x

Барилгын компаниуд түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлжээ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, НИТХ-ын Тэргүүлэгч  Ш.Үнэнбат нар өчигдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа.

“Бармон” ХХК Дэнжийн мянга орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх төслийн хүрээнд 3,358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Шинэ үе констракшн” ХХК-ийн “Санни Сайд апартмент” урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, “Оч-Үжин” ХХК-ийн “Би-ван” /B-оne/ орон сууцны хорооллын 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.

БХБЯ Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар иргэдийг хангах бодлого баримталж байна. Засгийн газраас түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг бүрдүүлж өгснөөр хувийн ААН, байгууллагууд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн томоохон төсөл болж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Иргэд орон сууцаа урьдчилгаагүй, таван жилийн хугацаанд сарын сая төгрөгийн төлөлтөөр орон сууцаа авах боломж бүрдэж байгаа юм. Түрээслээд өмчилж байгаа хэлбэр нь “Бармон” ХХК-ны санхүүгээ босгож байгаа гол хэлбэр нь. Сар болгон төлбөрөө төлж чадах чадвартай иргэдэд нээлттэй” хэмээн хэллээ.

Иргэдийн эрэлтэд нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна компанийн хувь лизингээр  орон сууцтай болох төслийг хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар 29 аж ахуйн нэгжийн 43 төслийн 4,975 айлын орон сууцны төслийг 2-8 жилийн хугацаатай, урьдчилгаа 30-50 хувийг төлөөд жилийн 5-18 хувийн хүүтэй компанийн хувь лизингээр борлуулж байгаагаас 2,689 айлын орон сууц борлогдож, 2,286 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Нийт борлуулалтын явц 54 хувьтай байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top