x

ҮАБЗ дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ

УИХ-ын таван гишүүн 2019 оны зургаадугаар сарын 28-нд мэдээлэл хийж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Ч.Хосбаяр, Б.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын найман шүүгчийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдээлсэн.

 

Тэд “...Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д их ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна.

Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “...Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” гэж байв.

Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм. УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Энэ дагуу 2019 оны зургаадугаар сарын 26-нд ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг. Сая ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна.

Үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ. Тэгэхээр ШЕЗ хууль, журмын дагуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан ч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй таван гишүүн Б.Цогт, М.Батсуурь, Ц.Зориг, М.Алдар, Х.Идэр нарын шүүгчдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэхээр болж байгаа юм.

Эндээс харахад шүүгчдийг “шүүх” ажиллагаа дуусаагүй бололтой.

"Зууны мэдээ" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.191)
    Шүүгч үлдэх үү ай ай
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 30 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 4 цаг 34 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 4 цаг 39 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 4 цаг 45 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 2 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 5 цаг 12 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 5 цаг 25 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 5 цаг 32 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 6 цаг 29 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 6 цаг 39 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 6 цаг 51 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 7 цаг 2 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 7 цаг 55 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top