x

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага жиргээчийг шалгаж байгаа нь үнэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалтай холбоотойгоор цахим хуудаст Орос, Монголын харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн зарим иргэнийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон твиттер орчинд Элийрэгч нэрээр олонд танигдсан иргэн Ц. Уянга нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод буй.

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

 

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор цахим орчинд байр сууриа илэрхийлсэн нэр бүхий жиргээчдийг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл ил боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Эрх бүхий байгууллагаас нэр бүхий твиттер ашигладаг иргэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Эрх бүхий байгууллагаас мэдээлэл ирж буй тохиолдолд цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ дагуу холбогдох нэр бүхий хаягтай твиттер хэрэглэгч иргэдийг шалгаж байна.

Гэхдээ дээрх иргэдтэй холбоотой асуудал зөрчлийн шинжийг агуулж байна уу, аль эсвэл гэм буруугийн шинж агуулж буй талаар одоогоор яригдах болоогүй. Би хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан.

Тухайлбал, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлд хүний эрх чөлөө, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар хүмүүс өргөнөөр ярьдаг. Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Гэхдээ Үндсэн хуулийн тулгуур зарчимд “Та эрхээ эдэлж болох ч таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэсэн зарчим байдаг. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна гээд дур зоргоороо байж болохгүй. Хүмүүс эрхээ мэдэж ярьдаг ч үүргээ тэр бүр мэддэггүй.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан татвар төлөх, эх орноо батлан хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэсэн үндсэн үүргийг зааж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр сошиалд танигдсан хэрэглэгчийг олон хүмүүс дагадаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүс мэдээллийг түгээж буй нэг суваг болчихлоо.

Тэгэхээр бид хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхдээ бусад хуульд заасан иргэний журамт үүргийг биелүүлэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Дээрх хэрэгт тухайн жиргээчдийн бичсэн зүйл тодорхой ашиг сонирхолтой байгаа эсэхийг манай холбогдох нэгжүүд шалгаж тогтооно.

-Жиргээчдийг Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх яриа байна?

-Холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсний дагуу бид бодит байдлыг шалгаж тогтооно. Үүний дараа жиргээчдэд хариуцлагын асуудал яригдах уу, эс яригдах уу гэдэг нь тодорхой болно.

-Нэр бүхий иргэдийн цахим хаягийг хаасан гэсэн үнэн үү?

-Цагдаагийн байгууллагаас тийм ажиллагаа явуулаагүй.

-Зарим жиргээчээс байцаалт авсан гэв үү?

-Одоогийн байдлаар байцаалт авсан зүйл байхгүй.

"Зууны мэдээ" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top