x

Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг

Өчигдөр Засгийн газраас зохион байгуулсан яам, агентлагуудын өдөрлөгийг сурвалжилсан манай нэг сэтгүүлч “Талбай дээрх ЭМЯ-ны өдөрлөг "Сүнс"-ийн "Чи хуурамч" дуугаар өндөрлөв” хэмээн жиргэсэн байна. Хөх инээд хүрэв.

"Намуун" хүүхдийн сангаас 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлэгт 20 машин бэлэглэлээ... гэсэн мэдээ бас соошлд шуугиан тарьж байна. Сангийн үүсгэн байгуулагч буюу хандивдагч нь манай Ерөнхийлөгчийн охин юм байх. Мөнгө нь хаанаас гарсан бол? Х.Баттулгын бараг бүх бизнес хасах баланстай явдаг гэсэн...

Гэснээс сүүлийн өдрүүдэд манай хэвлэл мэдээллийнхэн, нэгэн үед мөр зэрэгцэн “тулалдаж” явсан үзэг нэгтнүүд нэг найзынхаа эмчилгээний төлбөрийг цуглуулахаар хандив, гуйлгад мордлоо.

Бөөр солиулахаас нааш эдгэрэх боломжгүй гэсэн оноштой сэтгүүлч эмэгтэй Өмнөд Солонгосыг зорихоор болов. Зөвхөн хагалгааны өмнөх эмчилгээний төлбөр нь 160 сая төгрөг. Харин манайд улсдаа ганц байдаг “бөөрний аппарат”-ад очер дугаар олдохгүй, олдсон ч цаана нь яг адилхан зовлонтой хэдэн зуун хүн хүлээж байгаа учраас байнга орох боломжгүй. Ингээд аргагүйн эрхэнд Өмнөд Солонгост эмчлүүлэхээр болсон ч эмчилгээний төлбөрт өгөх мөнгө байсангүй.

Ингээд л сэтгүүлчдийн арми тэр чигээрээ хандив гуйлгад гарлаа даа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг болохоор хаа очиж уулзсан, сурсан хүмүүс нь цаашаа гэхгүй хүлээж авч, их, бага гэлтгүй хандив тусламж өгсөөр байгаа юм байна. Тэгсэн хэдий ч сэтгэлийн мухарт нэг л гомдолтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурьдсанаар халдварт бус өвчний тэргүүлэх эгнээнд чихрийн шижин, даралт ихсэх болон бөөрний архаг үрэвсэл ордог байна. Бөөрний архаг өвчтэй хүний тоо 600 саяас хол давжээ. Тэдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улсын байгууллага болон тухайн орны эрүүл мэндийн салбар нийт төсвийнхөө 80 хувийг зарцуулдаг гэсэн байна.

Сэтгүүлч бүсгүйн хувьд хорь гаруй жил мэргэжлээрээ ажилласан, хэвлэлийн олон ч редакцийг өлгийдөж авсан, салбартаа нэр хүндтэй, олонд нүүртэй. Гэхдээ тэрнээс болоод сэтгүүлчид ингэж яваа юм биш. Зүгээр л манай эрүүл мэндийн салбарын байж байгаа царай энэ.

Манай улсад гэхэд жилд 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог. Гэтэл дотооддоо хийж байгаа цорын ганц эмчилгээ болох бөөрний үйл ажиллагаа дэмжих аппарат нь улсын хэмжээнд ганцхан. 2000-аад онд анх сэтгүүлч болоход сонсч байсан энэ тоо хорин жилийн дараа яг хэвээрээ. Энэ хорин жил эрүүл мэндийн салбар хаана байсан юм бэ? Энэ хооронд хэдэн Засгийн газар солигдож, хэдэн хүн Эрүүл мэндийн сайдаар ажиллав. 

Өөрсдөө хоолны хордлого аваад Солонгос нисдэг, “шинжилгээний цаг авчихсан байсан юм, ганц өдөр гадагшаа явж болохгүй юу" гэж ялархдаг мөртлөө өдөр тутам эмнэлгийн хаалга /дотоодынхоо шүү/ сахиж, амь гуйж яваа жирийн иргэдийн төлөө яагаад хуруу хумсаа хөдөлгөж болдоггүй улс юм. Яахаараа эрүүл мэндийн наад захын /бөөрний архаг өвчинтэй тэмцэхийн тулд улс орнууд төсвийнхөө хэдэн хувийг зарцуулж байгаа талаар дээр хэлсэн/ үйлчилгээ авахын төлөө Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүдийг царайчилж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга луу утас цохиж, “хар цагаан пиарыг чинь хийе” гэж гуйж гувшиж явах ёстой вэ?

Ямар ч хүнд хувийн нэр төр, ажил мэргэжлийн үнэ цэнэ гэж юм байдаг. Гэвч тэрнээс илүү үнэ цэнэтэй зүйл бол хүний амь, амьдрал. Хүний амь, амьдрал цаг минутаар хэмжигдэх тэр мөчид хүн өөрийн эрхэм чанар, ёс суртахуунаа гээдэг. Зааг хязгаарыг ч давдаг. Энгийн үед маш олон хүн эрүүл мэндийн салбарын энэ доройтлыг шүүмжилдэг атлаа яг өөр дээр нь ирэхээр, үр хүүхэд, эцэг эхийнх нь амь насаар хэмжигдэх тэр мөчид юу ч хийхээс буцахгүй болдог. Гуйж гувшина, танил тал, арга саам хайна, аргаа бараад авилгадна. Яг л тийм тохиолдол сэтгүүлчдэд ирээд байна. Сэтгүүлч ч гэсэн хүн.

Тиймээс хэн ч “Эрүүл мэндийн сайд та юу хийсэн бэ?” гэж асууж зүрхлэхгүй байна. Хэн нэг нь “Ерөнхий сайд та юу харж байсан бэ? гэж асуухгүй, үзгээ бариад давшихгүй байна. Гэсэн ч ард нь "гадаадад л эмчлэх юм байна, хагалгаа хийнэ гэсэн, хандив тусламж үзүүлээч" гэсэн "ард түмний" цуваа хэдэн зуугаараа. Энэ тэгээд хэний буруу вэ?

Б.ЗАЯА

                                            

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITY (197.211.63.108)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
  • DR. ADITY (197.211.63.108)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
  • MRS MARIE (197.210.64.60)
    Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг өгсөн нэг хүний гэрчлэлтэй таарч эмчтэй холбоо барихаар шийдлээ. Радж Девашис миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэддэг бөгөөд азаар миний хувьд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж бөөр хэрэгтэй байдаг тул аль болох олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаа тул бид хэлэлцээр хийж, өнөөдөр би маш их баяртай байна гэж хэлэв. олон жилийн турш ядуу амьдарч байгаад нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр 700,000 ам доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд бөөрнийхөө аль нэгийг зарах уу эсвэл эмч Ражтай холбоо барихаас бөөр худалдаж авах уу? Narayanahealthcare.in@gmail.com
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • DR. ADITY (105.112.96.66)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 13 цаг 58 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 14 цаг 6 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 14 цаг 16 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 14 цаг 21 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 14 цаг 28 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 14 цаг 35 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 14 цаг 41 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 15 цаг 50 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 16 цаг 7 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын...
Top