x

С.Амарсайхан: Дахин төлөвлөлтийн ажилд оролцсон ААН-үүд төлөвлөлтийн дагуу ажлаа хийх хэрэгтэй

Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө.

Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Буурал сутай” компанийн захирал Д.Одбаяр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 48 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс газраа чөлөөлж өгсөн иргэдэд 18 айлын орон сууцыг өгнө. Барилгын ажил дуусах шатандаа орсон. Есдүгээр сард комисс хүлээж авснаар ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийх хэрэгтэй. Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хаягдаад орчны бохирдол, хаягдал үүссэн нөхцөл байдалтай байж таарахгүй. Хичнээн сайхан орон сууц барьсан ч орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ажлыг орхигдуулж, иргэд, оршин суугчдын ая тухыг алдуулж болохгүй. Газрын чөлөөлж авчихаад бүхэл бүтэн таван жил барилга байшин нь ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог асуудал байх ёсгүй. “Буурал сутай”, “Асар өргөө” танай хоёр компани ажлаа шуурхайлж, барилгын ажлыг дуусган, гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлаа хийх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 26 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 3 цаг 30 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 3 цаг 35 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 3 цаг 40 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 3 цаг 58 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 4 цаг 8 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 4 цаг 21 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 4 цаг 28 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 5 цаг 25 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 5 цаг 35 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 5 цаг 47 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 5 цаг 58 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цаг 51 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top