x

Шүгэл үлээгчдийг хамгаалахад НҮБ дэмжлэг үзүүлнэ

НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст өнгөрсөн тавдугаар сард манай улсад айлчилсан. Монголд хагас сар ажиллаад буцахдаа “Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ” гэдэг асуултад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төр, хувийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ асуусан ч нэгдсэн ойлголт бүхий хариулт сонсож чадаагүй гэдгээ тэрбээр онцолж байв.

 

Мөн айлчлалын үр дүнд  “Монголд хүний эрхийг хамгаалагчид айх аюулгүй, бүхий л талаар дэмжигдэж байна уу” гэсэн асуултад хариулт өгөхийг зорьсон. Гэвч Монгол Улсад хууль дээдлэх зарчимд ухралт гарч, иргэний нийгмийн орон зай хумигдах хандлагатай байгаа нь харамсалтай” гэсэн дүгнэлтэд хүрснээ хэлсэн байдаг.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишель Форст Монголд  ажилласан тайлангийнхаа үндсэн дээр дахин манай улсад ирэхээр болжээ. Тэрбээр ирэх сарын 4-7-ны өдрүүдэд айлчлах юм байна. Хэдийгээр манай улс НҮБ-ын шинжээчдэд хамгийн нээлттэй улс ч тусгай илтгэгчид улс орнуудад ингэж ойрхон ажилласан тохиолдол ховор байдаг аж.

Мишель Форст энэ удаад Монгол дахь хүний эрхийн хамгаалагчдын  аюулгүй байдлыг хуулиар баталгаажуулах зорилготой ирж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн хавар 14 хоног ажиллахдаа хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн байгууллагуудын төлөөллөөс гадна иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, малчид, шүгэл үлээгчид, хөгжлийн бэрхшээлтэй болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч гэх мэт хүний эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог 100 гаруй хүнтэй уулзаж ярилцсан байна.

Гэвч сүүлийн үед батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүд  хуульд захирагдах зарчимд ухралт хийж, иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байгаа. Мөн хүний эрхийг хамгаалагчдыг гутаан доромжлох, шахалт дарамт үзүүлэх, гэмт хэрэгт гүтгэх, нийгмийн сүлжээгээр элдэв үгээр дайрч давшлах, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь хязгаарлах гэх мэтээр хүсэл зоригийг нь мохоож байгаа учраас дахин ирж ажиллах шаардлага тулгарчээ.

Нутаг буцахынхаа өмнө Мишель Форст хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Хүний эрхийн гэрээний дагуу аливаа улс орны төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээх ёстой. Үүнд хүн бүр, ганцаараа буюу бусадтай хамтарч, хүний эрхийг хамгаалах болон биелүүлэхийн төлөө зүтгэх эрхийг баталгаажуулах явдал орно.

Өөрөөр хэлбэл, бидний хэнд ч, хүний бүх эрхийг хамгаалах эрх байдаг гэсэн үг юм.  Хүний эрхийг хамгаалагчид байхын тулд тэд заавал аль нэг бүртгэлтэй байгууллагад харьяалагдах албагүй. Тэд бол хүний эрхийн түгээмэл байдалд итгэдэг, хүний эрхийг хамгаалахын төлөө зүтгэдэг жирийн нэгэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд юм.

Хүний эрхийн хамгаалагчид бол өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг, ардчиллыг эрхэмлэж түүнийг нээлттэй байхыг шаарддаг, олон ургальч үзэлтэй, идэвхтэй хүмүүс юм. Энэ тодорхойлолтыг Монголд тэр бүр сайн мэддэггүй, ойлгодоггүй бололтой. Хүний эрхийг хамгаалагчдыг хөхиүлэн дэмждэг, тэдэнд боломж олгодог, бүрэн эрхийг нь эдлүүлдэг таатай орчин бүрдээгүй байна.

Хуулийн “аюултай” нэмэлт өөрчлөлтүүд  улс төрийн эрхийг цөөн хүний гарт төвлөрүүлэх чиг хандлага бий болгож байгаа нь ноцтой хэрэг юм. Энэ нь Хүний эрхийг хамгаалагчдын дунд айдас төрүүлж байгаа тул тэдний заримыг нь цаашид хүний эрхийг хамгаалах ажлаа хийхээс татгалзахад хүргэж байна” гэсэн юм.

Гэтэл НҮБ-ын тусгай илтгэгчийн анхаарлыг татаж дахин Монголд ирэхэд хүргэсэн Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл манай улсад бэлэн бий. 2017 онд боловсруулсан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын автортой хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн хавар буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Монголд хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах шаардлагагүй гэж үзсэн гэсэн үг.

Харин ХЭҮК болон иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний талаар дуугарсан сэтгүүлч, өмгөөлөгч, байгаль орчны хамгаалагч нарт  халдсан, айлган сүрдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан. Харамсалтай нь эдгээр хэргийг хохирогч нь хүний эрхийн хамгаалагч байсан гэдгээр нь авч үзээгүй, үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй байна.

Тиймээс хүний эрхийн хамгаалагч нарыг хамгаалах хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хуулиар хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлыг тодорхой болгож, шүгэл үлээгчид хүний эрхийн хамгаалагч байж болох учраас  хамгаалагдах боломжтой гэсэн санааг тусгасан байна. 

Зоригтой байж үгээ хэлснийхээ төлөө, шударга үнэнийг хамгаалсныхаа төлөө, өөрийн болон бусдын, улмаар ирээдүй хойчийн эрхийг хамгаалж зогссон хэн ч эрсдэлд орох ёсгүй гэж үзэж хүний эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг Эрүү, Зөрчлийн тухай хуулиудад тусгаж өгөхөөр оруулжээ.  Харин НҮБ-ын дэмжлэгтэйгээр хүний эрхийн хамгаалагчдын эрхийг хуулиар баталгаажуулах ажлууд хийгдэх юм байна.

"Зуун мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 2 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 1 цаг 11 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 1 цаг 12 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 1 цаг 15 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 1 цаг 19 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа 1 цаг 19 мин Нийслэлийн сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулна 1 цаг 22 мин Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 3 цаг 26 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 3 цаг 29 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 3 цаг 32 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 3 цаг 34 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 3 цаг 35 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 3 цаг 36 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 3 цаг 43 мин О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард түмний баялаг байх ёстой 3 цаг 49 мин Засгийн газар: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 4 цаг 8 мин Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ 4 цаг 48 мин “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор 4 цаг 56 мин ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна 5 цаг 19 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б...
Top