x

“Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нээхээр болжээ. Тус үзэсгэлэнг Монгол улсын үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулах аж.

Үзэсгэлэнд 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэх бөгөөд Монцамэ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг гэрэл зургийг дэлгэн үзүүлэх юм.

Халх голын тулалдаанд байгуулсан ялалт нь өнөөг хүртэл Орос-Монголын ард түмний найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсоор байна. Түүнчлэн Халх голд байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдын ялалт нь цэрэг, улс төрийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн үнэлэгддэг. Милитарист Япон улс ЗСБНХУ руу довтлох төлөвлөгөөнөөсөө татгалзсан бөгөөд улмаар 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт-Японы төвийг сахих тухай гэрээнд гарын үсэг зурсан нь ЗХУ-д гол хүчээ Германы фашизмын эсрэг тэмцэхэд төвлөрүүлэх боломж олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 52 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 58 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 1 цаг 7 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 1 цаг 8 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 1 цаг 11 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 1 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа 1 цаг 15 мин Нийслэлийн сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулна 1 цаг 18 мин Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 3 цаг 22 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 3 цаг 25 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 3 цаг 28 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 3 цаг 30 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 3 цаг 31 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 3 цаг 32 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 3 цаг 39 мин О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард түмний баялаг байх ёстой 3 цаг 45 мин Засгийн газар: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 4 цаг 4 мин Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ 4 цаг 44 мин “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор 4 цаг 52 мин ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна 5 цаг 15 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б...
Top