x

Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбооны хамтран зохион байгуулж буй дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж байна. Тус тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонезийн нийт долоон орны 110 шатарчин швейцар системээр есөн өрөг тоглон ур чадвараа сорьж байна.

Таван өргийн дараах байдлаар:

  • Нээлттэй ангилалд Сингапурын их мастер Тин Жингяао 4.5 оноогоор ганцаараа тэргүүлж байна.

  • Вьетнамын олон улсын мастер Дау Кун Дүи, Монголын олон улсын мастер Г.Амартүвшин, Индонезийн олон улсын мастер Наяка Будхидхарма, Вьетнамын их мастер Нгуен Дук Хоа, олон улсын мастер Ү.Агьбилэг нар 4.0 оноотой тэргүүлэгчийг нэхэж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

  • ФИДЕ мастер Э.Энхрий таван өрөгт дараалан ялж, 5.0 оноотой итгэл төгс тэргүүлж байна.

  • Кандидат мастер Х.Баясгалан, Б.Мөнгөнзул нар тус бүр 4.5 оноотой удаалж байна.

  • Тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд Вьетнам, Филиппиний шатарчид орсон байна.

Тэмцээн өнөөдөр зургаадугаар өргийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд аваргууд ирэх сарын 2-нд тодрох юм.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 45 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top