x
Спорт
Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана
Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээний нээлт маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 14:30 цагт “Холидэй Инн” зочид буудалд болох бөгөөд тавдугаар сарын 2-нд аваргууд тодрох юм.
2025-04-22
Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов
Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, дэлхийн допингийн эсрэг дүрэм, стандартын дагуу 2025 оноос эхлэн шинэ бүтцээр ажиллах Допингийн эсрэг комисс байгуулах шийдвэр гаргалаа. Энэ комисс нь зөвхөн хяналт тавихаас гадна сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-04-22
“Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров
Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн XVII удаагийн тэмцээн амжилттай өндөрлөж, аварга багууд тодорлоо. Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд нийт долоон багийн 40 орчим тамирчин өрсөлдсөнөөс гадна Хятадаас өндөр зэрэглэлийн тамирчид оролцсон нь тэмцээний онцлог байв.
2025-04-22
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ
Энэтхэгийн Пуна хотод болж буй эмэгтэйчүүдийн шатрын гранпри тэмцээний тав дахь цуврал өндөрлөхөд хоёрхон өрөг үлдээд байна. Өчигдөр болсон долоодугаар өргийн тоглолтод Монголын их мастер Б.Мөнгөнтуул Энэтхэгийн өсвөрийн авьяаслаг тамирчин Девяа Дешмухтай хар чулуунуудаар тоглож, харамсалтайгаар хожигдлоо. Ийнхүү тэрээр дараалан дөрвөн өрөгт ялагдал хүлээснээр тэмцээний хүснэгтийн аравдугаар байрт ухарсан байна.
2025-04-22
Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа
Дэлхийн спортын нэр хүндтэй “Лаурес” шагнал гардуулах ёслол Мадрид хотноо болж, 2024 оны шилдэг тамирчид тодорлоо. Олимпын долоон удаагийн аварга, Америкийн гимнастикч Симона Байлз эмэгтэйчүүдийн, харин тулгууртай харайгч, Шведийн Арман Дюплантис эрэгтэйчүүдийн шилдгээр шалгарч, Laureus World Sports Academy академийн шагналыг хүртлээ.
2025-04-22
Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 30 орны 295 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.
2025-04-21
Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно
Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн болон Идэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.
2025-04-18
Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ
“Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ийн тайланг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд албан ёсоор танилцууллаа. Хоёр дахь удаагаа зохион байгуулсан тус тооллого нь салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд суурь мэдээлэл болох чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.
2025-04-18
“Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд Английн “Арсенал” клуб Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг талбай дээр нь 2:1 харьцаатай буулган авч, 15 жилийн дараа анх удаа хагас шигшээд шалгарлаа.
2025-04-17
Жү Вэнжүн дэлхийн аварга цолоо хамгааллаа
Өдгөө 34 настай Жү Вэнжүн 2018 онд Тан Жүниг хожсоноос хойш аваргын титмийг эзэмшиж байгаа юм. Үүнээс хойш тэрбээр 2018 онд Оросын шатарчин Екатерина Лагно, 2020 онд Александра Горячкина, мөн 2023 онд Хятадын шатарчин Лэй Тинжэ нарыг хожиж, аваргын цолоо амжилттай хамгаалжээ. Харин 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байв.
2025-04-17
Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Мексикийн нийслэл Мехико хотод энэ сарын 25-наас эхлэх шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээн 10 хоног үргэлжлэх бөгөөд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн багууд өрсөлдөхөөр болжээ.
2025-04-16
Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав
Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж буй ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний хоёр дахь өргийн тоглолт өчигдөр боллоо. Энэхүү шатны тоглолтод Хятадын Жу Жинер, Энэтхэгийн Дешмух Девяа нар ялалт байгуулж, бусад тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна.
2025-04-16
Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ
Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25–27-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 19 тамирчин оролцоно.
2025-04-15
“Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа
“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны бамбарыг Италийн зохион байгуулагчид энэ даваа гарагт олон нийтэд танилцууллаа. “Essential” буюу “Мөн чанар” хэмээн нэрлэгдсэн уг бамбар нь гоёмсог минимал хэлбэр, гялалзсан өнгөлгөөтэй загвараараа онцлог бөгөөд тогтвортой байдал, технологийн дэвшил, үндэсний загварыг шингээсэн бүтээл хэмээн тодорхойлогдож байна.
2025-04-15
Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Литвийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Миколас Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрөлд шинэ дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 75.56 метрийн зайд зээрэнцэг шидэж, өөрийн өмнө тогтоосон 74.35 метрийн амжилтыг ахиулсан байна.
2025-04-14
Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ
Монгол Улсын XII Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд зургаан заан манлайлан зодоглосон бөгөөд улсын заан М.Лхагвагэрэл аваргалж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.
2025-04-14
Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна
Австралийн ойрын зайн гүйлтийн авьяастай тамирчин Гоут Гоут сүүлийн уралдаанууддаа тасралтгүй өндөр амжилт үзүүлснээр дэлхийн анхаарлыг татсаар байна. Тэрбээр Перт хотноо болсон Австралийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд 19.84 секундэд барианд оржээ. Хэдийгээр уг үзүүлэлт нь дээд амжилт болох боломжтой ч салхины нөлөөгөөр албан ёсоор бүртгэгдсэнгүй.
2025-04-14
Австралийн 17 настай тамирчин дэлхийн дээд амжилтад ойртож, салхиас болж түүхэнд үлдсэнгүй
Австралийн ойрын зайн гүйлтийн ирээдүйтэй тамирчин Гоут Гоут 100 метрийн зайд хоёр ч удаа 10 секундээс дотогш гүйж чадлаа. Тэрбээр Перт хотноо болж буй Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эхлээд 9.99 секунд, дараа нь дахин ижил хугацаанд барианд орсон юм.
2025-04-11
Овечкинд алтан цохиур гардуулжээ
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” клубийн довтлогч Александр Овечкин Канадын домогт тоглогч Уэйн Гретцкигийн дээд амжилтыг эвдсэнтэй холбогдуулан багийн удирдлагууд түүнд алтан цохиур бэлэглэлээ.
2025-04-11
Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ
Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын тав дахь өрөгт Хятадын шатарчин, дэлхийн аварга Жү Вэнжүн аварга цол горилж буй нутаг нэгт өрсөлдөгч Тан Жүниг хожжээ. Ингэснээр онооны харьцаа 3:2 болж, Жү Вэнжүн тэргүүлж эхэллээ. 
2025-04-10
52 53 54 55 56 57 58
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top