x

"ШШГЕГ Сангийн яамны давсан орлогоос 1.5 тэрбум гаруй төгрөгөөр 29 автомашин худалдан авсан"

Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тодорхой тооны машин, худалдан авсан. Тухайн үед худалдан авалт хийхдээ 1,567,400,000 сая төгрөгөөр 29 ширхэг машин худалдаж авснаас зөвхөн нэгийг нь онцолж яриад байна. 

Туслах үйл ажиллагаанаас олсон болон давсан орлогыг санхүүгийн дараагийн жилд нь Сангийн сайдын зөвшөөрлөөр олгодог. Энэ орлогоос тэдэн төгрөг хуваарилж өгөөч гэдэг хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. 

Ингээд ШШГЕГ-ын 360 сая төгрөгөөр лексус маркийн машиныг “Лотус голд майнинг” ХХК-аас, зургаан ширхэг приус маркийн машиныг “Энхзул трэйд” компаниас, УАЗ фургон маркийн 17 машиныг “УАЗ мега” компаниас, гурван ширхэг автобус, бохир соруулах Газ маркийн 2 машин худалдан авсан. 

Сошиалд цацагдсан мэдээлэлд “Лотус голд майнинг” компанийг хар тамхи, мафитай холбоотой мэтээр гүтгэсэн байсан. Тиймээс тус компани энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн” гэлээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МАН-ЫН ГИШҮҮН (150.129.141.228)
    ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮНИЙ ШАХАА НАЙМААНД ХУТГАЛДСАН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН 570 - ЫН ТАЛААР ОНЦОЛЖ ЯРИХГҮЙ ХӨНДӨХГҮЙ , ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ӨӨР ЮУГ ХӨНДӨХ ЮМ !!! ЭЦСИЙН ЭЦЭСТ ШШГЕГ ЧИНЬ АВТОСАЛОН УУ !!!
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.42.164)
    Төрийн байгууллага бүр гаражаа шийдэж чадвал автомагинтай байх нь авто баазаас машинаар үйлчлүүлэхээс хамаагүй зардал бага гардаг юм уг нь. Засгийн газрын болон хотын автобаазууд тариф өндөр, ямбий машин нь ажил үймүүлнэ, яг явсан өага км бичиж өгвөл жолооч нь цалин авахгүй бөөн хэрүүл марнаан гардаг. Сэтгүүлчид учрыг нь мэдэхгүй байж хэт туйлширч шүүмжлэхдээ анхаар
    2019 оны 09 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top