x

“Амгалан” станц орчмын үерийн хамгаалалтын барилгын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ.

Тодруулбал, үерийн суваг барих ажлын трассд орсон айлыг чөлөөлөх үүрэг даалгаврыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, газар чөлөөлөлт хийгдсэний дараа барилгын ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, үерийн усны  үерийн байгууламжийн цэвэрлэгээ хийх, авто зам руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авах, шороон замыг тэгшлэх, засах, хайргаар хучих зэрэг үүрэг даалгаврыг Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-т, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилгын ажил нь хоёр үндсэн сувгаас бүрдэх ба нэгдүгээр сувгийн трассын газрыг чөлөөлөх асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар өмчлөгчтэй харилцан тохиролцоонд хүрч хашаа, байшинг буулгах ажил эхэлсэн ба энэхүү сувагт хэрэглэх төмөр бетон эдлэлүүдийг бэлдэж дуусчээ. Тэгвэл үерийн хамгаалалтын хоёрдугаар сувгийн трапец суурийн цутгалтын ажил дуусч, хажуу налуугийн төмөр бетон эдлэлийг угсрах ажил хийгдэж байна. Энэ ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.  

Үерийн байгууламжийн барилгын ажил дуустал тухайн орчны айл өрхийг усанд автахаас сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-4” ОНӨААТҮГ-аас үерийн далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу шороон далан босгох ажлыг гүйцэтгэв.

Их хэмжээний үерийн усны нөлөөгөөр эвдэрсэн шороон замыг хайргаар хучиж, засах ажлыг Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ-аас судлан холбогдох төсөв, тооцоог гарган нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top