x

“Армийн тоглолт-2019” тэмцээнд оролцсон цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргаж, сургалт бэлтгэл, ур чадвараараа манлайлсан “Армийн тоглолт-2019”-д оролцсон баг тамирчид, ажиглагч нарыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилт дүүрэн оролцлоо. Энэ жил оролцогчоос зохион байгуулагч орны статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулж, ОХУ-д зохион байгуулагдсан “Танкийн биатлон”, “Инженерийн томьёолол”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад явагдсан “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд баг тамирчид оролцож, Казахстан улсад зохиогдсон “Артиллерийн галын мастер”, БНХАУ-д явагдсан “Цэлмэг тэнгэр”, “Галын мастер” тэмцээнд томилогдсон цэргийн алба хаагчид ажиглагчаар оролцсон юм.

Арга хэмжээний эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам”-д ямар, ямар төрлөөр анх оролцсоноос эхлээд үзүүлсэн амжилт, туршлага сургамжийн талаар ярилаа. Анх “Танкийн биатлон”-д баг тамирчдаа илгээхээс эхэлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө зохион байгуулагч орон болохын зэрэгцээ оролцох төрлүүдээ ч өргөжүүлж, “Олон улсын цэргийн наадам”-д эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн талаар онцлов. Төгсгөлд нь манай цэргийн алба хаагчдад байхгүй зэвсэглэл, техникээр уралдана гэдэг амаргүй. Гэхдээ энэ бол та бидэнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх учиртай. Цаашдаа өөрийн анги, салбартаа уралдаанаас авсан туршлага сургамжийн талаар яриа таниулга хийж, алба хаагчдадаа сурталчлах ёстой. Үүнийг үүрэг гэж хүлээн авч, заавал хэрэгжүүлээрэй гэсэн юм.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар шагнагдсан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар шагналыг нь гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top