x

Хотын захирагч газар тариалан эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Экспо Монгол" ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор наймдугаар сарын 31-н, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд “Атар-60” газар тариалангийн үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнгийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хотын захирагч С.Амарсайхан “Хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байгаа энэ цаг үед нийслэлчүүдийг эрүүл, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хямд үнээр хангах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгын дор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэлээ.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө зүтгэж, эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд тогтвортой нийлүүлэн ажиллаж байгаа газар тариалан эрхлэгчдийг нийслэлийн удирдлагууд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж өргөнөөр оролцож байгаа юм.

Түүнчлэн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал үйлдвэрлэдэг 40 орчим иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНВУ зэрэг гадаадын компаниуд оролцож буй бөгөөд энэ үеэр иргэд, олон нийтэд хүнсний ногооны зохистой хэрэглээ, агро технологийн талаар зөвлөгөө өгөх аж.

Шинэ ургацын бүтээгдэхүүнээ борлуулахаар үзэсгэлэнд оролцож байгаа тариаланчидтай уулзаж, санал солилцон, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжээс худалдан авсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top