x

Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуган үүдээ нээлээ

Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах багтаамжтай “Батцагаан” их цогчэн дуган өчигдөр үүдээ нээлээ.

Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлжээ. 2006 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны захиалгаар "Батцагаан" их цогчэн дуганыг барилгын ажлыг эхлүүлсэн байна. 21212 м2 талбай бүхий 7 давхар дуган өндөр үүдээ өчигдөр нээж, хол ойрын сүсэгтэн олон, эрдэмтэн мэргэд зочид гийчдэд Монголын Үндэсний их театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг толилууллаа.

Түүнчлэн Батцагаан цогчэн дуганы нээлтийн арга хэмжээг тохиолдуулан "Самвад-III" олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулж, эрдэм шинжилгээний хуралд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Камбож, Мьянмар, Тайланд, Бангладеш, Балба, Хонг Конг, Сингапур, Вьетнам зэрэг 18 орны 80 гаруй зочин уригдан оролцож байна.

Энэ удаагийн хурлаар хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болох “Зөрчлөөс зайлсхийх”, “Байгаль орчны аюулгүй байдал”, “Азийн ардчилал” зэрэг сэдвээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Батцагаан цогчэн дуганы нэгдүгээр давхрын гол танхимд VIII Богдын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Бурханы шашны өв соёл” үзэсгэлэнг  дэлгэжээ. Энд Богдын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс болон Өндөр Гэгээн Занабазарын урласан бурхныг нийтэд нээлттэй дэлгэн сонирхууллаа. 

Маргааш буюу 8-ны ням гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хүрээ цам-Даншиг наадам-2019”-ыг "Батцагаан" цогчэн дуганын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top