x

Н.Лүндэндорж: 17 шүүгчийг түдгэлзүүлснээр УДШ-ийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа үндсэндээ зогссон

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн анхан шатны болон давж заалдах шатны зарим шүүгч, судлаачид сэтгүүлчидтэй хамтарсан уулзалт хийлээ.

 

Уулзалтын үеэр хуульч, судлаачид болон шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдаж буй гурван заалт /48.1, 49.5, 49.6/-ыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан 49.5 буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийг гишүүнтэй байлгах тухай заалтыг онцоллоо.

 

Үндсэн хуулийн 49.5  “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно" гэжээ.

Хууль зүйн доктор О.Мөнхсайхан энэ тухай "1992 оны Үндсэн хуульд багтсан чухал үзэл баримтлал нь Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулах байв. Гэхдээ ямар бүрэлдэхүүнээр байгуулах тухай заалт ороогүй. Тиймээс Үндсэн хуульдаа энэ тухайг баталгаажуулах нь зөв" гэсэн юм.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж 48.1 буюу Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг дэмжиж байгаагаа тодотгож байв. Энэ тухай шүүхийг тойргийн журмаар байгуулах тухай заалт бөгөөд ингэснээр шүүхийн хараат бус байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Үндсэн хуулийн 48.1 "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр шүүхийг тойргийн журмаар байгуулах тухай тусгасныг дэмжиж байгаа. 

Ачаалал багатай ажилладаг шүүхийн шүүгчид жилд дунджаар есөн хэрэг оногддог бол нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 158 хэрэг шийдэж, 200 орчим шүүх хуралд оролцдог" гэлээ.

Мөн тэрбээр ачааллын хувьд ялгаатай хэр нь илүү цаг, ур чадварын нэмэгдэл байдаггүй тул ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд тойргийн журмаар шийддэг байх нь оновчтой гэсэн юм.

Уулзалтын үеэр 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснээр ачаалал хэр нэмэгдэж байгаа талаар сэтгүүлчид тодрууллаа.

Тодорхой шалтгааны улмаас эрхийг нь түдгэлзүүлээд буй нэр бүхий шүүгчдийн дөрөв нь нийслэлийн Давж заалдах шатны шүүгч бөгөөд үүний улмаас ачаалал ихээхэн нэмэгдээд байгааг тус шүүхийн шүүгчид хэлж байв. Тодруулбал, дөрвөн шүүгчийн эрх түдгэлзсэнээр Давж заалдах шатны нэг шүүгч өдөрт 20 гаруй шүүх хурлын бүрэлдэхүүнд ажиллах болжээ.

Харин Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ зогсоод буйг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хэллээ. Тэрбээр "Нэр бүхий 17 шүүгчийн бүрэнН эрх түдгэлзсэнээс үүдэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим үндсэндээ зогсчихсон, хэдэн зуун хэрэг хүлээгдэж байгаа тул асуудлыг үнэн зөвөөр, аль болох түргэн шийдэж өгөхийг хүссэн бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн. Нөхцөл байдал ямар байгааг хаа хаанаа ойлгож байгаа учраас анхаарч ажиллаж байгаа" гэв.

Тэрбээр "Шүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр:

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top