x

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна

Хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгав.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Нутагт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус цэцэрлэг нь 14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ.

Мөн Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4,4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх аж.

Одоогийн байдлаар газар шорооны ажлууд хийгдэж дуусаад тохижилтын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэвч нийт тохижилт хийгдэх талбайн 57 хувь нь хувийн хэвшлийн “Вантрейд” ХХК-ний эзэмшлийн газарт харъяалагдаж байгаагийн улмаас газрын маргаан үүсч, асуудал нь шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд  хүрсэнтэй холбогдуулан цэцэрлэгжүүлэлтийн ажил саатахад хүрсэн байна.

Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүдэд  ногоон байгууламж бүхий цэцэрлэгт талбай байгуулах асуудал юу юунаас чухал. Богд хааны музейг түшиглэн байгуулах  хөшөөт цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учраас ирэх долоо хоногийн ажлын өдөр тухайн орчинд газар эзэмшиж байгаа компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, шүүхийн бус аргаар ойлголцолд хүрэх, улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эрчимжүүлэх”-ийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Дараагаар нь хотын удирдлагууд Богд хааны ордон музейгээр зочилж, үзмэрүүдтэй нь танилцав. Богд хааны ордон музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаатар хотын удирдлагуудда хандан сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Богд хааны ордон музейн тохижилтыг сайжруулах, үзмэрүүдийг сэргээн засах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.   

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top