x

Ч.Хашчулуун: 2-3 жил тэсчихвэл эдийн засагт том дэвшил хүлээгдэж байна

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай валютын нөөц, эдийн засагт тулгарч буй сорилт, шинэ боломж тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрбээр эдийн засаг урт хугацаанд тогтвортой өснө гэсэн эерэг хүлээлттэй байна.

-ОУВС-аас манай улсыг валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай хэмээж байгаа. Өнөөгийн нөхцөлд манай ‘валютын нөөц хэр зохистой түвшинд байна вэ. Ер нь манай улсын эдийн засагт ирэх онуудад томоохон сорилтууд хүлээж байгаа гэж яригдаж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-ОУВС-гаас өгч байгаа саналын дагуу валютын нөөцийг өшөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байна. Яг манай эдийн засгийн байдлаас дүгнэвэл өсөлт харьцангуй сайн явагдаж байгаа. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд валютын нөөц дээр тулгамдсан асуудал байхгүй болов уу. Мэдээж яваандаа нэмэгдүүлэх нь зөв.

Ирэх онуудын эдийн засгийн төлөв байдлын төсөөлөл тодорхой бус байгаа. Яагаад гэвэл манайд гурван том өөрчлөлт гарах байх. Энэ өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг тооцох шаардлагатай юм. Нэгдүгээрт, ирэх онд шинэ Засгийн газар бүрдэнэ. Тэд шинэ мөрийн хөтөлбөрүүдээ бий болгоно.

Үүн дээр эдийн засгийн шинэ арга хэмжээ авахыг үгүйсгэх аргагүй. Мэдээж эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг бий болгох арга хэмжээнүүд байх нь ойлгомжтой. Яг ямар арга хэмжээ, бодлогууд байх вэ гэдгийг одоогоор төсөөлж чадахгүй байна. Хоёрдугаар том өөрчлөлт юу вэ гэвэл Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Энэ нь манай эдийн засагт хамгийн эерэг, чухал алхам болно.

Яагаад гэвэл, өдий хүртэл Монголын экспортын орлогын тал орчим хувийг зэсээс авч байгаа. Үлдсэн нь нүүрснээс голдуу байна.

Зэсийн үйлдвэрлэл 2013 онд Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсноор нэг шатаар нэмэгдсэн. Гүний уурхай ашиглалтад ороход зэсийн үйлдвэрлэл бараг гурав дахин өсөх төлөвтэй байгаа. Тэгэхээр манай экспортын орлого ч гэсэн тэр хэмжээгээр өсөх боломжтой.

Гурав дахь том өөрчлөлт гэвэл Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэрийг идэвхтэй дэмжиж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай эдийн засагт эхний ээлжинд импортыг орлуулах нөлөө үзүүлнэ.

Манайх жилд тэрбум ам.долларын шатахууныг ОХУ-аас авч байгаа. Хэрэв дотооддоо үйлдвэрлэвэл гадагш урсах ам.долларын урсгал харьцангуй багасах төлөвтэй байна.

Ингээд аваад үзвэл манай эдийн засгийн төлөв байдал ирэх онуудад муудах гэхээс илүү сайжрах магадлал өндөр байна. Энэ болтол тэсэх хэрэгтэй. Сарын дараа 2020 он гарна. Гүний уурхай, үйлдвэр ашиглалтад ороход 2-3 жил байна. Энэ болтол тэсэх шаардлагатай.

Бас нэг хүчин зүйлийг орхигдуулсан байна. Энэ бол шинэ нисэх онгоцны буудал юм. Өдий хүртэл жилд 500 мянган гадаадын жуулчин авч байсан бол Засгийн газрын урт хугацааны бодлогоор жилд нэг сая, түүнээс их жуулчин авъя гэж ярьж байгаа. Энэ бол валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх арга мөн.

-Та харьцангуй эерэг хүлээлттэй байх шиг байна. Гэтэл томоохон өр төлбөрүүд хүлээгдэж байгаа шүү дээ?

-Эрсдэл талаасаа авч үзвэл томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаа нь үнэн боловч нэг өдөр, эсвэл жилийн дотор хийхээс илүү шат дараалан хийх төлбөрүүд байгаа. Хоёрдугаарт, яг одоогийн байдлаар хэрхэн санхүүжүүлэх вэ гэхээр голдуу дахин санхүүжилт явагдах байх.

Энэ нь тодорхой хэмжээг төлөөд, манай улсын эдийн засаг сайн байвал өшөө бага хүүтэй санхүүжилтийг босгоод өмнөх төлбөрүүдээ төлнө, эсвэл хойшлуулна гэсэн үг. Тэгэхээр би 2020-2024 оны хооронд төлбөрийн ноцтой хямралд орохгүй болов уу гэж бодож байгаа.

-БНХАУ-тай 2020 он хүртэл хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгах асуудлаар манай төлөөлөгчид тус улсад очсон боловч уулзалт хийж чадаагүй гэх мэдээлэл явж байсан. Энэ мэтээр өр төлбөрүүдтэй холбоотой асуудал хүндрээд эхлэх юм биш үү?

-Миний мэдэж байгаагаар энэ хэлэлцээрийг сунгах асуудал байнга л явагдаж байгаа. Хэлэлцээр амжилтгүй болсон гэж сонсоогүй. Хэвийн нөхцөлд явж байгаа. Мэдээж энэ хэлцэл том тул зөвхөн Монголбанк ярих бус төрийн тэргүүнүүдийн түвшинд, Гадаад харилцааны яамны шугамаар зайлшгүй яригдах ёстой.

-2021 оноос дэлхийн эдийн засаг уналтын цикл рүү орно гэсэн төсөөлөл түгээмэл байна. Энэ нөлөөллийг та хэрхэн тооцож байна вэ?

-2020, 2021 оноос дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн зүйл байхгүй. Яах вэ, магадлал бий. Гэхдээ заавал хямрал болох ёстой гэсэн үг биш. Харин 2020 оноос дэлхийн эдийн засагт дахиад том өөрчлөлт гарах байх. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, АНУ-ын сонгуулийг харах хэрэгтэй. Трамп ерөнхийлөгч дахин сонгогдох уу.

Одоогийн байдлаар шаанс нэлээн өндөр байх шиг байна. Эсрэгээр АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгч гарах уу гэдэг нь анхаарал татаж байна. Хоёрдугаарт, Хятадын дотоодын эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр зөөлрөх магадлалтай болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл худалдааны дайн сүүлийн хоёр жил явагдаад Хятадын эдийн засаг нэлээн сульдсан.

Хэд хэдэн хүчтэй цохилт авсан. Тэгэхээр тодорхой зүйл нь юу вэ гэхээр Хятадын эдийн засаг Америктай энэ тэнцүү тэрсэлдэх боломж ховор байна уу даа.

Ялангуяа, өндөр технологийн хүрээнд ийм боломж ховор. Тийм учраас Хятад дотоодын нөөц маш ихтэй учир түүнийгээ ашиглаж байна. Мөн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг хичээж байна.

Гэхдээ яваандаа худалдааны дайныг зогсоох шийдвэр гаргах болов уу гэж харж байгаа. Ингэх юм бол Хятад, дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр учир хоёр улсын төрийн тэргүүн тохиролцох л юм бол асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Дараагийн нэг том асуудал бол Япон түүхэндээ байгаагүй эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Ерөнхий сайд нь тийм төлөвлөгөө бэлдэж байгаа юм билээ. Япон саяхан дотоодын татвараа нэмэгдүүлээд өрөө дарах талаасаа арга хэмжээ авсан.

Одоо эргээд эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 2020 онд олимп болно. Энэ нөлөөллүүдийн хүчээр эдийн засаг нь босоод ирэх юм бол Хятадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна мартаж болохгүй нэг зүйл бол хөгжиж байгаа орнууд, тэр дунд Энэтхэгийн нөлөө нэмэгдэж байна. Энэтхэгийн дундаж анги хүчээ авч хөрөнгөжиж байна. Иймээс Энэтхэгийн эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт шинэ мотор болж магадгүй гэсэн яриа байна. Энэ бүгдийг аваад үзвэл 2020 оноос хойш дэлхийн эдийн засагт дахин том өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй.

Манай эдийн засаг Ази.Номхон далайн орнуудтай нэлээн ойрхон, уялдаатай байгаа учир энэ орнуудын эдийн засаг сэргэвэл манайд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Валютын нөөц тогтвортой түвшинд байгаа боловч ам.долларын ханш тасралтгүй өссөөр ирлээ. Ер нь-урт хугацаанд энэ хамаарлаас яаж гарах вэ?

-Ер нь валютын ханшаас хамааралгүй эдийн засаг гэж дэлхийд байхгүй. Бүгд л хамааралтай. Монгол Улс бусад орноос нэг их ялгаа байхгүй. Манай нэг онцлог гэвэл дэлхийтэй хийдэг манай улсын худалдааны хэмжээ ДНБ-ээсээ давдаг. Үүний муу тал ч бий, сайн тал ч байгаа.

Муу тал нь валютын ханшны эрсдэлд амархан ордог. Цаашид экспортын хэмжээ нэмэгдээд, тодорхой хэмжээгээр дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод ирсэн ч валютын ханшийн нөлөө айхавтар багасахгүй. Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болчихсон.

Манай Засгийн газар, хувийн компаниуд дэлхийн санхүүгийн зах зээлээс мөнгө зээлдэг, буцаад төлбөрөө хийдэг, манай зарим бараа дэлхийн зах зээлд гарч байна. Энэ бүхнээс харахад валютын хамаарал төдийлөн багасахгүй болов уу гэж бодож байна. Харин эсрэгээр энэ хамаарлыг зөвөөр ашиглах гарц харагдаж байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын компаниудын дийлэнх нь дотоодын зах зээлд анхаарч ажиллаж байсан.

Гэхдээ манай дотоодын зах зээл тийм том биш. Тиймээс манай компаниуд гадагш хөрөнгө оруулалт хийж эхэлж байна. Малайз, төв Ази руу ч юм уу. Энэ бол зөв чиглэл гэж харж байна. Манай эдийн засгийн сул байдал нь эсрэгээр компаниудыг гадагш гарах давуу тал болгож байна. Үүний тулд боловсон хүчин шинэчлэгдэх ёстой.

Дотоодын хөрөнгө оруулалт улам сайжрах шаардлагатай. Бид технологи, мэдлэг, боловсон хүчин гэх зэргээр маш их зүйлийг сурах хэрэгтэй байна.

Ер нь зах зээлийн шилжилтийн эхний үе дуусаж байгаа болов уу гэж харж байгаа. Эхний үе гэдэг нь 1990-ээд оноос юу ч мэдэхгүй зах зээлд орсон. 2000 оны эхээр дэлхийн зах зээл гэж ийм юм байдаг юм байна гэж анхны ойлголтыг авсан. 2020 оноос хойш дэлхийн зах зээл рүү хүчтэй интеграци хийж эхэлж байна.

2020 оноос дэлхийн зах зээл дээр идэвхтэй ажиллах, дайчин байх тал руугаа шилжиж байгаа болов уу гэж харж байна. Дэлхийн зах зээлээс айх зүйл байхгүй. Маш сайн ашиглах хэрэгтэй. Хямд хүүтэй нөөц байгаа бол тэндээс нь зээлэх, хүн ам ихтэй зах зээл байвал тийшээ нь орох хэрэгтэй. Ингэж байж улс орон өөрөө хөгжинө. Манайх асар том хоёр зах зээлийн дунд байна.

Өндөр хөгжилтэй, технологитой Япон, Солонгос дэргэд байна. Энэ болгоныг ашиглах хэрэгтэй. Манай компаниуд дэлхийн зах зээлийн бүх стандартыг нэвтрүүлж байна. Үндсэндээ 30 жил сурлаа. Одоо дипломоо аваад ашиглах цаг болсон. Мэдээж эрсдэл бий. Эрсдэлгүй бизнес, ажил амьдрал гэж байхгүй. Давж гарах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Сонгууль ойртжээ (202.126.89.1)
    Ийм үг соц үед ч хэлдэг байсан.Нам бүр хэлсэн.Солонго барих гэж яваа ард түмэн шиг л байна.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Хм жёнко хүүк гэх мэт толгой муутай поп нөхдөөр удирдуулхаар урагшлахад нилээд хүнд бна. Энэ тэнэгүүдээсээ салах юмсан.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
    • 555
      УЛС ОРНЫГ ЗӨВ УДИРДАХАД НЭЭХ УХААН ХЭРЭГГҮЙ...ГОЛ нЬ ХҮСЭЛ ЗОРИГ БХ ХЭРЭГТЭЙ...ДЭЭ...ИХ УХААН УЛСЫГ ИДЭЖ УУХ ЗЭВСЭГ БОЛГООД БНА...ХАРВАРД ТӨГССӨН ЁОК АРАЙ Л УЛС ОРНЫГ ХӨМӨРЧИЛГҮЙ ДАРААГИЙН ХҮНДЭЭ АЖЛАА ӨГЛӨӨ...
      2019 оны 12 сарын 02
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 2 цаг 33 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 4 цаг 46 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 4 цаг 56 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 5 цаг 13 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 5 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 5 цаг 51 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 6 цаг 9 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 6 цаг 30 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 6 цаг 45 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 цаг 28 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 9 цаг 10 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 9 цаг 14 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 10 цаг 7 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 10 цаг 8 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 10 цаг 9 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 10 цаг 9 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 10 цаг 10 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 10 цаг 11 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 10 цаг 12 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 10 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top