x

Налайхын шинэ замыг ирэх сарын 20-нд нээнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөрГацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.

 

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 20-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах”-ыг үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай” гээд “Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна” хэмээлээ. Гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсаны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн” гэж танилцууллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа.

Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг албан ёсоор хэллээ

Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ” гэсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

 
 
 
 
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top