэх үү? Угтаа баялаг бүтээгчид, ард иргэд, аж ахуй нэгжүүд зах зээлийнхээ өрсөлдөөний хуулиар өөрсдөө ажлын байр бий болгож, амьдралынхаа төлөө тэмцэж, таван төгрөгөө нэмэх ёстой. Энэ өнцгөөс нь харж хөгжүүлэх хэрэгтэй болохоос биш лоозон хэлбэрээр явж болохгүй юм.

-ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэндээ хүрдэггүй шалтгаан юу вэ. Бид өнгөрсөн жилүүдэд ямар алдаа гаргасан учраас ийм зүйлтэй тулгарсан гэж та харж байна вэ?

-Бид яг ямар ЖДҮ-ээ хөгжүүлж, зах зээлээ өөрсдөө барих боломж бололцоотой байна вэ гэдэг талаас нь эхлээд харах нь зүйтэй. ЖДҮ гэхээр барилга, хүнс, хөнгөн үйлдвэр гээд маш олон салбар бий. Түрүүнд нь агентлаг байгуулах хэрэгтэй. Тэгж байж салбараа тэгш харах боломж бүрдэнэ. Жишээлбэл, ЖДҮХС яамны дэргэд олон жил байрлалаа. Ингэхдээ зөвхөн хүнс, хөнгөн үйлдвэр талаасаа л яваад байсан болохоос биш барилга, металлургийн чухал салбар, чиглэлүүд бүрмөсөн орхигдсон байгаа юм. Иймд бие даасан агентлаг бий болсноор дэргэдээ Үндсэн хуульд заасны дагуу бодлого төлөвлөдөг институцтэй болж, үүнтэйгээ уялдан ЖДҮ-ийн салбарын бодлого илүү тодорхой болох юм. Үгүй бол эсгий таавчигнаас цааш хөгжиж чадахгүй энэ салбар хэвээрээ л байгаад байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаагийн шалтгаан нь ил тод биш байгаатай л холбоотой.

-ЖДҮ-ийн салбарт санхүүжилтээс гадна тоног төхөөрөмж маш чухал байдаг?

-Олон улсын зээл тусламжийн хүрээнд тоног төхөөрөмж оруулах бодлого баримаар л байгаа юм. Тухайлбал, салбарын яамнаас хөдөө аж ахуйн чиглэлийн бодлогоор тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр тоног төхөөрөмж олгоод байна шүү дээ. Уг нь ЖДҮ-ийн чиглэлд олгох хэрэгтэй. Хамгийн гол нь, сонгон шалгаруулалтаа зөв хийж, юм хийж бүтээж чадаж байгаа хүмүүстээ сургалттай уялдуулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй л дээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 1 цаг 59 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 4 цаг 12 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 4 цаг 22 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 4 цаг 39 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 4 цаг 52 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 5 цаг 17 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 5 цаг 35 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 5 цаг 56 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 6 цаг 11 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 6 цаг 54 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 8 цаг 36 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 8 цаг 40 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 9 цаг 33 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 9 цаг 34 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 9 цаг 35 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 9 цаг 35 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 9 цаг 36 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 9 цаг 37 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 9 цаг 38 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 9 цаг 39 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top