x

‘’Шинэ технологи-Эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” анхдугаар аяныг зохион байгуулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” анхдугаар аяныг зохион байгуулж байна.

Тус аян нь ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарт инноваци нэвтрүүлэх, шинэ санаа, шинэлэг технологийг сурталчлах, хэрэглэгчдийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, хандлагыг өөрчилж, эерэг, соёлтой үйлчилгээг хүргэх зорилготой билээ.

Энэхүү аян нь 2019 оны 08 дугаар сарын 12-оос 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ахуйн үйлчилгээний газруудын орчны тохижилт, ногоон байгууламж, хаяг гэрэлтүүлгийг сайжруулж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ санаа, тэргүүн туршлага, шилдэг технологийг сурталчлах, туршлага солилцох сургалтыг зохион байгуулах юм.

Түүнчлэн дүүргийн “Үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн-2019”-ыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой хяналт шалгалтыг явуулах юм.

Аянд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллага, хороодыг шагнаж урамшуулах бөгөөд тус аяны удирдамжийг танилцуулах, нээлтийн арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт дүүргийн Чуулганы танхимд болно. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  иргэн, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 46 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 52 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 1 цаг 3 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 1 цаг 4 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 1 цаг 7 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 2 цаг 43 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2 цаг 49 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 2 цаг 58 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 2 цаг 59 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 3 цаг 2 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 3 цаг 6 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа 3 цаг 6 мин Нийслэлийн сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулна 3 цаг 9 мин Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 5 цаг 13 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 5 цаг 16 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 5 цаг 19 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 5 цаг 21 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 5 цаг 22 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 5 цаг 22 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 5 цаг 30 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top