x

БНСУ-ын визний хариу өгөх хугацааг 90 хоногоос багасгана

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд Монгол Улсад удирдлагын түвшний албан айлчлал хийлээ.

Хоёр орны цагаачлал, шилжилт хөдөлгөөний ижил чиг үүргийн байгууллага нь 2007 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад идэвхтэй нягт ажиллаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан юм. Мөн хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцөлийг бүрдлүүлэх, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгахад тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм. Энэ талаар даваа гаригт буюу энэ сарын 26-ны 15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 46 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 52 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 1 цаг 3 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 1 цаг 4 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 1 цаг 7 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 2 цаг 43 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2 цаг 49 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 2 цаг 58 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 2 цаг 59 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 3 цаг 2 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 3 цаг 6 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа 3 цаг 6 мин Нийслэлийн сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулна 3 цаг 9 мин Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 5 цаг 13 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 5 цаг 16 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 5 цаг 19 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 5 цаг 21 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 5 цаг 22 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 5 цаг 22 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 5 цаг 30 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top