x

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Эрдэнэс-Тавантолгой” ХК иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргасан байна. Гаргасан хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд, 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдэд, 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байгаа гэлээ. Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан  байна.

Мөн тус компани 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтжээ. Гэхдээ ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан байна.

Тэдний танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой гэж үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Орон нутгийн өмчит жижиг “Таван-толгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3,000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс би ч гэсэн өөрийн зүгээс хувилбар дэвшүүлж байна.

Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

2007 онд Тавантолгойн ордыг 100 хувь гадныханд өгөх гэж байсныг МоАХ-ныхон жагсаал цуглаан хийж байж 96 хувийг нь төрийн мэдэлд авахуулсан, хоёрт 2015 онд Засгийн газар Тавантолгойг 60 жилээр өгч явуулах гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хамтарч авч үлдсэн шүү. Гуравдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзээд сонгогчдын олонхи нь намайг дэмжсэн учраас би ногдол ашиг тараа гэж хэлж байгаа юм. Түүнээс бид танай компанийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоогүй.” гэсэн юм.

Мөн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Иргэд саналын эрхгүй ч гэсэн ногдол ашиг авах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч маш тодорхой зүйл ярьж байгаа. Жижиг Тавантолгой компани өнгөрсөн жилд 4 сая тонн нүүрс зарж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 8.4 сая тонн нүүрс зарсан байна. Хар ухаанаар бодоход аль аль компани нь өргүй учраас хоёр дахин илүү нүүрс зарсан компани хоёр дахин илүү ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ компанийн эзэд бол та нар биш. Үндсэн хуулийн дагуу энэ компани иргэдийнх. Тиймээс иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой” гэлээ.

Мөн иргэдэд ногдол ашиг тараах болоод хувьцааг нь нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

“УИХ 57-р тогтоол гаргахдаа иргэдийн саналын эрхийг хаагаагүй. Засгийн газрын хэмжээнд иргэдийн саналын эрхийг хаачихаад байгаа. Иргэдэд тараасан 1072 хувьцааг эргэж, буцаж авсаар өнөөдөр 2.5 сая хүнд хувьцаа бий. Одоо энэ хувьцааг саналын эрхтэй болгож, ногдол ашиг хүртдэг болгох асуудал байгаа. Мөн бид иргэдэд байгаа 14.6 хувийн хувьцааг нэмэх хуулийн төсөл боловсруулж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бусад компаниас ялгаатай нь нийтийн зориулалттай өмчийг эзэмшиж байгаа компани. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах боломжгүй учраас шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Гол агуулга нь иргэдийн эзэмшиж буй 14.6 хувийг нэмэгдүүлж, иргэн бүрт ногдол ашиг заавал тараадаг байхад чиглэгдэж байгаа” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл эрх мэдэлтэй, үүнийхээ дагуу энд яригдсан хувилбаруудыг цаасан дээр буулгаад, санаачилга гаргасан байх хэрэгтэй шүү. Ногдол ашиг тараах асуудал бүрэн боломжтой. Долоо хоногийн дараа ногдол ашиг тараах хувилбартай уулзъя” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 0 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 10 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 16 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 18 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 21 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 25 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 28 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 34 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 37 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 3 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 9 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 17 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 21 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 32 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 37 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 44 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 48 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top