x

Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо энэ сарын 6-16-ны хооронд зохион байгуулагдах насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийт 17 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Уг тэмцээнд нийт 34 орны 262 шилдэг шатарчин бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн дунд дэлхийн цомын эрхийн төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөхөөр байна.

Монголын Үндэсний шигшээ багийг дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нар ахлан оролцож байгаа бөгөөд:

  • Эмэгтэйчүүдийн ангилалд:

    • Их мастер Б.Мөнгөнтуул (гавьяат тамирчин)

    • Т.Мөнхзул

    • Ү.Үүрийнтуяа

    • ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул

  • Эрэгтэйчүүдийн ангилалд:

    • Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ

    • Г.Амартүвшин

    • ФИДЕ мастер Н.Содбилэгт нар тус тус оролцоно.

Үүнээс гадна шигшээ багийн бус шатарчдаас:

  • Эмэгтэй ангилалд:

    • Их мастер Д.Номин-Эрдэнэ

    • ФИДЕ мастер Э.Энхрий

    • ФИДЕ дэд мастер Э.Эмүжин

    • Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан

    • Залуу шатарчид болох З.Нарансолонго, З.Наранзаяа

  • Эрэгтэй ангилалд:

    • ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар оролцохоор болжээ.

Тус тэмцээнд Энэтхэг, БНХАУ, ОХУ зэрэг шатрын их гүрнүүдийн шилдэг шатарчид оролцож байгаа нь тэмцээний түвшинг илтгэж байна. Нийтдээ Их мастер 53, эмэгтэй их мастер 19, олон улсын зэрэгтэй 228 шатарчин бүртгүүлсэн нь урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй тэмцээн болохыг харуулж байна.

Монголын шатарчид өмнө нь тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж байсан. Тодруулбал, 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул нар медалийн эзэн болж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 43 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 47 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 54 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 4 цаг 1 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 5 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 8 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 25 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 39 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 43 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 59 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 5 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 12 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 20 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 27 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top