x

Мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна гэв

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Улаан төлөөлөгчийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд Монгол-Германы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Мөн тэрээр ХБНГУ-тай Био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, органик хүнсийг баталгаажуулж, экспортлох бодит боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чингэхдээ тархавар зүй, оношилгоо эмчилгээ, гоц халдварт, халдварт өвчин, празит, шимэгдэгч өвчин зэрэг салбарын малын эмчийг давтан сургах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа арьс шир боловсруулах үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчний чадавхийг ХБНГУ-д дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

ХХААХҮ-ийн сайдын тавьсан саналыг ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл нааштайгаар хүлээн авч эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулах бүрэн боломж бололцоо байгааг илэрхийлсэн. Ингэхдээ холбогдох байгууллагууд хооронд тэр дундаа Хөдөө аж ахуйн сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан мэргэжилтэн солилцох, туршлага хуваалцах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Талууд ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Германы мах махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүн тэр дундаа олон төрлийн бяслаг, гүүний саам үйлдвэрлэх дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, бусад шаардлагатай материалуудыг оруулж ирэхэд урт хугацааны нэн хөнгөлөлттэй хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломжийг хамтран эрэлхийлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top