x

Х.Төмөрбаатар: Геологи хайгуулын ажил цаг үеэсээ 10-20 жилээр түрүүлж явах ёстой

“Макс майнинг” ХХК-ийн хайгуулын геологич, МУ-ын мэргэшсэн геологич Х.Төмөрбаатартай ярилцлаа.

-Өнөөдөр манай улсын геологи хайгуулын ажил хэр дэвшилттэй явж байна?

-Өнгөрсөн хугацаанд өмнөх судлаачдын ажлаар буюу 1990-ээд оноос өмнө тогтоогдсон орд илрэл түүний сул судлагдсан хэсэг мөн гадаргуу доор орших том жижиг олон хэмжээний ордуудыг илрүүлсэн байдаг. Харин өнөөдөр Олон улсын судалгааны чиг хандлагатай ижил түвшинд очих, гүнд орших ашигт малтмалын хайгуулд анхаарал хандуулах шаардлага тулгарсан. Монгол орны хэмжээнд шинэ төрлийн ашигт малтмал түүний хайгуул судалгаа хөгжих, цаашлаад Монголын хайгуулын салбар илүү өргөн фронтод ажиллах боломж үүсч байна.

-Таныг орд газрын нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээний ажлыг түлхүү хийдэг гэж сонссон. Ордын газрын нөөцийн тооцоо гэхээр их чухал юм шиг сонсогдож байна л даа. Энэ асуудал дээр талаар тодруулаач?

-Нөөцийн тайлан, нөөцийн тооцоог намайг сургууль төгсөөд хайгуул дээр гараад ажиллаж байхад ихэнхдээ уламжлалт буюу гар аргаар тооцоолдог байсан. Сүүлийн жилүүдэд тухайн нөөцийн тооцоонд зориулагдсан программууд Монголд орж ирж нэвтэрсэн. Программаар бодохын давуу тал нь загварчлах тал дээр илүү хурдтай, илүү бодитой ажлууд хийгддэг.

Геостатистикийн тал дээр Монголын залуу инженерүүд нэлээн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр геостатистикийн аргыг нутагшуулах, илүү өндөр түвшинд хэрэглэх гэх мэт сайн талууд ажиглагдаж байгаа.

Геологи хайгуулын ажлыг эхлээд манайх социалист орнуудтай хамтарч хийдэг байсан бол одоо бүрэн бие дааж судалгааны ажлыг хийх чадвартай болсон. Барууны судалгаа шинжилгээг нутагтаа маш сайн ашиглаж, нутагшуулж байгаа.

-Геологи хайгуулын ажил явуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Хайгуулын судалгааны ажлыг маш эртнээс сайн хийж явах нь чухал. Судалгааны ажил хөрөнгө, хугацаа маш их зарцуулдаг. Магадгүй 20 жилийн дараа олборлох уурхайг өнөөдөр бид судалгааг нь хийж явах ёстой. Энэ утгаараа геологийн хайгуулын ажил цаг үеэсээ 10-20 жилээр түрүүлж явах ёстой байдаг.

Ашигт малтмал бол хүн төрөлхтний хязгааргүй хэрэгцээ. Энэ хэзээ ч байхгүй болохгүй. Монгол орны хувьд ашигт малтмалын хайгуулын ажил төдийлөн сайн хийгдээгүй. Энэ нь бидний хийж байгаа судалгаа, орон нутагт тархсан чулуулаг, түүний нас найрлага зэргээс харагддаг. Бид энэ талаар тайлангаа улсдаа, улсынхаа фонд, ашигт малтмалынхаа газарт хүлээлгэж өгдөг.

-Анх таны геологич мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

-Хүүхэд ахуй нас минь Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайн тосгонд өссөн. Геологи, уул уурхайтай газар өссөн минь нөлөөлсөн байх. Миний өвөө Монголын анхны уурхайчдын нэг Намсрайн Саарай гэж сайхан буурал байлаа. Өвөөгийнхөө ажил мэргэжлийг өвлөөд явж байгаадаа баяртай байдаг.

-Геологи хайгуулын анхны түүхээс хуваалцаач?

-Геологи гэдэг маань хүн төрөлхтөн үүссэн цагаас л хамт үүссэн болов уу гэж боддог. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л амьдрал ахуйдаа мод чулуу, байгалийн эд зүйлсийг зэвсэг болгож ашиглаж хэрэглэж байсан бол дараагийн түвшинд хүрэл зэвсэг, ган зэвсэг гээд бүхий л хэрэглэж болох эд материалыг байгаль дээрээс олж ашиглаж байсан. Одоо бидний амьдарч байгаа орон байр, унаж буй машин, гар утас, сансарт гарч буй хүлэг хүртэл геологийн эрдэс бодисын нэгдэл байдаг.

Дэлхийн хэмжээнд геологи хайгуулын ажлыг шинжлэх ухааны хэлбэртэй болгосон хүн нь Жеоржиус Агрикола (Georgius Agricola) гэж герман эрдэмтэн байсан. 1500 оны үед геологи-минералогийн шинжлэх ухааны анхны гэж хэлж болохоор судалгааны ном зохиолуудыг хэвлүүлсэн хүн.

-Анх геологич болж байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-МУИС-д элсэж ороод эхний нэг, хоёрдугаар курстээ геологич хүн юу хийх ёстой гэдгийг нарийн сайн ойлгохгүй л байлаа. Гуравдугаар курсээсээ үйлдвэрлэлийн дадлага хийж эхлээд геологич хүн ямар ажил хийдэг, мэргэжил минь ямар онцлогтойг мэдэрч эхэлсэн. Энэ цаг үеэс эхлээд илүү их сонирхож шамдаж эхэлсэн дээ.

Хамгийн анх хайгуулын ажлаар Сэлэнгийн Ерөөд очиж байлаа. Эхний өглөө нэлээн хүнд нөхцөлд ажиллана гэж бодоод израйль гутал өмсөөд, хар нүдний шил зүүгээд гарсан. Тэр өдөр их халуун, 6-7 километр алхаад хөлөө холгуулаад, их л хэцүүдэж ирж билээ. Байгалийн өнгө, чулууны эрдэст гялгар нь хар нүдний шил зүүхээр өөр болдог. Миний харсан зүйлүүд бүгдээрээ нэг өнгөтэй болчихсон. Тэгээд ирээд гайхаад юу болов гэсэн хар нүдний шилээ авахгүйгээр ажлаа хийсэн байсан. Тухайн үед их ичиж билээ.

-Таныг энэ салбарт дурлуулж, зүг чигийг тань чиглүүлж өгсөн багш нараасаа дурсвал?

-Энэ мэргэжилдээ дурлан ажиллахад минь нөлөөлсөн хүн геологич С.Авирмэд багш минь. Нөөцийн тооцоо, уул уурхайн урьдчилсан үнэлгээний талаар маш их үнэтэй зөвлөгөө, хичээлүүдийг зааж өгсөн буянтай хүн. Үйлдвэрлэл дээр гараад алдарт геологич Т.Ноов гэдэг хүний удирдлаган дор ажиллаж байгаад П.Батчулуун гэдэг хүний удирдлаганд ажилласан. Батчулуун ах 23-хан настай хүүхдийг ажилд аваад, шууд ахлах геологичоор томилоод “ажлын хариуцлагыг чи анхнаасаа хүлээж сурах ёстой” гээд хариуцуулж ажилласан нь их итгэл найдварыг хүлээлгэсэн дээ. Геологич хүн ямар байх ёстой, геологийн шинжлэх ухаан гэж юу байдаг, хээрийн ажлыг яаж зохион байгуулах ёстой гэдэг үнэтэй зүйлүүдийг сурч авч байлаа.

-Геологичид маш их хугацааг хөдөөгүүр явж, судалгаанд зарцуулдаг байх?

-Хээрийн анги дээр гараад л нэг гэр бүл болоод тэр судалгаа хэзээ дуусна тэр хүртэл нэг гэр бүл, нэг хамт олон болж ажилладаг. Хавар гуравдугаар сард гарч, намар арваннэгдүгээр сар хүртэл ажиллана.

-Геологийн эрэл хайгуул ямар үе шаттай хийгддэг юм бэ?

-Мэдээж юу ч байхгүй цагаан тал дээр явж байгаад хэн нэгэн ашигт малтмал олно гэдэг ойлголт байхгүй. Тиймээс эрэл хайгуулын ажлыг эхлэхдээ өмнөх судлаачдын хийсэн 1:200000, 1:50000 масштабтай зураглалын ажил, эрэл зураглалын ажлын үр дүн, тэдгээр ажлуудаар илрүүлэгдсэн эрдэсжсэн цэгээс судалгааны ажлыг системтэйгээр эхлүүлдэг.

Ашигт малтмалын хуримтлал байна гэж үзвэл эрлийн ажлаасаа хайгуулын ажил руу шилжүүлдэг. Хайгуулын ажлын гол ажил нь өрөмдлөг. Өрөмдлөгийн ажил нь хайгуулын ажлын зардлын 70 орчим хувийг эзэлдэг. Өрөмдлөг хийхдээ тухайн чулуулаг руу өрөмдөж чөмгөн дээж гэдэг зүйлийг авдаг. Чөмгөн дээж гэдэг зүйл маань бидний хайгуулын ажлыг бодитой болгож, гүнд байгаа чулуулгийг бодит байдлаар нь гаргаж ирдэг учраас энэ дээждээ маш их ач холбогдол өгч ажиллах ёстой.

Дээжийн талбайдаа өрөмдлөгөөс авсан чөмгөн дээжээ авчраад эхний ээлжинд геотехникийн бичиглэл хийж (RQD), хэмжих ажил хийгддэг. Дараа нь геологийн бичиглэл буюу тухайн чулуулаг ямар чулуулгууд хэдээс хэд дэх метрт гарсан байна, ямар хувилтай байна, ямар эрдэсжилттэй байна гэдгийг тодорхойлно. Баримтжуулах ажлаа дуусгаад дээжийг зүсэлтэнд бэлдэнэ. Дээж зүсэлтийг хоёр төрлөөр хийдэг. Нэгд, геотехникийн дээж бэлтгэх ажил, хоёрт лаборатори руу явах дээжээ тэмдэглэдэг. Ингээд бүтэн баримтжуулалтанд орсон дээж хөрөөгөөр ороод лаборатори руу явуулна.

-Геологичдийн ажил хэзээ дуусах вэ?

-Хүн харахад зүгээр л чулуу харагдаж байгаа боловч геологич бидний хувьд энэ чулуу маань маш их мэдээлэл агуулж байдаг. Үүнээс тухайн орон нутгийн чулуулгийн бүтэц, тухайн ордын агуулга, доод талаараа өргөн болсон байна уу, нарийн байна уу гэдэг мэдээллийг авах гол зорилго маань болж байгаа юм. Түүнээс гадна газрын доод гүндээ өрөмдсөн чулуулаг маань ашигт эрдэсийнхээ хувьд ямар эрдсийг агуулж байна, ямар элементүүд агуулж байна гэдэг мэдээллийг авна. Чулуулгаа лабораторид өгнө. Лабораторид өгснөөр энэ ашигт малтмалын агуулга ямар хэмжээнд байгааг нарийвчилсан байдлаар тодорхойлж өгнө. Бид гарсан шинжилгээгээ үндэслээд хүдрийн хэмжээ, найрлага, ашигт малтмалын нөөцийн хэмжээ зэрэг гардаг. Эдийн засгийнхаа хувьд үнэлээд нөөцөө тооцсоноор хайгуулын геологийн ажил дуусдаг. 

-Геологич хүний мөрөөдөл юу бэ?

-Геологич хүний хамгийн гол мөрөөдөл өөрөөрөө овоглосон орд олох л туйлын зорилго байдаг. Орд олно гэдэг нь нэг хүний хийх ажил биш. Баг хамт олон, шинжлэх ухааны нэгдэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг учраас эрсдэл өндөртэй. Байхгүй бол байхгүй байна гэдгээрээ гардаг нь мэргэжлийн минь нэг онцлог юм даа. Геологичид бид хүмүүст байгалийн нууцыг таниулдаг, энэ нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас геологич мэргэжлээрээ бахархдаг даа.  

Ц.Байгал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ӨӨР ЮУ Ч БИШ (103.10.23.114)
    ОЛИГАРХУУДЫН ТҮРИЙВЧИЙГ Л ТҮНТИЙЛГЭНЭ
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 1 цаг 38 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 3 цаг 51 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 4 цаг 1 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 4 цаг 18 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 4 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 4 цаг 56 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 5 цаг 14 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 5 цаг 35 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 5 цаг 50 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 6 цаг 33 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 8 цаг 15 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 8 цаг 19 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 9 цаг 12 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 9 цаг 13 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 9 цаг 14 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 9 цаг 14 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 9 цаг 15 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 9 цаг 16 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 9 цаг 17 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 9 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top