x

Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө

Испанийн хөл бөмбөгийн шигшээ баг болон “Валенсиа” багийн домогт хөгжөөн дэмжигч Мануэль Касерес-Артесеро, олонд Маноло нэрээрээ танигдсан ахмад фэн 77 насандаа таалал төгсжээ. Тэрээр амьсгалын замын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсний эцэст нас барсан тухайгаа Испанийн шигшээ багийн хэвлэлийн алба албан ёсоор мэдээлсэн байна.

Маноло нь 1982 оноос хойш “Валенсиа” клубын үнэнч хөгжөөн дэмжигч болж, 2006 он хүртэл тус багийн бүх тоглолтыг үзэж байсан төдийгүй 1979 оноос хойш Испанийн шигшээ багийн гадаадад хийсэн тоглолтуудыг алгасалгүй дагалдан очсон ховор фен байв. Тэрбээр:

  • 10 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнд үзсэн

  • 8 удаагийн Европын аваргын тэмцээнд багийнхаа төлөө дэмжлэг үзүүлсэн

  • 2018 оны ДАШТ-ээр ОХУ-д ирсэн

  • 2022 оны Катарт болсон тэмцээнд эрүүл мэндийн шалтгаанаар очиж чадаагүй

  • 2010 оны ДАШТ-ий чухал тоглолтыг хатгааны улмаас алгассан

Түүний шигшээ багийг дэмжсэн хамгийн сүүлчийн тоглолт нь энэ оны гуравдугаар сарын 23-нд болсон Испани, Нидерландын Үндэстнүүдийн лигийн шөвгийн наймын тоглолт байсан бөгөөд испаничууд торгуулийн цохилтоор ялалт байгуулсан юм.

“Гунигтай, баяртай аль ч үед биднийг үргэлж дэмжиж ирсэн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч маань хорвоог орхин одлоо. Тайван нойрс доо, Маноло” хэмээн шигшээ багийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: TASS, Marca, Испанийн шигшээ багийн хэвлэлийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top