x

Халуун амь, бүлээн цусаа зориулсан эх орончдын яруу алдар бадартугай

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ,

Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа,

Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин тулалдсан халуун эх орончдын баатарлаг гавьяаг дурсан тэмдэглэж байна.

Хүнд бэрх цагт анд нөхрийн ёсоор туслан дэмжиж, дайны фронтод ялалтын төлөө мөр зэрэгцэн тулалдсан Оросын Холбооны Улсын хатан зоригт дайчдын суу алдрыг ялалтын баярын энэ өдөр дурсан тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.

Энэхүү ялалт хоёр орны ард түмний хамтын ялалт байсан бөгөөд дайны талбарт цусаар гагнагдсан ахан дүүсийн нөхөрлөл энхийн цагт ч тууштай үргэлжлэн уламжлагдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, олон улсын тавцанд харилцаа, хамтын ажиллагаа маань тууштай гүнзгийрэн хөгжсөөр байна.

Эрхэм иргэд ээ,

Тэртээ найман арваны өмнө Монголын дорнод хязгаар, Халх голд болсон энэхүү түүхэн үйл явдал монголчуудын хувьд Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг баталгаажуулах, дэлхий дахинаа энхийг тогтоох ариун үйл хэргийн төлөөх баатарлаг тэмцэл байсан юм. Түүнчлэн дэлхийн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн эзэн Богд Чингисийн үр сад, тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин буйн илэрхийлэл болсныг бид мартах учиргүй.

Халх голын дайны түүхийг судлаачид янз бүрээр тайлбарлах нь бий хэдий ч энэ бол аугаа эх орны II дайны угтал, энэ гамшигт дайн энхийг эрхэмлэгчдийн ялалтаар төгсөх урьдач нөхцөл, дэлхий хэмээх нэгэн гарагийн үр сад энх амар оршин амьдрахын чухал баталгаа болсон гэж үзэх үндэстэй.

Тиймээс Халх голын дайны түүхэн ач холбогдол, ахмад дайчдынхаа байгуулсан гавьяаг үеэс үед дархлан мөнхөлж, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх нь монгол хүн бүхний эрхэм журамт үүрэг мөн.

Түүхэн ойн энэ өдөр Халхын голын дайнд оролцож, ялалтыг дархалсан халуун эх оронч, баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийе.

Эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, Монголын ард түмний эрх чөлөө, жаргалант амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эх орончдын яруу алдар бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top