x

Их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан алга

Жил бүр наймдугаар сарын 20-оос их, дээд сургуулиуд хөл ихтэй байдаг. Учир нь өдийд их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм.

 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь аль нэг их, дээд сургуульд элсэж чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж суудаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан сонирхсон мэргэжил, нэмэлт элсэлт, сургалтын төлбөрийг нь асуугаад хэдэн өдөр явдаг. Жилийн жилд ийм байдалтай байсан билээ.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураг харагдаж байна. Улсдаа томоохонд тооцогддог төрийн өмчит их дээд сургууль МУИС, ШУТИС жилдээ шинээр 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил хоёр мянга гаруй оюутан элсүүлжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

Энэ жил 10 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгч төрийн өмчит АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон сургуулиудад төгсөгчид нь орчихно.

Өмнө жил 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган хүүхэд элссэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн нь хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болсон аж. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Дээд Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн О.Янжмаа “Нэмэлт элсэлтийг сургуулиуд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэгчид маш цөөн байгаа учраас дахин нэмэлт элсэлтийг сургуулиуд хийж байна.

Заавал төрийн болон, хувийн хэвшлийн гэж ялгаагүйгээр бүх сургууль нэмэлт элсэлт авах боломжтой. Мөн мэргэжлээ сонгоогүй, гадаадад сургуульд сурч байсан, шилжилт хөдөлгөөн зэргээс хамаараад нэмэлт элсэлтэд шалгуур хангасан хүүхдүүд хамрагдах боломжтой” гэв.

ТАВАН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Дээд боловсролын сургалтын 94 байгууллагаас 86 нь Улаанбаатар хотод, найм нь хөдөө орон нутагт байдаг.

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоог хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар буурсан байна. Энэ нь зарим их дээд сургууль татан буугдсантай холбоотой аж. Мөн энэ жил таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг БСШУСЯ-наас цуцалжээ.

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг зарим хүмүүс хэлж байв. Хувийн хэвшлийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөж 50 хувьд хүргэж байгаа аж. “Этүгэн” “Сити”, “Улаанбаатар”, “Газарчин”,”Хүмүүнлэг” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна.

Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа хүүхэд ховор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байв. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан бол өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” гэдгийг онцолж байлаа.

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд зэрэгцээд яригдаж байгаа. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн гэх яриа байна. Г эвч сургуулийн удирдлагууд бүгд л “Инфляцтай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариуг өгч байна.

Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.6 -3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ.

Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг тэд хэлж байсан юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 29 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 4 цаг 33 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 4 цаг 38 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 4 цаг 44 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 1 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 5 цаг 11 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 5 цаг 24 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 5 цаг 31 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 6 цаг 28 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 6 цаг 38 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 6 цаг 50 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 7 цаг 1 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 7 цаг 54 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top