x

Завханы “Цэцэн шонхор” клуб улсын аваргад 118 тамирчнаа оролцуулж, багийн дүнгээр 4-р байрт шалгарлаа

Завхан аймгийн “Цэцэн шонхор” клубийн тамирчид Олон улсын таеквондогийн өсвөр үе, залуучууд, мастер ангиллын улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр 4-р байрт шалгарлаа. Тус клуб энэ удаагийн тэмцээнд нийт 118 тамирчнаа оролцуулсан бөгөөд тэд 16 алт, 16 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.

Мөн тэмцээний үеэр тус клубийн 9 тамирчин спортын дэд мастер, 1 тамирчин спортын мастер цол хүртэж, хүндтэй шагналаа гардан авсан байна. Түүнчлэн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 8 тамирчин дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авч, олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олж авлаа.

Завхан аймагт таеквондогийн спортын хөгжил эрчимтэй өрнөж буй нь тив, дэлхийн хэмжээний аваргууд орон нутагтаа ажиллаж, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаатай холбоотой. Тухайлбал, дэлхийн болон Азийн хошой аварга С.Будхүү “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулж, спортын таван төрлийн дотроос тулаан, эргэлттэй өшиглөлт, онцгой чадварыг түлхүү хөгжүүлэх зорилгоор тамирчдаа бэлтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Завхан аймагт таеквондогийн спортоор давхардсан тоогоор 760 гаруй хүүхэд, залуучууд хичээллэж байгаа бөгөөд аймгийн 7 сум таеквондогийн клубтэй болж, жил бүрийн аймгийн аваргын тэмцээнд оролцогчдын тоо өсч, тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц ахиж байгаа юм. Улиастай, Цагаанхайрхан зэрэг сумдад Азийн аварга тамирчид ажиллаж, орон нутгийн хүүхэд залуусыг бэлтгэж буй нь энэ спортыг орон нутагт илүү түгээмэл, тогтвортой болгоход бодит дэмжлэг үзүүлж байна.

Ази, дэлхийн аварга С.Будхүү хэлэхдээ:
“Таеквондогоор хичээллэх нь хүүхдийн бие, сэтгэлд эерэг нөлөөтэй. Тэд тэвчээртэй, зорилготой, бусдыг хүндэлдэг хүн болж төлөвшдөг” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Завхан аймаг, Цэцэн шонхор клуб.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top