x

Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсад хоёр дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Швейцар системээр есөн өрөг тоглосон энэхүү тэмцээний нээлттэй ангилалд Сингапурын их мастер Тин Жингяао 7.0, олон улсын мастер Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ нар ижилхэн долоон оноо авсан ч коэффицентийн зөрүүгээр Тин Жингяао түрүүлэн алтан медалиар энгэрээ мялаасан бол Ү.Агьбилэг мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Харин Монголын шатарчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн цомд өрсөлдөх цор ганц эрхийг Индонезийн шатарчин Херфеса Шафира Дэви түрүүлснээр авлаа. Тэрбээр есөн өргөөс долоо оноо цуглуулжээ. Түүнтэй яг ижил 7.0 оноо авсан амжилт үзүүлсэн манай шатарчин, ФИДЕ мастер Э.Энхрий коэффицентийн алдагдалтай хоёрдугаарт байр эзэлж, дэлхийн цомоос анх удаа мөнгөн медаль хүртэв. Тэгвэл кандитат мастер Х.Баясгалан 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангалаа. 

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар "Монголд хоёр дахь удаагаа болж буй энэ тэмцээн манай шатарчд үр өгөөжөө өгсөн байх, туршлага хуримтлуусан байх гэж найдаж байна. Эхний өргөөсөө л онц сонирхолтой боллоо. Ялангуяа охидын ангилалд өрсөлдөөн нэлээд ширүүн байсан. Дэлхийн цомын эрхээ авсан болон медальт байрт шалгарсан шатарчдадаа баяр хүргэе" гэлээ. Харин Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн П.Батчимэг "Шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж, хүсэж байна. Дэд байрт шалгарч, дэлхийн цомд оролцох эрхээ авсан Ү.Агьбилэгтээ тусгайлан баяр хүргэе. Дэлхийн шатрын холбооноос 2025 оныг "Нийтийн шатрын жил" болгон зарласан холбогдуулан хөтөлбөрт гаргасан. Энэ хөтөлбөрийн дагуу олон үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулахад биечлэн оролцож, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна" хэмээн ярилаа. 

Тэмцээний нээлттэй ангилалд түрүүлсэн Сингапурын их мастер Тин Жингяао "Өмнөх тэмцээнд Монголын их мастерт түрүүгээ алдаж байсан бол энэ удаа Монголд ирж түрүүллээ. Маш их баяртай байна. Энд ирсэн зорилгоо хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байна. Намайг болон манай улсын шатарчдыг одоо ААШТ хүлээж байгаа. Тэмцээнийг гайхалтай болох нөхцлийг бүрдүүлсэн монголчуудад баярлалаа. Гэртээ, эх орондоо байгаа мэт тухтай байлгасан зохион байгуулагчдад талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол мөнгөн медаль хүртсэн Ү.Агьбилэг "Маш их баяртай байна. Эх орондоо болсон энэ тэмцээнээс дэлхийн цомын эрх авлаа. С.Ган-Эрдэнэ маань хошой медальтан боллоо. Бэлтгэлээ сайн хийж дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцоно. Удахгүй манай шатарчид ААШТ-д өрсөлдөнө" гэлээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Индонезийн шатарчин Херфеса Шафира Дэви "Миний амьдралд гайхалтай мөч тохиож байна. Үүнээс илүү том баяр үгүй. Сэтгэгдэл маш өндөр байна. Тэмцээний зохион байгуулалтаас эхлээд бүх зүйл сэтгэл хангалуун байна. Монгол орон, ард түмэн нь надад гүн гүнзгий сэтгэгдэл, дурсамж үлдээлээ. Зорилгоо маш амжилттай биелүүлж, дэлхийн цомд оролцох эрх авсан нь онцгой тохиолдол юм" гэв.

Өчигдөр өндөрлөсөн Азийн 3.3 бүсийн тэмцээнээс эрх авсан шатарчид ирэх аравдугаар сард дэлхийн цомд өрсөлдөнө. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top