x

Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна

Мехико хот “Формула-1” ангиллын авто уралдааныг зохион байгуулах гэрээгээ сунгаснаар уг тэмцээнийг ирэх гурван жилийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. 

“Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали "Мехикогийн Гран-При 2028 он хүртэл манай уралдааны нэг хэсэг хэвээр байх болно гэдгийг дуулгахдаа бид маш их баяртай байна" гэв. Мехико дахь хөгжөөн дэмжигчдийн ер бусын уур амьсгал нь манай тэмцээний хамгийн гайхалтай, эрч хүчтэй мөчүүдийн нэг байдаг хэмээн тэр нэмж хэлжээ.

Хотын дарга Клара Бругада "Мексикийн нийслэл бол "Формула-1"-ийн өлгий нутаг мөн" гээд Мехикогийн Гран-Пригээс 2025 онд 21 тэрбум песо буюу ойролцоогоор 1.1 тэрбум долларын орлого олох төлөвтэй байгааг мөн тэрбээр дурджээ. “Гран-При нь авто спорт сонирхогчдыг татахын сацуу манай хотын эдийн засгийг идэвхжүүлж, аялал жуулчлалын дэд бүтцийг бэхжүүлж, бидний бахархлыг төрүүлж байдаг” гэж хотын дарга хэлсэн байна.

Мехико хот нь далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог бөгөөд сийрэг агаар нь турбо, хөргөлтийн систем, тоормос болон хурдаа авах зэрэгт нөлөөлдөг ажээ.

“Формула-1” уралдаан 23 жил завсарласны эцэст 2015 оноос Мехико хот дахь ах дүү Родригесийн нэрэмжит уралдааны замд дахин явагдаж эхэлснээр Латин Америкийн энэ орны хөгжөөн дэмжигчдийг баярлуулж байв.

Энэ оны Мехикогийн Гран-При тэмцээн 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.  

Эх сурвалж: France24 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top