x

Махны үнэ сүүлийн нэг сард тасралтгүй нэмэгдэв

Хичээл, сургуулийн бэлтгэлтэй  зэрэгцээд иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа энэ үед махны үнэ бүр долоо хоног тутамд 300-500 төгрөгөөр нэмэгдээд байгааг Нийслэлийн статистекийн газраас гаргасан байна.

Бодит байдалд махны үнэ ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар бид хотын төвд байрлах  “Баянзүрх” захаар орсон юм.

Сургуулийн насны гурван хүүхдээ дагуулан яваа нэг эмэгтэй “Миний охин хичээлийн эхний өдрүүдэд дэвтэр бараг хэрэг болохгүй дээ. Өнөөдөр ээжийнх нь мөнгө дууссан одоо жаахан мах авах л мөнгө байна гэсээр махны тасаг руу орлоо.

Түүнтэй уулзахад “Бид Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Хоол хүнсээ энэ захаас авдаг. Сүүлийн өдрүүдэд махны үнэ нэмэгдээд байна. Олон айл өрхөд  хүүхдэдээ хэдэн ширхэг дэвтэр авах уу, эсвэл хоногийн хоолны махаа авах уу гэсэн сонголттой тулгарч байна. Өмнөх жилүүдэд арай ч ийм байгаагүй. Энэ жилийн тухайд мах үнэтэй байна.

Хоосон хонолтой нь биш гээд дэвтэр авах мөнгөөрөө ганц кг мах авч байна” гэж ярив. Хажуунаас өөр нэг эмэгтэй “Ер нь цалин амьдралд хүрэлцэхгүй хэцүү байхад махны үнэ нэмэгдэхээр бүр л хэцүү байна. Манайх шиг олон сая толгой малтай хэр нь мах нь ийм үнэтэй улс бараг байхгүй байх. Зун  махны үнэ жаахан буусан. Харин одоо эргээд  нэмэгдчихэж” гэв.

“Хичээлийн хэрэгсэл авах уу, мах авах уу" 

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ сарын 28-ны өдрийн мэдээгээр хотын төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах худалдааны төвд хийсэн судалгаагаар үхрийн цул мах кг нь 13,875, хонины мах 9,767 төгрөг байна.

Өмнөх долоо хоногоос хонины мах 0.7-1.74 хувь буюу 67-167 төгрөгөөр өссөн. Харин үхрийнх 2.3 хувь буюу 313 төгрөгөөр өсжээ. “Баянзүрх” захад хонины мах ястай, ясгүйгээсээ хамаарч 9,000-10,000, үхрийнх 9,580-13,875, адууны мах 9,000 төгрөгийн үнэтэй байгааг графикаар харуулсан байв.

Харин бодит байдал дээр “Баянзүрх” захад хонь, үхрийн мах 10-14 мянган төгрөг байсан юм. Иргэн Л.Энхбаяр “Махны үнэ нэмэгджээ. Хямдаар нь сээрний мах авлаа. Үхрийн гуяны мах 14,000-14,500, сээрний мах 11,000, хонины нойтон мах 8,800-9,000, шулсан цул нь 10,000 төгрөг байна” гэв. Зарим махны худалдаачид “ Махны үнэ өсч байгаа нь Хятад руу мах экспортолж байгаатай холбоотой  гэж байв.

"Бодит байдал дээр 411-625 төгрөгөөр нэмэгджээ"

“Баянзүрх” захын худалдагч Ч.Ламсүрэнгээс махны үнэ яагаад нэмэгдэв. Өнгөрсөн долоо хоногт арай хямд байсан гэж байна” гэж асуухад тэрээр “Бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой.

“Хүчит шонхор” захаас махаа бөөнддөг. Өнөөдөр хонины мах ястай, ясгүйгээс хамаарч 8,750, үхрийнх 13,500 төгрөгөөр авсан. Уг нь хэд хоногийн өмнө 200-300 төгрөгөөр хямд байсан гэв. Бид мөн  “Меркури” захаар орлоо. Хонь, үхрийн мах 10-15 мянган төгрөгийн үнэтэй байсан” гэв. Иргэн Л.Загдаа.”Ард түмний амьдрал хэцүү байхад махны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд том дарамт учруулж байна.

Тэтгэврийн хэдэн төгрөгөө махандаа л өгч байна” гэв. Олон ам бүлтэй айлд хүнд тусч байна” гэв. Ийнхүү зургаа, долдугаар дугаар сард махны үнэ дунджаар 8,500-12,500 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр даруй 411-625 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь шатахууны үнэ өссөнтэй холбоотой гэдгийг махны ченж, худалдаачид хэлж байлаа.

Өнгөрсөн зургадугаар сард махны бөөний үнэ дунджаар 8,000, улсын баяр наадмын үеэр 12,500 хүрч байсан мах аажимдаа буусаар хамгийн багадаа 10 мянган төгрөгт хүрчээ. Харин  энэ сарын эхээр 11,587 төгрөгт хүрч тогтворжсон ч 28-ны байдлаар дахин нэмэгдсэн нь энэ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top